МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

“Өгөөмөр сэтгэлээ өмнийн говийнхондоо” хандивын тоглолт боллоо

Улс орны хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаа энэ үед улсын онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Өмнөговийн залуучуудын хөгжлийн төвөөс санаачилан Өмнөговь аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран “Өгөөмөр сэтгэлээ Өмнийн говийнхондоо” хандивын 1 сарын аяныг зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд,  нутгийн зөвлөлийн төлөөлөл , Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон “Өмнөговь аймгийн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх санал солилцох уулзалтыг 2010 оны 01 сарын 18 ны өдөр зохион байгууллаа.

2010 оны 01 сарын 20 ны өдөр Монгол Бөхийн өргөөнд  Өмнөговь аймгаас төрсөн урлагийн мастеруудын хандивын тоглолтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү тоглолтод СГЗ Ц.Цэрэндорж УГЖ Ч.Туул, Д.Бэхбат, Ц.Энхманлай, Бүрнээбаяр, СТА Батсүрэн, Далантай, Д.Хүрэлхүү, Т.Батсайхан, Д.Хишигбаяр, Б.Дэлгэрмаа, Н.Наранбадрах, Сайнбаяр,  Яруу найрагч Э.Хархүү, Х.Сүглэгмаа болон дуучин Б.Амаржаргал, Ч.Энхтайван, Ганбат, Намсрайноров, О.Оюун-Эрдэнэ, Нара, Өлзий, Мөнхбат, ОУ-ын циркийн уран нугараач М.Өлзийбуян, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн теар, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөлөө.

Хандивын  тоглолтын үеэр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан,  “Энержи ресурс” ХХК,  “Ажнай” корпораци “Ээрмэл” ХК, “Олон овоот гоулд” ХХК, “Алко” групп,  “Пүүшин мон” ХХК,  “Дээдийн говь” ХХК,  “Ачит ундарга” ХХК,  “Өүлэн мэнч” ХХК,  “Ди Энд Эл” ХХК,  “Гандирс” ХХК,  “Уран ухаан” ХХК ,  “Тахьдаг хайрхан” ХХК,  “Ололт” групп,  “Тун-Эрдэнэ фарм” ХХК, “Ноён энержи” ХХК,  “Цахир дэвсэг” ХХК,  “Сэврэй хайрхан “групп,  “Ориент энержи” ХХК,  “Очир ундраа” ХХК, “Жи Жи Ай” ХХК, “Сондог” ХХК, “Азийн зам” ХХК болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Отгонбаяр, Олимпийн аварга Э.Бадар-ууган, Газар Партнес ББСБ захирал Машбат, Ханхонгор сумын уугуул Жавзмаа, Эвийхүү зэрэг олон байгууллага, хувь хүмүүс хандив өргөлөө.

Хандивын тоглолтын үеэр аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой “Нийгмийн хариуцлагын түншлэл”-д байгуулага, аж ахуйн нэгж, ТББ-уудыг нэгдэхийг уриаллаа.
Хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд хандивын төв штаб Соёлын төв өргөөний А корпус Өмнөговь аймгийн төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа явуулж байна.

Харилцах утас 98638339
Хандивын данс:  ХААН БАНК 5020740149

Эх сурвалж: medee.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 03:38 Мэдээний төрөл ,

3 comments for "“Өгөөмөр сэтгэлээ өмнийн говийнхондоо” хандивын тоглолт боллоо"

  1. Цаг хэцүү байгаа үед хандив тусламж өгч байгаа хүмүүст баяр хүргэе

  2. элтээр мэдээгээр цогт- овоо мандал-овоо булган суманд л тусламж үзүүлсэн гэж гарч байналээ бусад суманд нв яагаад тусладаггүй юм. энэ арай дэнднээ хэдэн даргын луйвар хийгээл. би цаг зав мөнгөө зарцуулсны хэрэг алга байнашд

  3. Б.Мөнх-Эрдэнэ

    Дээрх хандиваар цугларсан тусламжийг сумдад хуваарилж өгч байсан санагдаж байна. Харин аль аль сумдад яаж хуваарьлсныг нь сайн мэдэхгүй юм бодвол бүх сумдад тараасан байлгүй дээ, бүү мэд

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook