МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

167-р ангийн баг тэргүүлж сая төгрөгийн эзэд боллоо

   Өмнөговь аймгийн “Алтан говь” телевизээс бүтэн жилийн хугацаанд ТV-караоке тэмцээнийг Өмнөговьчуудын дунд зохион явуулж шилдэгүүдийг шалгарууллаа. Нэг сая төгрөгийн бай шагналтай дууны караоке тэмцээнд нийт 180 гаруй баг оролцсоноос шилдэгийн шилдэгийг шалгаруулах уралдаанд 16 гоцлол дуучин, 12 баг шалгаран оролцсон байна. Үүнээс шилдэгийн шилдэг баг хамт олноор Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн “Аялгуу” баг бусдаасаа илүү байж түрүүлэн нэг сая төгрөгийн эзэд болсон. Харин шилдэгийн шилдэг гоцлол дуучнаар Ноён сумын сум дундын эмнэлгийн хүний бага эмч М.Отгонтуяа шалгарч 100 мянган төгрөгөөр шагнуулав. Ийнхүү 2009 онд зохиосон караоке тэмцээнд хэн түрүүлэх бол гэсэн дуучид болон тэднийг дэмжигчдийн хүлээсэн өдөр ирэхэд гурван орой аймгийн ХЖТ үзэгчдээр дүүрэн байж шилдэгүүдээ тодруулсан юм. Энэхүү караоке тэмцээнийг “Говийн өгөөж” ХХК, “Лазерлайнь” ХХК жилийн хугацаанд ивээн тэтгэжээ. Харин 2010 оны караоке тэмцээнийг “Таван толгой” ХК ивээн тэтгэхээр болжээ. Энэ жилийн тэмцээн 5500 долларын шагналын сантай гэдгийг дуулгая. Тэмцээнд найз нөхөд, баг хамт олон, гэр бүл гэх зэрэг ямар ч байдлаар баг бүрдүүлж оролцож болно гэсэн. Өнгөрсөн жилийн караоке тэмцээнд Ноён, Ханбогд, “Таван толгой транс” ХХК гэх зэрэг багууд хөдөө орон нутгаас ирж оролцсон байна. Энэ жилийн тэмцээндээ хөдөө сумдын багуудыг аль болох өргөн хамруулах бодолтой байгаа гэж “Алтан говь” телевизийн захирал С.Номинцэцэг хэллээ.
Ж.Сайнаа

Мэдээний эх сурвалж: Монгол Говь сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 16:17 Мэдээний төрөл

0 comments for "167-р ангийн баг тэргүүлж сая төгрөгийн эзэд боллоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook