МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Орон нутгийн чөлөөт хэвлэл "Монгол говь" сонин


Орон нутгийн сонинуудын холбооны гишүүн, Өмнөговь аймгийн нийгэм улс төр, мэдээллийн 7 хоног тутмын чөлөөт хэвлэл Монгол говь сонин нь А2-ын форматаар дөрвөн нүүрээр хар цагаан өнгөтэйгээр сард гурван дугаар, жилд 36 дугаар гардаг тогтмол хэвлэл юм.
Аймаг орныхоо төр захиргаа, нийгэм улс төрийн амьдралд болж буй явдлын өрнөл болон бусад олон хэлбэрийн мэдээ мэдээллийг аймгийн ард түмэнд түүний дотор хөдөөгийн малчдад хүргэн сурталчилж ирлээ. Манай сонин аль нэг нам, эвсэл буюу тодорхой хувь хүний эрх ашгаас ангид байж улс төржилгүйгээр нийтлэлийн бодлогоо барьж яваа орон нутгийн ганц сонин гэж үзэж болно.
Мэргэжлийн хоёр сэтгүүлчтэй сум бүрт идэвхтэн бичигчтэй, байнгын уншигч захиалагчтай болсон зэргээр үйл ажиллагаа нь тогтмолжиж, цаашид ажиллах бүрэн боломжтой болж бэхжиж чадсан юм.
Улмаар “Говийн мэдээ” сонины үеэс эхлэн олон жил идэвхтэн бичигчээр ажилласан ахмад идэвхтэн бичигч А.Цоож, М.Цэдэв, М.Дамдинсүрэн нарт “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, Д.Өлзийням, Д.Цэдэвпүрэв, Б.Хорлоо нарт “Ган үзэгтэн” шагналуудыг тодорхойлон олгуулж ахмад үеийнхнийхээ хийж бүтээсэн үйлсийг нь төр засгаар үнэлүүлсэн.
Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөөгийн малчдад хүрдэг цорын ганц мэдээллийн хэрэгсэл бол Монгол говь сонин юм. Түүгээр ч зогсохгүй аймгийн төр захиргааны ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлж, ард түмэн иргэдийн дуу хоолой, индэр нь болж чаддагаараа онцлогтой. Мөн Монгол говь сонин нь хаанаас ч хараат бус байж өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг орон нутгийн бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага юм.
Монгол говь сонин нь үе үеийн уншигч захиалагчиддаа зориулсан олон төрлийн булан ажиллуулдаг билээ. Заримаас нь нэрлэвэл:
- Чөлөөт индэр
- Өв уламжлал, ёс заншил
- Байгаль эхээ хайрлая
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Хатуу үг
- Асуудал хөндье
- Хэн юу гэв?
- Редакцийн зочин
- Найзууд
- Ажил хүнийг голдгоос, хүн ажил голдоггүй
- Томилгоо
- Монголын говиор
- Хөдөөгийн анир
- Хилийн сонин хачин
- Удирдлагын ордноор…
- Ирээдүйн удирдагч
- Сувилагч зөвлөж байна
- Нэг өгүүлбэрээр
- Түүх сөхөхүйд
- Найраг эргэх мөч дор гэх зэрэг олон олон булан ажиллуулж уншигчдынхаа мэлмийг мялаадаг билээ.
Ийнхүү Монгол говь сонин нь дээрх булангуудаараа болон нийтлэлээрээ нийгэмд болж буй асуудлуудын сайн муу талыг хөндөж бичихээс гадна орон нутгийнхаа сайн сайхны төлөө нилээдгүй зүйлийг хийлээ. Үүнээс зөвхөн 2009 онд иргэд, уншигчдын анхаарлыг татсан нийтлэлээс товч дурьдвал:
- “Өөдлөх айл үүднээсээ”
- “Мал мах экспортлох нь цагаа олсон арга хэмжээ боллоо”
- “Төрийн албаны шалгалт – шалгаруулалт мөн үү?”
- “Тэдэнд илүү цагийн мөнгө өгдөггүй”
- “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр…”
- “Бэлчээрийн мал аж ахуй тойрсон асуудал”
- Энгэр цоолохоос татгалзах уу? зэрэг сэдвээр асуудал хөндөж бичсэн нь орон нутгийн удирдлагууд болоод иргэдийн анхаарлыг ихээхэн татсан.
Мөн доорх ярилцлагууд манай сонинд нийтлэгдсэнээр төр захиргаа, ард түмний дундах тодорхой асуудлын хариулт болж байсан. Жишээ нь:
- “Хүний нийгэмд хүн болж төрчихөөд хүн шиг амьдарч чадахгүй юм бол хүн байгаад яах юм бэ?”
- “Орон нутагт орох ёстой хувийг сангийн яам төвлөрүүлээд авчихдаг”
- “Төрөөс барьцаа хөрөнгийг даадаг болгохоор санал тавиад байна”
- “Нутгийнхаа бахархалыг эмгэнэл болгочихгүй, боломж болгоё”
- “Ардчилал танд эрх чөлөө олгосон”
- “Нэг кг ноосыг 100.0 мянган төгрөг болгох боломж байна”
- “Цогтцэций сумаас манай компанид 60 орчим хүн ажилладаг”
- “Манай аймгийн хэмжээнд байгаа лицензийн 60 хувь нь миний гарын үсгээр олгогдсон” зэрэг ярилцлагыг нэрлэж болно.
 Өмнөговь аймгийн хэмжээнд 2008 онд дөрвөн сонин, дөрвөн телевиз, нэг бүсийн радио, дөрвөн FM радио, нийт 13 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар орон нутгийн эрх баригч намын хоёр телевиз, хоёр FM радио, нэг бүсийн радио ажиллаж байна. Дөрвөн сонин байснаас цаг хугацааны шалгуураар шигшигдэн
Монгол говь сонин нь иргэдийн дуу хоолой, индэр нь болж тогтмолжин үлдэж чадсан юм. Ийнхүү өнөөг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ямар нэг нам эвсэл, хувь хүний хараат бололгүйгээр нийтлэлийн бодлогоо барьж, орон нутгийнхаа ард иргэдийн итгэл найдварыг алдалгүй ажиллаж байгаа Өмнөговь аймгийн цорын ганц чөлөөт хэвлэл болж чадсан юм.

Манай сонины улирлын захиалгын үнэ 4800 төгрөг. 7 хоног бүр шинэ дугаар гарна.
Харилцах утас: 99539389, 98559291, 98557898 
Хаяг: Улсын бүртгэлийн хэлтсийн зүүн талд "Авто баян" сэлбэгийн дэлгүүрийн байр.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:00 Мэдээний төрөл ,

4 comments for "Орон нутгийн чөлөөт хэвлэл "Монгол говь" сонин"

  1. tanai soninii hamt olond ajliin amjilt husie

  2. togtmol amjilttai uil ajillagaa yavuuldag mongol govi soniniihoo hamt olond ajiliin ulam ondor amjilt husch baina.
    zahialagchaas ni

  3. govi soninii hamt olond amjilt husey

  4. Online zahialga ogch bolohuu ?

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook