МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

"Хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төв" нээгдлээ


Өмнөговь аймагт маань хүүхэд залуучдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар тэр бүр байхгүй гэж хэлэхэд болно. Тэгвэл өнөөдөр цоо шинээр Хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төв нээгдэж байна. Бараг 20-иод жил ашиглагдахгүй "балгас" байсан барилгыг Ажнай корпораци богино хугацааны дотор орчин үеийн стандартад нийцсэн кино театр, бялдаржуулах кабинет, интернэт мэдээллийн төв, түргэн хоолны газар зэрэг бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн газар болгож чадлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Ажнай корпорацийн ерөнхийлөгч, төлөөлөгчид, Өмнөговь аймгийн засаг дарга, ИТХурлын гишүүд, Даланзадгад сумын удирдлагууд, аймгийн байгууллага аж ахуй нэгжүүд болон нутгийн иргэд өргөнөөр оролцлоо. Galaxy Cinema кинотеатрт та бүхэн хамгийн сүүлийн үеийн шилдэг шинэ кинонуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой бөгөөд 200 гаруй хүний суудалтай. Мөн  та кино хүлээх зуура, үзчихээд гарахдаа соёлын төвийн дотоод тохижолттой танилцаж эндээс бас тодорхой хэмжээний мэдээллийг олж авах боломжтой. Өмнөговь аймагт байдаг амьтад, шувууд, дэлхийн үүсэл хөгжлийн тухай, ургамалын тухай гээд төрөл бүрийн мэдээллийг хүмүүстээ хүргэхийг зорьжээ. Цаашид маш олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ ажлыг Ажнай корпорацийн дэд захирал Х.Түмэндэлгэр хариуцан гүйцэтгэжээ.

Нээлтийн үйл ажиллагааны зургаас танилцуулж байна.









Сайн үйлс дэлгэрэх болтугай



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:59 Мэдээний төрөл

8 comments for ""Хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төв" нээгдлээ"

  1. энэ бол туслаад байгаа хэрэг биш харин ч ашиг олох гэсэн башир арга тэнд ажиллах хүмүүс батэрдэнийг таних дэмжих ёстой болох биз

  2. ялангуяа барилга гэдэг үүднээс хандах юм бол манай аймаг шиг газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байдаг газарт энэ барилга бол аюултай норм дүрмээр бол нураах ёстой барилга өмнөговийн мэргэжлийн хяналт юу харж байдаг хүмүүс юм бол

  3. saihan tovtei bolsond bayar hurgey

  4. ter bi suuj bn kakakak

  5. ugaasaa l ashig olno shdee gehdee umnugobi aimgiin hegjild unetei huvi nemer oruulj baigaa gazar bolson, oor ali ch aimagt iim gazar baihgui

  6. ma aimag chini laitai boltsiin bna shdee kk kk

    bi hotsrogdtson yawj bgaa yum bna shdee

  7. Б.Мөнх-Эрдэнэ

    Аймгийн өнгө төрх болоод хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ийм төв нээгдсэнд нийт өмнөговьчууд баяртай байгаа

  8. huuh iim goe barilga neegdee yu? sain bn shd!!!

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook