МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

Чингис хааны үлдээсэн менежментийн сургамж

Бидний мэддэг юм шиг мөртлөө мэддэгүй тэр зүйлийн талаар энэ нийтлэлд өгүүлэх болно.
Jack Weatherford гэдэг зохиолч Genghis Khan and the Making of the Modern World номондоо Чингис хааны талаархи түүхэн ойлголт /харгис хаан/-ыг өөрчилж, тэрээр ямар гайхамшигтай удирдагч, ухаалаг стратегич болон шинийг санаачлагч байсан талаас нь харуулсан байна. Lynch Ryan фирм /зөвлөгөө өгдөг/-ийн нэгэн ажилтан дээрх номыг уншаад өөрт нь төрсөн бодол, олж мэдсэн зүйл /менежментийн сургамж/-ээ дараах байдлаар илэрхийлсэн байна.
Чадвар, зүтгэлийг шагнах: Хаан уламжлалт эрх ямбаас ангид байж зөвхөн хамгийн чадварлаг, үнэнч дагалдагчаа өндөр хэргэм зэрэг, шан харамжаар урамшуулдаг байсан.
Хамгийн чухал зүйл бол сахилга бат: Сахилга бат, хянамгай байдлыг бүх дайчид болон удирдагчаас шаарддаг байсан. Овог аймгуудыг эвлэрэшгүй дайсагналд хүргэдэг эхнэр хулгайлах явдлыг дуусгавар болгосон. Байлдан дагуулалтын дараах олз омгыг сайтар бүртгэж бүгдэд тэгш хүртээдэг байсан.
Зохион байгуулалт, зохион байгуулалт, зохион байгуулалт: Хаан өөрийн их цэрэгт маш нарийн зохион байгуулалтын систем бодож олсон. 10 цэргээс бүрдэх үндсэн нэгж ангийг /аравт/ бий болгож энэ нь олон тооны зуут, мянгатуудыг бүрдүүлдэг байжээ. Цэргийн бүх хүрээ нь орон зайн хувьд адилхан зохион байгуулалтай байсан учир зарлагууд чиглэл асууж хугацаа алдалгүйгээр удирдагчийг хялбар олж мэдээ дамжуулдаг байсан байна.
Дайсан/өрсөлдөгчийнхөө давуу талыг сул тал болгон хувиргах: а\ Хэрэм, цайзтай хоттой байлдах үед Хаан гадна хэрмийн ойролцоо түүнээс өндөр модон хана босгодог байсан ба түүний цэргүүд хотын дотоод талыг харах улмаар дайсны зүрхэнд дэх айдас руу дайралт хийдэг байсан байна. б\ Хүнд дуулга бүхий армитай тулалдахдаа эхлээд айсан дүр үзүүлж зугтаж байгаад эсрэг талынхан цуцаад ирэх үед эргэн довтолж төвөггүй устгадаг байсан байна.
Ов мэх болон сэтгэл зүйг ашиглах: Магадгүй Хааны их цэрэг дайнд бэлтгэх, өрсөлдөгчөө айлгах зорилгоор сүрдэм дуу чимээ гаргах бэлтгэл хийдэг байсан байх. Мөн тэд олон түүдэг асааж дайсныхаа сэтгэл зүйд нөлөөлдөг байжээ. Зөвхөн дайсны удирдагчид хэрцгий гэсгээн зээрлүүлэлт үзүүлэх замаар бусдын айдсыг төрүүлэх, үлдсэн хүмүүст өөрийн талд нэгдэх, бууж өгөхийг санал болгодог байжээ.
Хурдтай байх: Хаан хэзээ ч явган зэрэг ашиглаж байгаагүй. Бүх дайчид нь морьтой байсан төдийгүй бүх хангамж /хүнс, зэвсэг бусад/-аа мориндоо авч явдаг байсан. Иймээс тэдэнд урт ачааны цуваа хэрэггүй байсан байх нь. Усны хэрэгцээг багасгах зорилгоор тэд өвлийн улиралд элсэн цөлийг туулдаг байсан байна. Монгол дайчид төмөр бус ширэн хуяг дуулга өмөсдөг байсан тул дайснаасаа илүү хурдан, хөдөлгөөнтэй байсан байна.
Шинэ технологийг өөрийн болгох: Алс дорнод болон баруунаас олзлогдсон чадварлаг дархан, инженер, бичээчдийг өөрийн эгнээнд нэгтэж, шилдэг технологийг өөрийн болгож нутагшуулдаг байсан.
Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх мөн бусдын сүсэг бишрэлийг хүндэтгэх: Түүхэн удирдагчид дундаас ялгарах бас нэг онцгой зүйл бол Хаан бүх шашинд тэвчээртэй ханддаг байсан.

Эх сурвалж: www.ceo.mn

20:48 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Шинэ жилийн мэндчилгээ


Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай!

13:44 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Таван толгойн нүурсний ордод олборлолтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт

Огноо: 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Нэр: Таван толгойн  нүурсний  ордод олборлолтын  ажил хийх гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт
Дугаар: Эрдэнэс-ТТ/23/12/2010

1. Таван толгойн нүүрсний ордын Цанхийн зүүн хэсгийн буюу Эрдэнэс-ТТ уурхайд гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгох хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж байна.
2. Таван толгойн нүүрсний орд нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд бөгөөд нутгийн өмнөд хэсэг буюу говийн бүсэд оршдог, дэлхийд томоохонд тооцогдох коксжих нүүрсний орд юм.
3. Энэхүү хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулахаар шалгарсан аж ахуйн нэгж нь Эрдэнэс МГЛ ХХК-ийн охин компани болох Эрдэнэс Таван толгой компанийн Эрдэнэс-ТТ уурхайд нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явуулах гэрээт олборлолтын ажлын гүйцэтгэгч болно.
4. Захиалагч нь Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн  биржид арилжаалж хөрөнгө  босгоход эерэгээр  (компанийн  үнэлгээнд) нөлөөлөх нэр хүндтэй, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, тэргүүний техник, технологи, өндөр стандарт бүхий туршлага, чадавхитай гэрээт олборлогч компанийг сонгон шалгаруулахыг зорьж байна.
5. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт заасан мөнгөн дүн бүхий тендерийн баталгааг ирүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 150 хоногийн дотор хүчинтэй байна.
6. Тендерт оролцогч нь Тендерийн баримт бичгийг 8,000 (найман мянга) америк доллар, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний Монгол төгрөгөөр эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр худалдан авна. Төлбөрийг захиалагчийн харилцах дансаар хийнэ. Харилцах дансны мэдээллийг холбоо барих хаягийн дагуу холбогдож авна. Төлбөрийг биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж бэлнээр хийж болно. Харилцах дансаар дамжуулж хийсэн төлбөрийн баримтын хуулбарыг факс, эсхүл электрон шуудангаар захиалагчид ирүүлсэн байна.
7. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу бэлтгэсэн тендерийн материалыг шуудан, буухиа шуудан болон итгэмжлэгдсэн биө төлөөлөгчөөр дамжуулан зохих журмын дагуу битүүмжлэн ирүүлнэ. Шуудан алдагдсан болон тендерт оролцогчийн тендөр бэлтгэх, ирүүлэхтэй холбогдож гаргасан аливаа зардлыг захиалагч хариуцахгүй.
8. Тендерийг 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө материал ирүүлэх хаягаар ирүүлнэ. Тендерийг 2011 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн 17 цаг 00 минутад нээнэ. Захиалагч хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахгүй.
9. Тендер шалгаруулалтад Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, тендерийн баримт бичгийг баримтална.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт заасны дагуу тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
11. Тендер шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулахаар шалгарсан оролцогч нь тодорхой хугацаанд (тодорхой хугацааг уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхээс хамаарч гэрээгээр тохирно) Таван толгой ордын Цанхийн зүүн хэсэг буюу Эрдэнэс-ТТ уурхайгаас нүүрс олборлох, хөрс хуулалтын ажил гүйцэтгэх, уурхайн төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой зарим үйл ажиллагааг гэрээгээр тохиролцож явуулна.
12. Тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу авсан оролцогч нь холбоо барих хаягаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
13. Тендерийн материал ирүүлэх болон холбоо барих хаяг: Эрдэнэс МГЛ ХХК
Гэрээт олборлогчийн тендер шалгаруулалт Дипломатын 95 дугаар байр, 37 тоот Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо Улаанбаатар хот, Монгол Улс Утас:     +976-7011-0735, +976-7011-0625 Факс:    +976-7011-0725 E-mail: contractmininq@erdenesmal.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоо барих хүн:
Ч.Батбаатар   /утас: +976 9907-1318/, /е-mail: batbaatar.ch@erdenesmql.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. / Ц.Цэнгүүн /утас: +976 8820-2933/, /e-mail: tsenquun@erdenesmql.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. /

21:06 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Мөнгөө хэмнэж сурах нь ...

Орлого чинь багадаад зарлага чинь ихдээд байна уу? Тэгвэл та мөнгөө зөв зарцуулж чадахгүй байна л гэсэн үг. Тэгвэл үргүй зарлагаа багасгах хэрэгтэй. Мөнгийг үрэх амархан, харин олох хэцүү гэдэг. Таны санхүүгийн амьдралд тус болох хэдэн зөвлөмжийг толилуулъя.

1. Санамсаргүй байдлаар орж ирсэн мөнгөө шууд хадгаламж руугаа хий. Хүмүүс шагнал авах ч юм уу гэнэтийн байдлаар орж ирсэн мөнгийг үрэн таран хийчих гээд байдаг нь буруу.

2. Гэрийн ч бай, гар утас ч бай мөнгөндөө хэмнэлттэй ханд. Огт шаардлагагүй, хэрэгцээгүй юм ярих бүрт чинь мөнгө явж байгааг санагтун. Хов жив, элдэв асуудлыг утсаар бус, хаа нэгтээ уулзаж байгаад ярь.

3. Хуучин ном, өмсдөггүй хувцас гэх мэтийн танд хэрэгцээгүй юмаа хайрцаганд хийгээд хямдавтар үнээр зарчих. Төсөв тань бас л нэмэр болно.

4. Цалин буусан өдрөө дэлгүүр бүү хэс. Ямар ч шаардлагагүй юм авахад хүргэдэг эгзэгтэй үе. Баян болсон мэт мэдрэмжээ дарахын тулд хоёр хоног хүлээзнэ. Үүний дараа та арай эрүүл саруул дүгнэлт хийж, яг хэрэгцээтэй зүйлээ авах болно.

5. Ахуйн бодис оо саван, угаалгын нунтаг зэргийг бөөний төвөөс ахиухан авчих. 00-ын цаасыг ч мөн адил. Ганц нэгхнээр авсан юм дороо дуусаж, дахин авахдаа илүү мөнгө төлөх вий.

6. Дэгжин гоёл, моодны ээмэг гэх мэтийг авах гэж бүү яар. Үнэхээр танд хэрэгтэй байсан ч хямдрахыг хүлээ. Түүнчлэн сонсох дуртай дуугаа интернэтээс үнэгүй татаж авах, хуучин хувцсаа сэргээж, шинэчлээд өмсөж болно.

/Хань/

22:26 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй танилцана уу

Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитэд” компани, “Айвенхоу Майнз Лимитэд” компани, “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-нд гарын үсэг зурсан билээ.
Оюу  толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг монгол, англи хэлээр  доорхи хэсгээс бүрэн эхээр татаж авна уу.



Монгол гэрээний эх - татаж авах

Англи гэрээний эх - татаж авах

20:19 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Өмнөговь Инфо шинэчлэгдлээ

Орон нутгийн чөлөөт мэдээ мэдээллийн хамгийн анхны сайт болох Өмнөговь инфо нь шинэ оны босгон дээр буюу 2010 оны 12 сарын 20 өдөр амжилттай шинэчлэгдэж дууслаа. Бид шинэ өнгө төрх, шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй та бүхэндээ хүргэсээр байх болно. Та бүхэндээ удахгүй ирэх шинэ жилийн мэнд дэвшүүлье!

Хүндэтгэсэн: Өмнөговь Инфо

15:44 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Аймгийн БОАЖГазар болзолт уралдаануудаа дүгнэлээ

Өмнөговь аймгийн БОАЖГазар "Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр шинэ арга барил, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ" гэсэн эрхэм зорилгын хүрээнд 2010 оныг "Байгаль орчныг хамгаалах чадавхийг дээшлүүлэх жил" болгосон билээ.
Энэ зорилтын хүрээнд оны эхэнд идэвхтэн байгаль хамгаалагчид, ЕБСургуулийн сурагчдын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа клубуудын дунд болзолт уралдаан зарласан юм. Түүнчлэн, аймгийн хэмжээнд ЕБСургуулийн V-VII ангийн сурагчдын дунд "Байгаль эхээ хайрлая" сэдэвт гар зургийн уралдаан зарласан.
Эдгээр ажлыг дүгнэх комисс энэ сарын 16-ны өдөр болзолт уралдааны хошуучлагчдаа тодрууллаа. Үүнд:

Идэвхтэн байгаль хамгаалагч:
Тэргүүн байр:    - Д.Тулгазана  /Ноён сумын идэвхтэн байгаль хамгаалагч/
- А.Сугиа   /Ханхонгор сумын идэвхтэн байгаль хамгаалагч асан/
Дэд байр:                - Л.Болормаа   /Манлай сумын идэвхтэн байгаль хамгаалагч/
- А.Улам-Өрнөх  /Ханбогд сумын идэвхтэн байгаль хамгаалагч/
- Н.Цогнэмэх  /Ханбогд сумын идэвхтэн байгаль хамгаалагч/
- Г.Жаргал  /Баян-Овоо сумын идэвхтэн байгаль хамгаалагч/

ЕБСургуулийн сурагчдын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа клуб:
Тэргүүн байр:    -   "Ёл" клуб        /Баяндалай сум/
Дэд байр:        -   "Шонхор" клуб  /Даланзадгад сум/
Гуравдугаар байр:    -   "Онги" клуб   /Мандал-Овоо сум/
Тусгай байр:        -   "Алтайн хойлог" клуб /Булган сум/
-    "Баян бүрд" клуб  /Номгон сум/

"Байгаль эхээ хайрлая" гар зургийн уралдаан:
Тэргүүн байр:    - И.Бат-Оюун                         /Булган сум 7-р анги/
Дэд байр:        - Э.Ургамалцэцэг                   /Номгон сум 7-р анги/
Гуравдугаар байр:     - Э.Эрболд                             /Булган сум 7-р анги/
Тусгай байр:        - Э.Нандинцэцэг                     /Баян-Овоо сум 5-р анги/

Болзолт уралдаанууд зарлан урамшуулж байгаа нь хүүхэд багачууд, иргэдийн байгаль хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах, дэмжих, сурталчлах, экологийн мэдлэгийг дээшлүүлсэн  үр дүнтэй ажил боллоо.

Эх сурвалж: inet.mn

14:54 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Өмнөговь аймгийн ГХБХБГазар вебсайттай боллоо

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар ард иргэддээ үйлчилгээгээ улам ойртуулан өөрийн байгууллагын вебсайтыг нээн ажиллуулж эхлээд байна. Тус байгууллага нь иргэдийн санал хүсэлтийг вебээрээ дамжуулан хүлээн авч, мөн үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллээ интернэтээр дамжуулан түгээх боломжтой боллоо.


Вебсайт: http://ghbhbg.umnugobi.org
Э-Шуудан: ghbhbg@umnugobi.org

13:46 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Пургон машинаар гэр хийсэн хүмүүс ч байна

Хилийн наана машинууд оочир­­лон зогсчээ. Шивээ хүрэнгийн хилийн боомт   байн­гын үйл ажиллагаатай болсон хэдий ч урт дараалал байсаар байгаа нь хачирхалтай. Хилийн наана  зогсож буй машин дахь хүмүүст байрлах буудал байх­гүй, хооллох хоол цайны газар ч гэх юм алга. Замын зүүн талд хэд хэдэн пургон байна. Дөхөж очвол хоол үнэртэнэ. Зарим машины дэргэд будаа олноор хураасан харагдахад нөгөө нэг пургоны ар талаас ямаа, хонь уяатай байв. Хаалгыг нь татвал нээж өгөх шинжгүй, яриа өгөхгүй гэж дургүйцэв. Зарим машинд нь халамцуухан залуус шуугилдана. Пургон машинд хоол цай хийж зарахын зэрэгцээ, ойр зуурын   хүнс худалдаалж амьдралаа залгуулдаг хүмүүс цөөнгүй. Пургон машинаар гэр хийн намрын жихүүнд жиндэн бүтэн сар болж байгаа хүмүүс ч бий гэнэ.
Зарим нь урд хөршөөс хогтой, шавьжтай гэлцэн муу хэлсэн хэр нь эрэлт хэрэгцээ ихтэй цагаан будааг шоргоолж мэт нэг нэгээр нь зөөж хэдэн төгрөг нэмэн зарж тав гурван төгрөг олдог нь ч нууц биш байлаа. Тэнд нэг иймэрхүү орчин нөхцөл бүрджээ. Харамсалтай санагдсан шүү. Дэргэд нь хэдхэн километрээс газар доорх эрдэс баялгаа өдөр шөнөгүй зөөлгөн гаргаж байгаа хэрнээ өнөө х хилийн боомт нь хөгжиж дэвждэг ч үгүй, нэг л өнгө төрхөөрөө байсаар байгааг юу гэх вэ. Гэтэл хэдхэн алхамын цаана Хятад улсын хил гааль өдөр өдрөөс сүндэрлэн хөгжиж, өнгө төрхөө тэр чигээр нь өөрчилсөөр байх юм. Зөвхөн Шивээ хүрэнгийн хилийн боомт ч биш, Цагаан хад, Замын-Үүд гэх зэрэг манай улсын хилийн боомтууд    Хятад улсын хилийн боомттой харьцуулахад ёстой л өдөр шөнө мэт байгаа нь юунаас шалтгаалж байна  вэ.
Эрх мэдлийг нь дээд газар нь атгачихаад орсон орлогыг нь шууд татаад авчихдагт л байгаа юм. Орон нутагт эрх мэдэл байхгүйгээс аймгийнхаа харъяа хилийн боомт дээр ганц нэг барилга бариулчих эрхгүй байгаа нь хачирхалтай. Гэтэл Баян-Овоо сумын нутаг Бүдүүн модны заставын чиглэлээр дахин хилийн боомт нээх тухай ярьж байгаа. Байгаагаа өөд нь татаад аятайхан  болгочихож    дөнгөхгүй байгаа юм чинь дахиад хилийн боомт нээхийн хэрэг байхгүй гэдгийг иргэд хэлж байлаа.  Засгийн газар, УИХ-ын эрхмүүд хилийн боомтын талаар ярихаас цаашгүй байгаа нь харамсалтай. Онгоц  хөлөглөн одот тэнгэр доогур нисчихдэг эрхмүүдийн мэлмий болоод сонорт хөдөөгийн ард түмний аж байдал, амьдралын олон бэрхшээлийг бодит байдлаар нь товчхон бөгөөд тодорхой бичсэн орон нутгийн хэвлэлийг тоож хардаг үгүйг мэдэхгүй.   
Хил, гааль дээр ажиллаж буй ажилчид тав тухтай орчинд ажиллаж амьдрах цаг хэзээ ирэхийг хэн хүнгүй хүлээсээр суугааг эрх бүхий томчууд мэдэж байгаа болов уу. Төрийн албан хаагч төмөр вогончигт халуунд халж, хүйтэнд дааран ээлж халаагаа хүлээн хоног тоолж суухад төрийн ажил сайн байна гэж үү. Та нэг бодоод үз дээ.

Ж.Сайнжаргал /Монгол говь сонин/ 

10:47 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Мод тарьж ургуулсан иргэдээ урамшуулна

Өмнөговь аймгийн хэмжээнд мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад урамшуулал олгодог болжээ. Аймгийн ИТХ-ын тогтоолоор мод тарьж ургуулсан иргэн, байгууллагуудад урамшуулал олгох шинэчилсэн журмыг энэ оноос мөрдөж эхэлсэн аж. 2007-2009 оны хооронд гэрээ хий­сэн 181 өрхийн 81278 ширхэг модыг тоолж, 150 сая төгрөгийг олгохоор болжээ. Тооллогын явцад Хүрмэн сумын иргэн Түмэн 4300, Баян-Овоо сумын иргэн Ж.Мөнх-Эрдэнэ1203, Номгон сумын иргэн Д. Батжаргал 1488, Даланзадгад хотын Мод үржүүлгийн А.Одсүрэн 49196, иргэн Ө.Батням 1470, ХАА-н нэвтрүүлэх төвийн менежер А.Оюунтуяа 1000 мод тоолуулсан байна.

22:01 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Оюу толгой компани Өмнөговь аймгийн жижиг дунд бизнесийг дэмжинэ


Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК өнөөдөр Өмнөговь аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэг сая ам.доллартай тэнцэх зээлийн хөрөнгийг ХасБанкинд байршуулах гэрээг баталгаажуулж, хоёр тал гарын үсэг зурлаа.
Энэхүү зээлийн эх үүсвэр бий болсноор 50,000 гаруй хүн амтай Өмнөговь аймагт бизнес эрхлэгч хоршоод болон жижиг дунд бизнес эрхлэгчид сарын 1 хувийн хүүтэй, 30 сая төгрөг хүртэлх бизнесийн зээл авах боломжтой болох ба Монгол орны хөгжлийн нэгэн гарц болоод буй Оюу Толгой компанид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэх түнш болох боломж нээгдэж байгаа юм.
Оюу Толгой болон ХасБанкны хамтын ажиллагаа нь Өмнөговь аймагт бизнесийн нэмүү өртгийг бий болгох, тус аймгийн бизнес эрхлэгчдэд олгогдсон давуу эрхийн дагуу тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн дотоодын нийт баялгийг өсгөж ажлын байр нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байгаа болно.
ХасБанкны зүгээс энэхүү хамтын ажиллагааг бүрэн дэмжин  ажиллахаа зарлаж тус банкны Гүйцэтгэх Тэргүүн Дэд Захирал Л. Соронзонболд “Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийн хувьд энэхүү бага хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай зээлээр бизнесээ өргөжүүлэхийн зэрэгцээ тодорхой сургалтанд хамрагдаж, зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа юм. Эрэлт хэрэгцээ, шаардлагыг нь хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж чадах бизнес эрхлэгчид Оюу Толгой болон бусад томоохон компаниудын бэлтгэн нийлүүлэгч болох боломж бүрдэнэ” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.
О.Гэрэлтуяа
 Ц.Ганзориг
Олон Нийтийн Харилцааны Менежер
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа
ХасБанкны төв байр, Улаанбаатар-14200, Оюу Толгой ХХК, Улаанбаатар-14240

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгойн үйлдвэрлэл 2013 оноос эхлэх бөгөөд Монголын хамгийн том зэс-алтны уурхай болох болно.  Тус компани нь 34%-ийг эзэмшигч Монгол Улсын Засгийн Газар, 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз болон Рио Тинто компанийн стратегийн түншлэлийн дүнд байгуулагдсан.
Оюу Толгой ХХК нь байгаль орчны шилдэг туршлагыг хэрэгжүүлж, олборлолт боловсруулалтын тэргүүний технологийг нэвтрүүлэн өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч ажилладаг. Бид  орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, соёлын өв, зан заншлыг хадгалж хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Оюу Толгойд өнөөдрийн байдлаар 3503 Монгол ажилтан ажиллагсад ажиллаж байгаа ба 2420 орчим Монгол компани ханган нийлүүлэгчдийн жагсаалтанд бүртгэгдээд байна.

XACБАНКНЫ ТУХАЙ (www.xacbank.mn)
ХасБанкны эрхэм зорилго бол Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэн Эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах болно.Бид нийгмийн хариуцлага, харилцагчийн шилдэг үйлчилгээ, чин сэтгэлтэй чадварлаг хамт олон, бүтээлч санаачлга, дэвшилтэт технологи, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэж хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
ХасБанк нь харилцагч, бизнес эрхлэгч тус бүрийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоодын болон гадаадын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, технологид суурилсан  АМАР мобайл банкны үйлчилгээ, интернэт банкны үйлчилгээг 21 аймагт байрлах 84тооцооны төв, салбар, нэгж, 1200 гаруй ажиллагсдаараа  дамжуулан түргэн шуурхай үзүүлдэг томоохон банк болно.

21:52 | Шошго: , , , | Дэлгэрэнгүй »

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтынхан сүлд дуутай болжээ

Өмнөговь аймгийн МХГ нь Улс тунхагласны 86 жилийн ойг угтаж улсын байцаагч, ажиллагсдын дунд волейбол, теннис, сагсан бөмбөг, шатар, билльярд гэсэн 5 төрлийн тэмцээн, ажлын байрны тохижилтыг сайжруулах зорилгоор “Шилдэг тохижилттой өрөө” шалгаруулах уралдааныг тус тус зохион байгуулж дүгнэлээ. Мөн “Өмнийн говийн Мэргэжлийн хяналтынхан” дуутай болохын зэрэгцээ хилийн боомтуудад шинээр орсон улсын байцаагч, ажилтнууддаа зориулсан танилцах үдэшлэгийг зохиолоо. “Өмнийн говийн Мэргжлийн хяналтынхан” дууны шүлгийг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Өсөхбаяр, аяыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр зохион, дуучин Э.Төрмандах, П.Идэржавхлан нараар дуулсан байна.

Өмнийн говийн Мэргэжлийн хяналтынхан
Эзэн Чингисийн эрэлхэг баатруудын
Эвшээсэн нум, хөвчирсөн сумнаас
Хаадын зарлигийг өвлөж сахих
Хүн байгалийн хүйн холбооноос
Ижий говийнхоо найман зовхист
Ирээдүй, одоо, өнгөрснөө өмгөөлсөн
Өнөө үеийнхний аюулгүйг хамгаалсан
Өмнийн говийн Мэргэжлийн хяналтынхан
Төрийн тугнаасаа эх бэлэгдэлтэй
Тусгаар тогтнол, сүлдээ дээдэлсээр
Өнөр олныхоо итгэл сэтгэлийг
Өнө мөнхөд түвшин байлгахаар
Ижий говийнхоо найман зовхист
Ирээдүй, одоо, өнгөрснөө өмгөөлсөн
Өнөө үеийнхний аюулгүйг хамгаалсан
Өмнийн говийн Мэргэжлийн хяналтынхан
Хуулиа дээдлэн үйлсээр мөнхөрсөн
Хувиршгүй үнэний баталгаа биднийхээ
Түших нөхдийн ариухан нэр
Түмний төлөө алхаа нэгээ
Ижий говийнхоо найман зовхист
Ирээдүй, одоо, өнгөрснөө өмгөөлсөн
Өнөө үеийнхний аюулгүйг хамгаалсан
Өмнийн говийн Мэргэжлийн хяналтынхан

21:42 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Дуучин СТА Т.Батсайхан “Нутгийн элч” шагналаар шагнагдлаа

Говь шанхын нутгийн дуучин СТА Төмөрийн Батсайхан “Ээжтэйгээ байх жаргалтай “тоглолтоо 11 сарын 30 нд Монгол Бөхийн өргөөнд хийсэн юм. Энэхүү тоглолтыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хүрээ дэл ХХК, Хархорин өргөө групп, Мон дулаан ХХК, Ёл-Ази ХХК, Арвин судар хэвлэлийн газар зэрэг олон байгууллага ивээн тэтгэсэн байна. Тоглолтын үеэр Өмнөговь аймгийн Хөгжлийн сангаас дуучин Т.Батсайханд “Нутгийн элч” шагналыг гардууллаа. Тоглолтын хамгийн том сюприз нь түүний хослон дуулагч Эрдэнэтунгалаг байлаа. СУИС-ын оюутан байхдаа хослон дуулж байсан анхны уран бүтээлүүдээ үзэгчдээ зориулж сюприз барьж дахин хамтран уран бүтээлээ хийнэ гэдгээ үзэгчдээ амлалаа.

21:14 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Аймгийн эдийн засаг хурдацтай өсөж байна

Засаг дарга Б.Бадраа аймгийг удирд­санаас хойш хоёр жил болж байгаа аж. Хоёр жилийнхээ ойн өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн бай­гууллагын сэтгүүлчидтэй уулзсан юм. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. Өмнөговьчуудынхаа итгэлийг хү­лээж аймгийн Засаг даргаар сон­гогдсоноос хойш хоёр жилийг үдэж байна. 2008-2012 онд Өмнөговь айм­гийг хөгжүүлэх Засаг даргын мө­рийн хөтөлбөр боловсруулан ажил­лалаа. Хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэхэд, дөрвөн жилийн ху­га­цааны мөрийн хөтөлбөр 51.9 ху­вийн хэрэгжилттэй байна. Энэ хуга­цаанд аймгийн хэмжээнд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Говь нутагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж томоохон бүтээн байгуулалтын ажил сүүлийн хоёр жилд нилээд хэмжээгээр хийгдсэн жи­лүүд болж байна. Үүнд, Оюу толгой, Ухаа худаг төслүүд хэрэгжиж авто зам, болон дулааны цахилгаан станц, үйлд­вэрүүд барьж тодорхой ажлууд хийгдэж байна.
Өмнөговь аймаг өнгөрсөн жил улсын төсөвт 10.5 тэрбум төгрөг төв­­лөрүүлж байсан бол энэ жил 37 тэрбум төгрөг төвлөрүүлж бай­на. 2009 оны байдлаар   аймаг   өөрийгөө санхүүжүүлэх чадавх 181.1 хувьд хүрсэн. Дотоодын нийт бүтээг­дэхүүний нэг хүнд ногдох хувь 2865.9 мянган төгрөг болсон зэрэг үзүү­лэлтээс харахад аймгийн эдийн засаг хурдацтай хөгжиж байна.
Өнгөрсөн хоёр жил онцлог үйл явдлаар дүүрэн байлаа. Хамгийн сүүлд дэлхийн дулаарал, цөлжилттэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар Өмнөговь аймагт хуралдаж, цөлжилтийн эсрэг их зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг дэлхий нийтэд харуулсан чухал явдал боллоо. Мөн Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болон Монгол тэмээний талаар сим­­позиум хийлээ. Цаашид бид их зүйлийг хийх хэрэгтэй байна. 2011 онд Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Ой  угтсан 80 бүтээлч ажлыг эхлүүлсэн.
Өнгөрсөн онд манай аймаг 500 гаруй мянган толгой мал хорог­дуулсан. Нэлээд айл өрх малгүй бол­сон. Эдгээр айл өрхийг малтай болгох үүднээс ойрын үед малжуулах төслийг хэрэгжүүлж байна. Мал хамгаалах санд 300 сая төгрөг байршууллаа. Үүний 250 сая төгрөгийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан тэрбум төг­рөгөөсөө өгсөн. 50 сая төгрөгийг нь айм­гаас гаргасан. Төллөх ямаа 25, хонь 25 толгой, нийт 50 мал авч өгөхөөр төсөлдөө тусгасан. Нэг малчнаас нь худалдаж аваад нөгөөд нь өгч байгаа шүү дээ. Тэр айл гурван жил маллаад малаа өсгөөд анхны авсан 50 малаа эргүүлэн өгөх, түүнийг нь дараагийн айл авч маллах жишээтэй.
Бидний хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг хэсэг бол нутгийн хи­шиг. Нутгийн хишиг хөтөлбөрт хэрэг­жүүлс­нээр таван тэрбум төг­рөгийг ард түмэндээ өгсөн. Цаашид нутгийн хишгийг ямар хэлбэрээр өгөх вэ гэдэг дээр аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гараад судалгаа хийж байна. Зарим иргэд бэлэн мөнгө тараах нь буруу гэсэн санал хэлж байна. 
Ийнхүү хоёр жилийнхээ хийсэн ажлын тайлангаа тавьж алдаа, оноо­гоо дүгнэж цаашдын зорилтоо тодор­хойлж байна. Хийсэн ажлынхаа тай­­ланг ном болгон хэвлүүлсэн. Со­нирх­сон хүмүүс энэхүү номыг авч үзэж болно. Удирдлагын ордны нэг давхарт саналын хайрцаг ажиллуулж байгаа. Иргэд та бүхэн бидэнтэй хамт­ран ажиллаж цаашдын ажилд санал, сэтгэгдлээ хуваалцаарай. Аймаг орны­хоо удирдлагыг дэмжиж хамтарч ажилласан та бүхэндээ баярлалаа. Үлд­сэн хугацаанд аймгийнхаа хөг­жил цэцэглэлт, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө их зүйлийг хийнэ гэж бодож байгаа.

Ж.Сайнжаргал /Монгол говь сонин/

10:41 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Морин хуурч СТА Мөнххүүгийн уран бүтээлийн тоглолт

Өмнөговь аймгийн ХЖТеатрын Морин хуурч Мөнххүүгийн 2010 оны 11 сарын 26-нд хийсэн уран бүтээлийн тайлан тоглолтын зургаас та бүхэндээ хүргэж байна.









20:09 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

ЮНИТЕЛ КОРПОРАЦИ - 100% МОНГОЛ


Монгол Улс тунхагласны баярын өмнөх энэ өдөр мэдээлэл, харилцаа холбооны ЮНИТЕЛ корпораци нэгэн чухал үйл явдлын талаар мэдээлэл хийлээ. 2005 онд үүрэн холбооны салбарт өрсөлдөөн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор зарласан гуравдагч операторын тендерт ялсан тус компани Монгол-Солонгосын хамтарсан консорциум байдлаар үйл ажиллагаагаа эхэлж байсан.

Тэгвэл хоёр талын хөрөнгө оруулагчдын дунд урт хугацаанд явагдаж ирсэн хэлэлцээ хэдхэн хоногийн өмнө эцсийн үр дүнд хүрч ЮНИТЕЛ корпораци 100 хувь МОНГОЛЫН КОМПАНИ боллоо. Ийнхүү ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг гадаадын хөрөнгө оруулалтаа худалдан авч, хувьцаа эзэмшигчдээ ил тодоор зарлаж буй нь харилцаа холбооны салбарт төдийгүй монголын бизнесийн ертөнцөд анхдагч бөгөөд Монгол хүн бүрийн бахархлыг төрүүлэхүйц чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Тус корпораци нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилж дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулж ирэхдээ зөвхөн Монгол залуусын оюун ухаан, хүч хөдөлмөр, удирдлагын ур чадварт суурилан ажиллаж ирснээрээ онцлог байдаг. Тиймээс ч Монголын бусад компаниудад бизнесийн соёл, эх оронч үзэл, нийгмийн хариуцлагаараа үлгэж дуурайл болохыг эрмэлзэж ирсэн.

Өнгөрсөн дөрвөн жилд ЮНИТЕЛ корпораци Монгол орныг бүхэлд нь хамарсан үүрэн холбооны сүлжээг байгуулан 450 мянга гаруй хэрэглэгчтэй болсны зэрэгцээ интернэт, сансрын холбоо, IPTV зэрэг мэдээлэл, холбооны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэгч үндэсний тэргүүлэгч компани болсон нь Монголчууд бид гадаадын хөгжингүй орны бизнес эрхлэгчидтэй шударгаар, эн тэнцүү өрсөлдөх чадвартай гэдгийн нэг нотолгоо болсон билээ.

Өнөөдөр ЮНИТЕЛ корпораци 100 хувь Монголчуудын өмчлөлд шилжсэнээр улс эх орондоо урт хугацаанд улам илүү тогтвортой ажиллаж, олсон ашиг орлого бүр нь Монгол хүмүүст зориулагдан, эх орон, байгаль дэлхийнхээ өмнөх хүлээх хариуцлага нь улам бүр баталгаажиж байгаа юм.

Мэдээллийн эх сурвалж: http://idbyunitel.posterous.com/34450537

22:27 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Хадгаламж банканд бүс хариуцсан дэд захирлаар томилогдсон А.Идэрцогтой ярилцлаа

-Хамрах хүрээ, үйл ажиллагаагаараа толгой цохидог банкнаасаа яагаад гарах болов. Гэнэтийн шийдвэрт мэдээж олны хардлага байх юм?
Миний бие ХААН банкны Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар арваад жил ажиллаад Хадгаламж банкны тавьсан саналын дагуу Өмнөговь аймаг дахь Хадгаламж банкны бүс хариуцсан дэд захирлаар томилогдлоо. Энэ сонголтыг хийхэд амаргүй байсан нь мэдээж. Учир нь хуучин ажиллаж байсан банк, бидний ажил үйлчилгээг мэддэг, харилцаж сурсан харилцагчдаасаа  шинэ банк руу, шинэ орчин нөхцөл рүү ирэхэд амаргүй байсан гэсэн үг. Гэхдээ Хадгаламж банк бол “Жаст” групп зуун хувь эзэмшдэг Монголчуудын банк. Тийм болохоор Монгол Улсдаа үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудаас Монголчуудынхаа банкыг дэмжиж хамтарч ажиллаач ээ! гэсэн санал тавьсан учраас энд ирээд ажиллаж байна. ХААН банкны хуучин баг хамт олон маань үнэхээр мэдлэг туршлагатай, нэг баг болж, гар нийлэн ажиллаж сурсан хамт олон юм. Яахав сонголтын үр дүнг би хоёр зүйлээр тайлбарлая гэж бодож байна. Нэгдүгээрт нь, Өмнөговь аймагт арилжааны банкуудын өрсөлдөөн нэмэгдэнэ. Ингэсний үр дүнд хөдөөгийн ард иргэд, бизнес эрхлэгчид арилжааны банкуудын өрсөлдөөн дундаас бизнесийн тааламжтай нөхцлөөр зээл авах, илүү олон төрлийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.  Хоёрдугаарт, арилжааны банкинд ажиллаж байгаа албан хаагчдын ажлыг тодорхой түвшинд банкны зүгээс үнэлдэг систем рүү шилжиж байгаа юм. Нөгөөтэйгүүр ХААН банкинд мэдлэг, туршлагаараа шалгарсан мэргэжлийн залуу боловсон олон бий. Бидний оронд тэд маань салбарын захирлаас аваад цаашаа өсөн дэвшиг л дээ. Энэ асуудал мөн л миний сонголтод нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг.

-Өрсөлдөөн л одоо үлдэж дээ. Тийм үү?

-Тиймээ.10 жилийн өмнө намайг ажил хүлээж авахад ХААН банкны ажил үйлчилгээ энэ Хадгаламж банкны хэмжээнд л байсан. Юуны түрүүнд энэ банкинд бүтцийн өөрчлөлтийг яаралтай хийхээр төлөвлөж байна. Хуучин хөдөө орон нутгийн салбар нэгжүүдээр банкны үйлчилгээг төдийлөн сайн хүргэж чаддаггүй байлаа. Харин бүтцэд шинэ зохион байгуулалт хийснээр буюу Хадгаламж банкны Өмнөговь аймаг дахь салбарыг бүс болгон өөрчилснөөр ХААН банкны зарим нэг салбар нэгжүүд болон бусад арилжааны банкуудтай банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр өрсөлдөх бодит боломж нээгдэж байгаа юм.

-Шинэхэн ажлаа ямар шинэлэг алхмуудаар явуулахыг зорьж байна вэ?

-Цаашдаа Хадгаламж банкны зүгээс олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ард иргэддээ хүргэхээр зэхэж байна. Эхний ээлжинд 90 гаруй ажилчдын орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар төсөв хөрөнгөө батлуулж авлаа. Банкны зүгээс томоохон хөрөнгө оруулалтуудыг хийхээр шийдвэрлэсний дотор аймгийн төвд 5 давхар оффисын шинэ барилга барина. Банкны ажилтан, үйлчлүүлэгч тохь тухтай орчинд үйлчилгээ үзүүлж, авч байх ёстой гэсэн үүднээс бүхий л барилга бүтээн байгуулалтын асуудлыг тусгайлан авч хэлэлцэх юм. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй салбаруудыг аль болох өргөтгөж, бизнесийн үйл ажиллагаа явуулахад боломжтой орчинг бүрдүүлнэ.

-Хадгаламж банк сүүлийн хоёр жилийн туршид зээлийн үйл ажиллагаагаа зогсоочихсон байсан шүү дээ. Одоогоор ямар арга хэмжээг авч байна?

-Би ажил аваад долоо хонож байна. Ирмэгцээ зээлийн үйлчилгээг гаргаж тавьсан. Улмаар хөдөөгийн ард иргэдэд олон төрлийн зээлийн үйлчилгээг үзүүлэх болно. Тухайлбал малчны зээлийг бага хүүтэйгээр олгож эхлэхээр шийдвэрлэсэн. Тодорхой хэмжээнд зээл олгохын тулд банкинд ажиллаж буй ажилтнуудаа сургах хэрэгтэй. Малчны зээлийг 2 хувийн хүүтэйгээр олгоно. Цаашдаа банк, санхүүгийн байгууллагатай сайн хамтарч харилцдаг харилцагч нартаа 2 хувиас ч бага хүүтэй зээл олгох бодолтой байна. Бизнесийн зээлийг 1,5- 1,8 хувийн хүүтэйгээр олгохоор шийдвэр гаргаж байгаа даа. Мөн төсөл лизингийн зээлүүдийг ч хөдөө орон нутгаар олгож эхлээд байна. Хэрэглээний зээл буюу цалин тэтгэврийн зээлүүдийг мөн олгох бөгөөд олон нийтэд картын машиныг хүргэхээр шийдвэрлэлээ. Одоогийн байдлаар Хадгаламж банкны зургаан АТМ машиныг аймгийн төвд авчраад байна. Дараагийн ээлжинд Цогтцэций, Тавантолгой, Ханбогд, Гурвантэс сумдад картны машиныг яаралтай тавьж, салбар нэгжүүдээ өргөтгөх ажлыг хийнэ дээ

Танд ажлын өндөр амжилт хүсье. Монгол орон улам бүр хөгжин цэцэглэх болтугай!


С.Сумьяа

00:00 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Монголын шувууны фото зургийн уралдаан-2010

Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төв, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран зохион байгуулсан 2010 оны Монголын шувууны фото зургийн уралдаанд амжилттай оролцож, "Алтайн Хойлог - Tetraogallus Altaicus" зургаараа тэргүүн байр эзэлсэн БЭБХ-г үүсгэн, санаачлагч, тэргүүн Х.Түмэндэлгэр ахдаа байгальд хайртай олон мянган багачуудынхаа өмнөөс амжилт хүсч, баяр хүргэе. Та бүхэн энд дарж тус уралдааны тухай үзэж сонирхоно уу.
Эх сурвалж: http://www.bebh.net

22:19 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Гүний усны менежментийн захиргаа байгуулна


Дэлхийн банк, Усны газраас Өмнөговь аймагт “Гүний усны менежментийн захиргаа” байгуулах талаар хэлэлцүүлэг явуулав.

Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд энэ сарын 4-нд болсон уг хэлэлцүүлэгт Усны газрын хэлтсийн дарга Я.Цэдэнбалжир, олон улсын зөвлөх Вим ван дер Линден, үндэсний зөвлөх Д.Нарантуул, Н.Буянхишиг нараас гадна аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, усны мэргэжлийн байгууллага, уул уурхайн компаниуд, төрийн бус байгууллага, иргэний төлөөллөөс бүрдсэн 26 хүн хамрагдлаа.

“Гүний усны менежментийн захиргаа” байгуулах асуудлаар хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос хэд хэдэн чухал санал дэвшүүлэв. Тухайлбал, энэ захиргааг цаг алдалгүй байгуулах, ус ашигласны төлбөрийн орлогыг орон нутгийн усны захиргаандаа зарцуулах, мэргэжлийн хүмүүсээ татан оролцуулах зэргийг онцлон ярилцав. Түүнчлэн, байгууллагын статусыг тодорхой болгох, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны талаар сургалт, сурталчилгаа явуулж байх зэрэг саналууд гарлаа.

Эх сурвлж: www.news.mn

01:06 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Гашуун сухайт, Шивээхүрэн, Ханги боомтын тухай

Хятадын томоохон хайлтын сайт болох hi.baidu.com дээр Өмнөговь аймгийн боомтуудын тухай ийм мэдээлэл нийтлэгдсэн байна.

Өмнөговь аймгийн ХМХХ нь Гашуунсухайт, Шивээхүрэн боомт тус бүр дээр хяналтын 5 цэг дээр /экспорт, импорт, жижиг тэрэгний экспорт, импорт, явган зорчигчийн хяналт, нүүрсний хяналт гэх зэрэг/ эрүүл ахуй халдвар судлал, мал эмнэлэг, ургамал хорио цээр, чанар стандартын чиглэлээр мэргэжлийн хяналт шалгалт хийж байна. Дээрх боомтуудаар 2007 онд 81706 зорчигч, 59607 тээврийн хэрэгсэл, 22422 тн ачаа нэвтэрсэн байна. 2008 онд 56623 зорчигч, 37134 тээврийн хэрэгсэл, 11820.9 тн ачаа нэвтэрсэн байна. Тус боомтоор импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүнд хүнс, химийн бодис, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, барилгын материал, уул уурхайн техник тоног төхөөрөмж зонхилж байгаа бол экспортлогдож байгаа бараа бүтээгдэхүүнд мал амьтны гаралтай түүхий эд, ашигт малтмал, нүүрс зонхилж байна.

Шивээхүрэн хилийн боомт:
Шивээхүрэн хилийн боомт нь 1992 онд байгуулагдсан. Одоо хоёр талын байнгын үйл ажиллагаатай боомтын статусаар ажиллаж байна. Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хүн амын хилийн худалдаа хийдэг гол боомт юм.

Тус боомт нь 2006 онд ашиглалтанд орсон Гаалийн цогцолборт 40м2 талбайтай 3 өрөө байрыг түрээсээр эзэмшдэг, ХМХХ-ээс эрүүл ахуйн 2, мал эмнэлгийн 2, ургамал хорио цээрийн 2, стандарт чанарын 2 байцаагч, 1 ариутгагч, нийт 9 хүн тус тус ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар багаж тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийх лаборатори, холбоо мэдээллийн хэрэгсэл, сэжигтэй зорчигчийг тусгаарлах байр, хураагдсан, саатуулагдсан бараа, бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулах болон бусад шаардлагатай байгууламжуудын хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс хяналт шалгалт зохих журмын дагуу хийгдэх нөхцөл бүрдээгүй. Ажилллагсадын 12 айлын орон сууц баригдсан ч зориулалтын унд, ахуйн усны хангамжгүй, Хятады талаас унд ахуйн усаа авдаг.

Одоогоор “Чинхуа-Мак” ХХК, “Мак” ХХК, “South Gobi Sands” ХХК-иудын уурхайгаас нүүрс тээвэрлэж тус боомтоор БНХАУ-руу экспортлодог.

Гашуунсухайт боомт
Гашуунсухайт боомт нь 1992 онд анх байгуулагдсан. Хоёр улсын ЗГ хоорондын 2004 оны хэлэлцээрээр хоёр талын байнгын үйл ажиллагаатай боомтын статустай ажиллаж байна.

Тус боомт нь Монгол улсын Говийн бага дархан цаазтай газрын хилийн бүс дотор оршдог. Өмнөговь, Дундговь аймгийн хүн амын хилийн худалдаа хийдэг гол боомт юм.

Тус боомт нь 2006 онд ашиглалтанд орсон Гаалийн цогцолборт 43м2 талбайтай 2 өрөө байрыг түрээсээр эзэмшдэг, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсээс эрүүл ахуйн 2, мал эмнэлгийн 2, ургамал хорио цээрийн 2, стандарт чанарын 2 байцаагч, лаборант 1, ариутгагч 1, нийт 10 орон тоогоор ажиллаж байна.

Энэ онд БНХАУ-ын хөрөнгөөр 12 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан боловч цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй бөгөөд Хятадын талаас унд ахуйн усаа авдаг, тусгаарлах байрны барилга баригдсан боловч тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, хяналт тандалтын багаж тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийх лаборатори, холбоо мэдээллийн хэрэгсэл, хураагдсан, саатуулагдсан бараа, бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулах болон бусад шаардлагатай байгууламжууд байхгүй байна.

Тус боомтоор Одоогийн байдлаар өдөрт дунджаар нүүрс тээврийн 70-80 тн ийн хүнд даацын 600 машинаар Таван толгойн Оюу толгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж тус боомтоор БНХАУ-руу экспортлодог.

Ханги боомт:
Хангийн боомт нь Засгийн газрын шийдвэрээр 2002 оны 12 дугаар сарын 25-нд Дорноговь сумын Хатан булаг сум, БНХАУ-ын Өвөрмонголын Мандал сумтай хил залгадаг нутгийн өмнөд хэсэгт Монгол улсын хилийн 757-р баганы дэргэд байгуулагдсан. Уг боомт нь Дорноговь аймгийн төвөөс 310 км, Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас 100 км, Замын-Үүд сумаас 275 км, Сулинхээрийн хилийн цэргийн ангиас 60 км зайтай, хуваарийн дагуу улирал бүрийн сондгой сарын сүүлийн 15 хоногт 15 хоногоор төвөөс алслагдсан хязгаар нутгийн малчид, хөдөлмөрчдийн ахуйн болон өргөн хэрэглээг хангах зорилгоор нээгдэж бусад хугацаанд хуваарийн бусаар тус Хатанбулаг сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй Мон-Лаа ХХК-ын төмрийн хүдрийг экспортлох зорилгоор нээгддэг хил худалдааны хуваарийн ба хуваарийн бус ажиллагаатай боомт юм.

Ажилчдын орон сууц, лаборатори, сэжигтэй өвчтнийг үзэх, тусгаарлах байр, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж, байгууламж, саатуулсан барааг хадгалах зориулалтын агуулахгүй.

00:53 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Монголын Мянганы сорилтын сангийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

   Хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн ч хэрхэн амьдралд хүрэх арга ухаанаа мэдэхгүй олон залуус бий. Тэдний хүчин мөхөсдөх шаардлага, шахалтыг ч нийгэм тулгадаг байж болох. Наад зах нь мэргэжил боловсролтой байх хэрэгтэй. Бас эрүүл саруул байх ёстой гээд л. Тэгвэл өдгөө АНУ-ын Мянганы сорилтын корпораци болон манай Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ тэдэнд сайн сайхан боломжийг олгож эхэлжээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой уг хөтөлбөрийн нэг хэсэг нь Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл бөгөөд уг төслийн хүрээнд Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийг/ӨТХ/ хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрт шалгарсан сургалтын байгууллагуудад энэ оны гуравдугаар сарын 4-нд Монголын Мянганы сорилтын сангаас тэтгэлэг олгож, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Саяхны мэт тэр өдрөөс хойш уг тэтгэлэгт шалгарсан 17 сургалтын байгууллага гараагаа амжилттай эхэлжээ. 
ӨТХ-ийн үндсэн зорилгыг ТМБС-ийн байгууллагуудын сургалт, үйлчилгээний чанар хүртээмжийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сайжруулах хэмээн тодорхойлсон байдаг. Ингэхдээ зөвхөн сайн мэргэжилтэн гэж онцлохоос илүү сайн мэргэжилтэнг бэлтгэх сайн багш, сайн орчин, сайн хууль, эрх зүйн тогтолцоог бий болгоод зогсохгүй бусад сургалтын төвүүдэд ч хэрэгжүүлэх бодит зорилгыг дэмжихийг чухалчилдаг байна. 
Хөтөлбөр нь “Ажил олгогч сургалтын байгууллагын хамтын ажиллагаа”, “Тэргүүн туршлага хөгжүүлэх, дэлгэрүүлэх” гэсэн хоёр үндсэн чиглэлээр хэрэгжиж байгаа. “Ажил олгогч сургалтын байгууллагын хамтын ажиллагаа” чиглэл нь шалгарсан МСҮТ гурваас дээш ажил олгогчтой хамтран ажиллах ёстой. Ингэхдээ сургалтын төвийнхөө бүхий л мэргэжлийн ангийг бус тодорхой чиглэлээр буюу зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтнийг ажил олгогчийн шаардлагад нийцэхүйцээр бэлтгэж төгсгөх үүрэг хүлээсэн байгаа. Харин “Тэргүүн туршлага хөгжүүлэх, дэлгэрүүлэх” чиглэлийн тухайд тухайн сургалтын төвийн удирдлагын багийг чадваржуулахын зэрэгцээ тухайн нэг мэргэжлийн ангийг бус сургалтын төвийн хөгжлийг цогцоор нь дэмжихэд чиглэж буй. Улмаар зөвхөн дан ганц өөрийн сургалтын төвийг хөгжүүлэх бус улсын хэмжээнд ажиллаж буй энэ чиглэлийн сургалтын төвүүдэд нэвтрүүлж болох үр дүнтэй, бодит туршлагыг хуримтлуулж, түүнийгээ бусдад дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн аж. 
Энэ зорилгын хүрээнд тэтгэлэгт “Монгол фермер” коллеж болон Булган, Завхан, Дархан-Уул аймгуудын мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв төдийгүй “USI”, “Амьдрах ухаан” МСҮТ, Үйлдвэрлэл, урлалын сургууль, Сэргээн засалтын үндэсний төв шалгарсан. Тэдгээрийн нэг Сэргээн засалтын үндэсний төвийн тухайд гэхэд 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд есөн мэргэжлээр суралцдаг. Байгуулагдаад 34 жилийн нүүрийг үзсэн уг сургуулийн суралцагчдын 40 орчим хувь нь оюун ухааны хомсдолтой иргэд. Нийгмийн эмзэг бүлгийнхэн буюу бусдын дэмжлэг, тусламжгүйгээр урагшлах боломжгүй тэдний дунд Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн санхүүжилтээр “Тэргүүн туршлага хөгжүүлэх, дэлгэрүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 
Энэ хөтөлбөрийн гол зорилго нь бусад сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт цаашид хэрэгжүүлж болох тэргүүн туршлагыг үлгэрлэж, бусдын сайн сайхны төлөө улам бүр дэлгэрүүлэх ирээдүйн арга замыг зааж өгөхөд чиглэсэн байдаг. Иймээс ч Сэргээн засалтын үндэсний төвийнхэн энэ хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил эзэмшихэд нь туслах иж бүрэн сургалтын гарын авлага, дүрсжүүлсэн CD бэлтгэж байгаа аж. Энэ талаар тус төвийн сургалтын танхимын эрхлэгч Л.Даваасүрэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд байршуулж, тэдний өмнө амьдрах боломж бололцоог нь нээхэд энэ төслийн үндсэн зорилго оршиж байгаа. Өнөөдөр Монгол Улсын дохионы хэл олон улсын дохионы хэлтэй нэгэн хэмээр стандарчлагдаагүй байдаг. Дээр нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд маань ойр зуурын 3000 дохиогоор л харилцдаг. Иймд 200 нүүр бүхий гарын авлага, дагалдаж гарах CD-ийг боловсруулснаар тэд маань хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой болно. Тэдний хувьд та бидний нэгэн адил сурах бичиг хэрэглэж, түүгээрээ дамжуулан мэргэжил эзэмших боломж байдаггүй нь ойлгомжтой. Энэ нь тэдний мэргэжил эзэмших, амьдралдаа хэрэг болохуйц туршлага хуримтлуулах боломж бололцоог нь хаасаар байдаг. Иймд энэхүү хөтөлбөрийн хүрээнд мэргэжил тус бүр дээр зурагтай дохионы хэлний зааварчилгааг хэвлэх учраас зөвхөн суралцагчдад ч төдийгүй мэргэжлийн хичээл заах багш нарт нь ч ихээхэн тустай. Мөн бид Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдийг нэг дор авчрах боломжгүй тул Дорнод аймаг болон Улаанбаатарыг сонгосон. Дээр нь гарын авлага орон нутагт ашиглах боломжтой болохоороо давуу талтай” хэмээн ярьсан юм. Энэ бол нийгмийн хөгжлийн гадуур орхигддог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажилтай, мэргэжилтэй болох зам нээгдэж буйн дохио. Тэгээд ч ММСС-гийн ӨТХ-ийг хариуцан хэрэгжүүлж буй гэрээт байгууллагаас Сэргээн засалтын үндэсний төвийнхний үйл ажиллагааг үр дүнтэй хэмээн дүгнэсэн байна билээ. Түүнчлэн уг хөтөлбөрийн нэг ялагч болох Үйлдвэрлэл, урлалын сургуулийн хувьд ажил нь бас л урагштай байгаа гэсэн мэдээлэл бий. Тус сургуулийн тухайд “Тэргүүн туршлага хөгжүүлэх, дэлгэрүүлэх” хөтөлбөрийн хүрээнд “Хараат бус ажлын байр” гэсэн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь “Бид өөрөө өөртөө ажлын байр бий болгоно” гэсэн зорилтод тулгуурласнаараа давуу талтай гэж хэлж болно. Уг сургуульд суралцагчид ч ийм л зорилготой. Тэд энэ л зорилгынхоо төлөө суралцаж байгаа. Тус сургууль дээр хэрэгжиж байгаа тэтгэлэгт төсөл 2012 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд нийт санхүүжилтийн өртөг нь 49 мянга 650 ам.доллар байх бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сонгож авсан мэргэжлийн онцлогт тохирсон чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, сургагч багш нарын чадавхийг дээшлүүлнэ. Түүнчлэн суралцагчдын бүтээлийн сан бүхий веб сайт нээж, төгсөгчдийн бүтээлийн сангаар онлайн худалдааг эхлүүлж, “Бизнесийг дэмжих төв”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг тус сургуулийн удирдлага хүлээгээд байгаа. Гол нь мэдээж төгсөгчдийн өөрөө өөртөө ажлын байр бий болгох нөхцөл орчин, хараат бус ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлж, энэ туршлагаа нутагшуулах ёстой аж. 
Энэ талаар уг сургуулийн Хараат бус ажлын байрыг дэмжих төслийг удирдагч Б.Анхбаяр “Хамгийн түрүүнд бид өөрөө өөрийгөө ажилтай болгох боломжийг олгохыг чухалчилна. Манай сургуулийг төгсөгчид 2009 онд 37,9 хувь нь өөрөө өөртөө ажлын байр бий болгож чадсан нь төгсөгчдийн ажил эрхлэлтийг жилд дунджаар 12 хувиар өсгөсөн үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтээ сайжруулахын тулд бид хөтөлбөрийн хүрээнд оёдол-эсгүүр, автомашин засвар, уран зураг, арьсан урлал, хүүхэлдэйн урлал гэсэн таван чиглэлийг сонгож авсан байгаа. Мөн мэргэжлийн багш нарт “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Түүнчлэн суралцагч бүрийг суралцах хугацааны бүтээлийн сантай болгохын зэрэгцээ тэдний төлөвшил, мэдлэг, ур чадвар, бүтээлийг сурталчлах, борлуулалт маркетингийн өдөрлөг, ажил олгогчдын уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулна” гэсэн юм. Гэхдээ энэ бол тус сургуулийнхны хувьд зөвхөн өөрсдийнхөө өмнө хүлээсэн үүрэг бус. Энэ ажлын хүрээнд зөвхөн өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт төгсөгч болох 600 гаруй хүний цаасан мэдээллийн санг бүрдүүлж, “Ажлын байранд хэрхэн биеэ бэлтгэх вэ”, “Ажилд орох өргөдөл анкет хэрхэн бөглөх вэ”, “Ажлын байрыг хаанаас олох вэ” гэсэн гурван төрлийн зөвлөмж гаргаж, улсын хэмжээний МСҮТ-ийн төгсөгчдөд түгээхэд бэлэн болгож амжжээ. Ийнхүү хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх ӨТХ-ийн гараа амжилттай эхэллээ. Эхлэл нь сайн байгаа шиг төгсгөлийн үр дүн нь хангалттай гэсэн үнэлгээтэй байхын төлөө санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч, суралцагч гэсэн тал, талын оролцогчид шамдан ажиллаж буй нь дээрх мэдээлээс харагдах биз ээ. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд одоо хоёр дахь удаагийн ӨТХ-ийг зарлаж, төслөө ирүүлсэн МСҮТ-үүдийн дунд шулгаруулалт явуулж эхэлсэн байна. Шалгаруулалтын дүн хараахан гараагүй байгаа ч ММСС-гийн үндсэн зорилго нь дээр нэр дурдсан, төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургалтын төвүүдэд тавьсан шалгууртай нэг зарчмаар сонгох нь тодорхой ажээ. 
 
Отгонжаргал

20:02 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Өмнөговь аймгийн БОАЖГ шашны байгууллагуудтай 2010 онд хамтран ажиллана

Өмнөговь аймгийн БОАЖГ-аас нийгмийн олон салбар хүрээний байгууллага, иргэдийн санал бодлыг үйл ажиллагаандаа тусгахын зэрэгцээ байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд хүч бололцоог нь дайчлан хамтарч ажиллаж эхлээд байна.
Энэ ажлын хүрээнд шашны байгуулагуудын зан үйлээр дамжуулан иргэдэд экологийн зөв дадал заншил төлөвшүүлэхэд нөлөөлөх зорилгоор Буддын болон Христийн шашны төлөөлөгчидтэй 2011 онд хэд хэдэн ажил хамтран хийхээр тохиролцлоо.



Тухайлбал:
    ЕБС-ийн сурагчдад байгаль хамгаалах шашны зан үйлийг таниулан дадлагажуулах үйл ажиллагаа зохион байгуулах
    Замын овоонуудад шашны зан үйлийг таниулсан самбар хийж байршуулах
    Мод тарьж, нэрэмжит ойжуулалтын талбайтай болох
    Даланзадгад сумын “Хот доторхи аялал”-д оролцох
    Орон нутгийн телевиз, радиогоор хамтран цуврал нэвтрүүлэг бэлтгэн гаргахаар төлөвлөөд байна гэж Өмнөговь аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн О.Мөнхзаяа мэдээллээ. 

Эх сурвалж: http://www.mne.mn

21:13 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Оюу Толгой-Гашуунсухайт чиглэлд авто зам барина

Оюу Толгой ХХК-ийн Ахлах дэд ерөнхийлөгч А.Мөнхбат, Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар “Оюу Толгой – Гашуунсухайт чиглэлийн авто зам барих тухай” гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр ЗТБХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Оюу Толгой-Гашуунсухайтын чиглэлийн авто замын гэрээнд ийнхүү гарын үсэг зурж байгаа нь Оюу Толгой төслийн ажил эрчимтэй явагдаж буйн нэг илрэл гэж үзэж байна. Энэ гэрээний дагуу баригдах зам нь олон улсын стандарт, чанарын шаардлагыг хангасан зам байх болно.” гэж хэллээ.
Оюу Толгой ХХК-ийн Ахлах дэд ерөнхийлөгч А.Мөнхбат “Оюу Толгой төсөл Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ёстой гэж бид үздэг. Оюу Толгойн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ цаг үед бид Өмнийн говийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх нэгэн чухал төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх замын барилгын ажилд Монголын компаниудыг түлхүү оролцуулахаар тооцоолж байна. Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын Яамтай хамтран ажиллаж төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцлов.
Төлөвлөж буй авто зам нь Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн улсын чанартай А0203 замын нэг хэсэг бөгөөд нийт 105 км үргэлжлэх хатуу хучилттай зам байх юм.
Уг ажлыг Монголын зам барилгын мэргэжлийн компаниудаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа ба замын ажил 2011 оны хавар эхэлж 2012 оны 8 дугаар сард дуусгахаар гэрээнд тусгажээ.

23:00 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Хүн ам орон сууцны тооллого 11 сарын 11-17 хооронд болно

Өмнөговь аймгийн Хүн ам, орон сууцны тооллогын бүх шатны комисс, түр товчооны гишүүдийн болон тоологч, шалгагчийн сургалтыг 9-р сарын 10-аас 10-р сарын 25-ны хооронд аймгийн статистикийн хэлтсээс амжилттай зохион байгуулаад байна. Сургалтад нийт 800 хүн оролцсоноос 550 хүн нь тоологч шалгагчаар ажиллах юм. Тоологч, шалгагчийн сургалтад оролцогчдын шалгалтын дундаж оноо 80.5 хувьтай гарлаа. 
Тооллогод зориулсан өрх, хүн амын бүртгэлийг 10-р сарын 11-ээс 25-ны хооронд бүх сумдад хийж, дүнг нэгтгэсэн. Тооллогын түр товчооны хаяг, сурталчилгааны баннерийг тархаан байршуулж, хэвлэмэл материалыг сумдад хүргүүлээд байна. Тооллогын сурталчилгааны хүрээнд орон нутгийн телевизээр шторк, шууд нэвтрүүлэг, ярилцлага хийх өдөр, цагийн хуваарийг баталж мөрдөн ажиллаж байна. “Дэлхийн Статистикийн өдөр” 2010 оны 10-р сарын 20-ны өдөр аймгийн төвийн албан газар, хэлтэс, агентлагуудын дарга нарт Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэж байгаа тухай, статистикийн байгууллагын үйл ажиллагааны талаар сурталчилж, ХАОСТ-ын дэлхийн хөтөлбөр, зорилго, ач холбогдлын талаар 2 цагийн сургалтыг хийв. Тооллогын талаар албан газар, хамт олондоо мэдээлэх, тооллогын ажилд тухайн газраас дайчлагдан ажиллаж байгаа хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, сургалтад хамрагдах, тооллогын ажилд ажиллуулахыг мэдэгдэж, идэвхтэй оролцохыг уриалав. Мөн 10-р сарын 20-ны өдөр мэргэжил нэгт нөхөддөө болон нийт хүн амдаа хандаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэндчилгээ хүргүүлж, аймгийн “Алтан говь” телевизтэй хамтран “Статистикийн үйл ажиллагааны талаар болон ХАОСТ”-ын талаарх 40 минутын шууд нэвтрүүлэг хийлээ. 
10-р сарын 29-нд хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөх, телевиз үзэгчдээс асуулт авч хариулах шууд нэвтрүүлэг зохион байгууллаа. Одоогоор тоолох үеийн шуурхай төлөвлөгөөг нарийвчлан гаргах, сумдын бэлтгэл ажилтай танилцаж, зөвлөмж өгөх, тооллогод зориулсан өрх, хүн амын бүртгэлийн дүнд үндэслэн тооллогын материал, багцыг сумдад хуваарилан, тархаах, мөн тоологч, шалгагчийн дутагдаж буй багцыг бүрдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. 
ХАОСТТ-ны шинжээч Б.Уранбилэг

15:23 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Орчин үеийн залуус “Таримал монгол” болчихлоо

 Ахмад багш С.Рэнчинхорлоотой ярилцлаа.
-Багш мэргэжлийн давуу  тал, сайн сайхан нь юу вэ?
-Багш хүн мэдсэн сурсан бүхнээ өсвөр үедээ түгээж эрдмээр гийгүүлж байдаг буянтай үйлстэн юм. Өөрөөр хэлбэл номын буянг бусдад хайрлахын зэрэгцээ өөрөө мэдлэгээ байнга бая­жуулж байдаг сайхан мэргэжил дээ. Сонин зүйлийг сонирхуулахад, нэг өдөр амьтан судлалын хичээл дээр манай багш Төхөмийн нуурын бах мэлхий үзүүлээд мэлхий “Та нараас чадварлаг, яагаад гэвэл газар дээр үсэрч, усанд ч сэлж чадна. Харин та нар усанд сэлж чадалгүй, аягүй бол үхнэ дээ” гэж билээ.  Тэр үед би ногоон мэлхийнээс яагаад илүү амьдарч бо­лохгүй гэж. Бичиж, зурж, бодож, сийлж суръя. Хорондоо намгийн мэл­хийнээс дээр амьдрахсан, мэрийнэ дээ гэж бодож билээ. Багшийн өгөөж гэж ийм л байдаг.
-Багш хүнд өөрийн гэсэн сургах арга барил байдаг. Таны хувьд?
-Боловсролын байгууллагад 47 жил ажиллахдаа 25 жилд нь хичээл заасан байна. Одоогийн Боловсрол соёлын газарт гурван удаа томилогдож 17 жил ажиллажээ. Энэ хугацаандаа багш нарт зөвлөгөө өгч заах арга ур чадвар нэмэрлэн багшийг жинхэнэ багш болгох ажилд хүчин зүтгэж явлаа. Нэг багшийн шилдэг аргыг нөгөө багшид заахын зэрэгцээ өөрөө ч ашиглаж авах гээхийн ухаанаар ажиллаж байлаа.
-Сурган хүмүүжүүлэх уншлагад олон жил оролцсон байх аа?
-1979 онд Н.К.Крупскаягийн мэндэлс­­ний 100 жилийн ойн өдрөөс хойш 30 гаруй илтгэл бичиж төв унш­лага буюу улсын уншлагад 14 удаа оролцоод I, II, III байр болон тус­гай шагнал авч байсан. Үүнд оролц­соноороо олон аймаг сумын тэр­гүүний хүмүүстэй уулзаж, мэдлэг чадвараа ахиулах, биеэ даах чадварыг эрс нэмэгдүүлдэг юм билээ.
-Асуудал дэвшүүлсэн илтгэ­лүү­дийг нилээд бичсэн байх аа?
-Шинэ санаа дэвшүүлсэн илтгэл олон бий. 1971 онд “Сурагч бүрийн мэдлэг чадварыг графикаар судлах нь” сэдэвт илтгэл улсад II байр эзлэн тэр үед сурганы хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бичиг хэмээх түүвэр товхимолд хэвлэгдэж улмаар уг илтгэлийн үзэл санааг Булган, Сэлэнгэ аймгийн Боловсролын байгууллага хэрэгжүүлж үр дүнд хүрлээ хэмээн баяр хүргэж байлаа. Мөн гавьяат багш Д.Чойнод, Д.Равданжамц хоёртой хамтран унших чадварыг хүснэгтээр тооцож шалгадаг арга нэвтрүүлсэн. Олон багш нар энэ зөвлөгөөг ашиглаж сургалтын чанар сайжирсан.
-”Түм буман яагаад” хайрцаг ажиллуулсан туршлагаасаа сонир­хуулаач?
-Сурагчдын мэддэггүй зүйлийг багш ойлгож туслах, сохирхсон бүхэнд хариулах гэж тэр хайрцгийг санаачилж байлаа. Суманд ажиллаж байхдаа маш олон асуултыг хүлээн авсан. Асуулт бүхэн сурагчид төдийгүй багш нарт маш их мэдлэг өгдөг байсан.
-Үндэсний хээ угалз судлаад цол хамгаална гэж байсан юу болсон бэ?
-Математикийн хичээлийг амьд­рал ахуйд ойртуулах, хүний ур ухаанд геометр хэмжил зүйн олон арга нууг­даж байдаг. Үүнийг хичээлд ашиг­лах боломж байгаа юм. 1977 онд “Монгол үндэсний хээ угалзын хэмжил зүйн зохион байгуулалт, түүнийг сур­гал­тад ашиглах арга” сэдвээр эрд­мийн зэрэг горилох санаагаа сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд өг­сөн. Тэр үед үндэсний үзэлтэн гээд хайхраагүй. Харин 1989 онд буюу арав гаруй жилийн  дараа сурганы хүрээлэн дуудаж  эрдмийн зэрэг горилох сэдэв болгон батлуулсан. Хамгаалах хугацаа арай болоогүй байтал хүрээлэн татан буугдаж зөвлөж байсан эрдэмтэд солигдсон тул чадаагүй юм. 2001 оны эхээр  энэ сэдвийг Чингис  хааны дэлхийн  академи мартаж хаяж болох­гүй чухал сэдэв гээд академич цол олгосон. Хээ угалзын 100 гаруй түүвэр хийгээд ном болгох дөхөж байгаа. “координат буюу солбицлын уян ха­тан хэрэглээ” сэдвийг минь өндөр үнэлж Монголын математикийн багш нарын академи 2004 онд гео­метрийн  сургалтыг   амьдралд  ойр­туулсан хэмээн академич цол ол­госон. Сургалтад ганцхан тэгш өн­цөгт координат хэ­рэг­лэж байсныг баяжуулж хурц, мо­хоо, ромбо, квадрат бус координат тэр ч бүү хэл нумын координатыг хэрэглэдэг Монгол ур­чуу­дын аргыг хичээлд ашиглах боломжийг нээсэн.
-Таны хобби?
-Байгаль орчноор явж аялал хийн зураг зурах дуртай даа. 1969 онд Халх голоор, 2000 онд Хөвсгөл далай, Мөрөнгөөр, 2006 онд өөрийн аймгаар газар зүйн багш нартай хамт хоёр удаа явсан. Эдгээр аялал эх орноо танин мэдэхэд их нэмэр болсон. Одоо эх нутаг говийн уулсын үзэсгэлэнг зурж, сурталчлах ажилд хүч чадлаа зориулж сууна. Нүүдлийн гар зургийн үзэсгэлэнг олон газар нээсэн. Байгаль хамгаалахад болон говь нутгаа сур­талчилахад зориулсан хөдөлмөрийг минь үнэлж 2007 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болгосон.
-Хэвлэл мэдээллийн байгуул­лагуудтай нилээд хамтран ажиллаж байсан санагдана?
-1964 оноос “Говийн мэдээ” сонины чимэг зураачаар ажиллаж, хэвлэлтэй амьд­­ралаа холбосон доо. Гар зураг, хулдаасан бар, шог зураг нэлээдийг зурж “Говийн мэдээ” сонины шилдэг шог  зургаар   шалгарч байлаа. “Хөдөл­мөр”,  “Залуучуудын  үнэн”,  “Дүрслэх    урлаг” сэтгүүл, “Сурган” сэтгүүл, “Пио­нерийн үнэн” зэрэг хэвлэлийн оны шилдэг шагналтан болж байсан. Хамгийн сүүлд доктор Л.Түдэвийн эрхлэн гаргадаг “Дал” сонинд дөрвөн нүүр материал хэвлүүлсэн. Үүнд “Малч­дын овоо чулууны дохиолол - зам заах аргууд”, Төрийн сүлд солих үед гарсан алдааг шүүмжилж “Сүлдээ зүлд болгохгүй юмсан” хэлэлцүүлэг, солбилцлын уян хатан чанар  ба хээ угалз сэдвүүдээр оны шагнал хүрт­сэн. Хэвлэлд нийтлэл бичихээс  гад­на онолын бага хуралд илтгэл олныг хэлэлцүүлсэн. Чингис хааны  тулгар төр байгуулагдсаны 800 жилд “Нүүдлийн соёл иргэншил бэлчээрийн мал аж ахуйн дэлхийн ач холбогдол” сэдвийг чухал үр дүнтэй гэж үзсэн юм. Олон улсын Монголч эрдэмтдийн бага хурал 1989 онд болж түүнд “Ахуйн орчин  ур ухаан” сэдвийн илтгэл  хэ­лэл­цүүлж  бараг л доктор нэр авчих шахсан. “Геометрийн хичээлд хээ угалзын эх загвар ашиглах онцлог” сэдвээр МУБИС-ийн математикийн тэнхимийн оны ээлжит хуралд илт­гэл тавьж хөдөөгөөс оролцсон анхны багш болж байлаа. Хүний бие ба таван махбодь тавтын систем гэдгээр Дорноговь аймгийн АУ-ны сур­гуулийн эрдэм шинжилгээний бага хуралд онолын илтгэл тавьсан нь ууган багшийн илтгэл нэрээр нилээд дээгүүр үнэлэгдсэн. Одоо “Говь нут­гийн  геофизик, цаг уур, газар зүйн онцлогт нөлөөлөх нь” сэдвээр бичиж байна. Байгаль шинжлэлийн хичээлд холбогдох хэлэлцүүлэг болвол үүнийгээ өгнө дөө. Мөн элсэн манх­ны хувийн салхи сэдэв бий. Малын бэлчээр хот сууринг элснээс хамгаалахад ашиглах магадлалтай судалгааны ажил байгаа юм. 
“Ардын урчуудын алдар бүтээлийг тодруулъя” сэдэвт лекцэнд Өмнөговь аймгийн нутагт сүүлийн 100-150 жилд байсан уран гартны бүтээл зарим аргачлалыг бичсэн. Одоо Өмнөговь аймгийн түүхийн цувралд орохоор болоод байгаа. Аймаг байгуулагдсаны ойн өмнөхөн уншигчдад хүрнэ.
-Орчин үеийн сургалтыг сайж­руулахын тулд юуг анхаармаар санагддаг вэ?
-Одоо үеийн сургалт хэтэрхий цагаан мэдээлэл онол нь ойлгомжгүй, сана, сэд, бод, бич, ялга гэсэн олон үүрэг даалгавартай болчихжээ. Амьд­ралд ашигтай дадлага хэвшүүлэх зүйл маш хомс. Тестүүд нь бичих унших үед хариултын  80 хувь  нь худал, 20 хувь нь үнэн  хариуг олж   бөглөдөг   тул  ашиггүй зүйл их би­чиж, уншиж цаг алдах юм. Сурагчид ихэнх нь бодолгүйгээр тестийг тааж дугуйлдаг. Энэ мэтээр хүний хөгжлийг сааруулж ангийн дөрвөн    хананы  хооронд цаастай зуу­ралдсаар байх болжээ. Иймээс сур­галт нь амьдрал хөдөлмөрөөс хөн­дий хүмүүжлийн ач холбогдол муу, сэтгэлгээ хөгжүүлэх бүтээлч идэвхийг өрнүүлэх зэрэг шаардлага гарч бай­на. Ялангуяа сурагчдад байгаль орч­ноо хамгаалах, хүн чанар, ёс зүйн хү­мүүжил олгох, ахмад хүмүүсээс үлгэр­лэл авахад нь анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хичээлийн агуулгыг ойр ойрхон өөрчилж,  уламжлалыг үгүй болголоо. Сүүлийн жилүүдэд Америк, Япон гэх зэрэг гадны соёлыг биширч Монголын  гэх зүйл хомсдсоор байна. Иймээс орчин үеийн залуусыг ахмад эрдэмтэд “таримал Монгол” болчихлоо гэж дүгнэдэг. Нас өтөлсөн ч хүний ухаан эрүүл байвал оюун бодол, мэдлэг нь  өтлөхгүй,  харин улам баяжиж  туршлагажиж байдаг.

Ж.Сайнжаргал /Монгол говь сонин/

10:43 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

"Шудрага ёс" сэдэвт хэлэлцүүлэг

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2010 оны 10 сарыг “Төрийн байгууллагуудын нээлттэй ил тод байдлыг хангах сар”, Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд “Шударга ёс” буухиа хэлэлцүүлгийг 2010 оны 10 сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, албан байгууллагын дарга, эрхлэгч 20 хүн, иргэний нийгмийн байгууллагын сүлжээний төлөөлөл-10, иргэдийн төлөөлөл-20 нийт 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан.
Тус арга хэмжээнд Аймгийн Засаг даргын Тамгын Хууль зүйн хэлтсийн дарга “Төрийн байгууллагуудын шударга байдлын түвшний үнэлгээ”-г танилцуулан, “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал”, “Боловсролын салбарын байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал”,  “Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал” сэдвүүдээр албан байгууллагын дарга нар мэдээлэл хийсэн.
Хэлэлцүүлэгт тухайн орон нутагт шударга байдал ямар түвшинд байгаа талаар оролцогчдын дунд асуулт асуун асуултанд холбогдох байгууллагын дарга, эрхлэгч, хариуцсан албан тушаалтнууд хариуллаа.
 “Шударга ёс” буухиа хэлэлцүүлэгт оролцогч иргэд, төрийн байгууллага, албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагыхан хүсэл зоригоо нэгтгэн авлигатай хамтын хүчээр тэмцэхийг хүлээн зөвшөөрч Төрийн байгууллага, албан хаагчдад, Иргэний нийгмийн байгууллага, нийт иргэдэд, Хувийн хэвшлийн салбарынханд, Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагчдад хандсан авлигатай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх ажилд бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд болон өөрсдөөс хамаарах бүхнийг чин сэтгэлээсээ хийж хамтран ажиллахыг УРИАЛЖ  20 заалт бүхий уриалга гаргасан.
 
 
         ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА                         Ч.БАЯРМАА
 
Эх сурвалж: http://umnugobi.gov.mn/

22:04 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Монголын нүүрс хятадыг зорьсоор л байна

Газрын доорхи баялагаараа улсдаа тэргүүлдэг Өмнөговь аймаг хар алт гэгддэг нүүрсийг Гашуун сухайт болон Шивээхүрэнгийн боомтоор БНХАУлс руу экспортолсоор байгаа. Ингээд Шивээхүрэнгийн боомт болон Хятадын хил дээр авсан фото зургаасаа орууллаа.


Гашуун сухайтыг бодвол арай л бага цуваа байна


Өдөрт энэ боомтоор хэдэн тонн нүүрс гардаг вэ?


Хил дээр худалдаа хийдэг иргэд


Монголын нүүрс хятадын хилээр орж байгаа нь ...


Маш урт дараалал үүссэн байна. Өдөр бүр л ийм байдаг ...


Хил давж байгаа Монголын нүүрс

00:35 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Судалгааны ажлын үр дүнг танилцуулах семинар амжилттай боллоо

   Монголын мянганы сорилтын сангийн мэргэжлийн боловсрол сургалтын төслийн Говийн бүсийн мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн болон судалгааны ажлын үр дүнг танилцуулах семинарын өчигдөр болж өндөрлөлөө. Уг судалгаанд говийн бүсийн 4 аймгийн 17 800 гаруй хүн хамрагдсан юм. 
   Судалгааг Австралийн Sustainability PTY компани болон Монголын “ Бодлого судлалын төв” зөвлөх үйлчилгээний компаниуд хамтран 2010 оны 3-р сараас эхлэн 10 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн юм. Харин санхүүжилтыг хамтын ажиллагааны гэрээний дагуу 43 хувийг Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөс гаргаж үлдсэн 57 хувийг Канад улсын хөрөнгө оруулалттай Уул уурхайн “Оюу толгой” компани тус тус гаргасан байна. Судалгаа үндсэн дөрвөн хэсгээс бүрдсэн бөгөөд говийн бүсийн ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн болон мэргэжлийн боловсрол, сургалт эрхэлсэн байгууллагуудын тухайн бүс нутгийн ажиллагсадын ур чадварын тухай иж бүрэн мэдээллээр хангаж хүний нөөцийн ирээдүйн хэрэгцээг судлах зорилготой байсан. 
   Мөн говийн бүсийн хүн амын өсөлтийг эдийн засгийн өсөлтийн хурд, уул уурхайн хөгжилтэй харьцуулсан дүн шинжилгээ хийж хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй мэргэжлүүдийг харуулсан юм. Ажиллах хүчний ур чадварыг 21 мэргэжлээр ангилахдаа 395 нарийн мэргэжлээр дүн шинжилгээ хийжээ. Энэхүү судалгаа нь Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн бие даасан нэгэн зорилт болох “ Мэргэжлээ оновчтой сонгох мэргэжил дээшлүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээг бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох”-д чиглэсэн тодорхой үйл ажиллагаа болж байгаа юм.

11:43 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

МСҮТ-үүдийн багш, суралцагчдын дунд ур чадварын тэмцээн боллоо

   Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд төр, болон хувийн хэвшлийн 60 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд Техник технологийн коллежийн санаачлагаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, сурагчдын дунд мэргэжлийн ур чадварын тэмцээн боллоо. 
   Энэ удаагийн тэмцээнд хот хөдөөгийн багш, сурагчид мужаан болон цахилгааны мэргэжлээр өрсөлдсөн бөгөөд хоорондоо мэргэжлийн хувьд туршлага солилцон цаашид бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд тустай хэрэг боллоо хэмээн дүгнэж байлаа. 
Ур чадварын мэргэжлийн уралдаанд шалгарсан 
цахилгааны багш нараас 1-р байрт Техник Технологийн Коллежийн багш Х. Эрдэнэчулуун, 
2, 3-р байрт Завхан аймгийн МСҮТ, Налайх МСҮТ тус тус шалгарсан бол 
Цахилгааны мэргэжлээр суралцагчдаас 
ШУТИС-ийн Барилгын Мэргэжлийн ба Техникийн Боловсролын Төвийн сурагч А. Амарбаяр тэргүүлж 2,3-р байрт ТТК –н сурагч Дөлгөөн, Дархан –уул аймгийн МСҮТ –ийн суралцагч Д.Баасанжав шалгарч багийн нийт дүнгээр Цахилгааны мэргэжлээр тэргүүн байрт УБ хотын Техник Технологийн Коллеж шалгарсан юм. 
Мужааны багш нарын уралдаанд 
1-р байр ШУТИС-ийн Барилга Инженерийн Архитектурын Сургууль, Барилгын Мэргэжлийн ба Техникийн Боловсролын Төвийн багш Б. Гончигжав орж, 2,3-р байрт Дархан-уул аймгийн МСҮТ, Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн багш нар шалгарлаа. 
Мужааны мэргэжлээр суралцагчдаас
1-р байрт Дундговь аймгийн МСҮТ-ийн суралцагч Ж. Болдбаатар 2-р байрт Баянхонгор аймгийн МСҮТ-ийн суралцагч Б. Ядамсүрэн 3-р байр Завхан аймгийн МСҮТ-ийн суралцагч Б. Мягмаржав нар тус тус шалгарсан байна.

11:39 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Б.Мишигжав: Мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааны бүхий л шатанд ажил олгогч, нийгмийн түншүүдтэй хамтарч ажиллана.


     Сүүлийн нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд Мэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаа эрчимжиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах талаар төрөөс олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хандивлагч байгууллагуудын дэмжлэг туслалцаа тодорхой хэмжээгээр нэмэгдсэн юм. Энэ талаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн дарга Б.Мишигжавтай ярилцлаа. 
- Сүүлийн жилүүдэд улс даяар мэргэжлийн боловсролын тухай ихээр ярих болсон. Энэ чиглэлээр тусдаа хууль ч гарсан. Тэр хуулийн гол ач холбогдлыг нь та юу гэж дүгнэж байгаа вэ? 
- Боловсролын багц хуулийг 2002 онд шинэчилж, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай бие даасан хуулийг анх удаа баталсан. Энэ хуулийн хүрээнд мэргэжлийн боловсролын тогтолцоог бэхжүүлж, нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, сургалтын орчныг сайжруулахад чиглэсэн зохицуулалтуудыг буй болгосон нь ач холбогдлоо өгсөн. 2009 онд уг хуульд шинэчилсэн найруулгын хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүгээр эрэлтэд суурилсан мэргэжлийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэх эрх зүйн боломжийг буй болгож чадсан гэж бодож байна. 2008 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д суралцагч бүрт сард 45000 төгрөгийн сургалтын дэмжлэг үзүүлдэг болсон нь тэдний суралцах сонирхол, идэвхи чармайлтыг ахиулахад ихээхэн түлхэц үзүүлснийг хэлмээр байна. 
- Сүүлийн нэг жилийн хугацаанд хуулийн хэрэгжилтээр ямар гол үр дүн гарсан бэ? 
- Шинэ хуулиа сурталчлах, мэдээлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх арга замын талаар сургалт семинариуд зохион байгууллаа. Төр, хувийн хэвшлийн тэнцүү төлөөлөл бүхий 16 гишүүнтэй Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл (МБСҮЗ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар шинээр байгуулагдан ажиллаж байна. Мөн агентлагийн дэргэд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих тусгай сан ажиллуулахаар хуульчилж өгсөн. Энэ сан нь засгийн газрын тусгай сангуудаас онцлог ялгаатай ба төсвийн мөнгөнөөс гадна аж ахуйн нэгжийн цалингийн сангаас, сайн дурын үндсэн дээр төвлөрүүлсэн дэмжлэгийн хөрөнгийг байршуулж үйл ажиллагаа явуулах юм. Тус сангийн хөрөнгөөр ажил олгогчдын захиалгад үндэслэн, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, чадваржуулахад чиглэсэн сургалтууд зохион байгуулна. Мэдээж энэ үйл ажиллагааг ажил олгогчид, нийгмийн бусад түншүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. МБСҮЗ өнгөрсөн хугацаанд 5 удаа хуралдаж, үйлдвэр, үйлчилгээний салбар зөвлөлүүдийг байгуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа хийх, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын төсөл хэлэлцэх зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Мөн Засгийн газар, яам, агентлагийн зүгээс уул уурхайн томоохон бүтээн байгуулалттай холбогдуулан ойрын жилүүдэд 3300 ажилгүй иргэдийг сургах санамж бичиг байгуулж, хэрэгжүүлж эхлээд байна. МСҮТ-д элсэгчдийн тоо нэмэгдэж, төгсөгчдөөс ажлын байрт очсон хүний тоо хэмжээ өсч байгаа. Энэ бүхнийг төр, засгийн бодлого, хуулийн хэрэгжилтийн бодит үр дүн гэж хэлж болох байх аа. 
- Өмнө нь манай залуус техник, мэргэжлийн сургуульд суухаас илүү их, дээд сургуульд орохыг чухалчилдаг байсан. Энэ удаад тэдний хандлага наашилж байгаа үзүүлэлт бий юу? 
- Манайхан нэг үеэ бодоход би энэ сургуулийг төгсөхөд ажлын байртай болж чадах уу, дээд сургууль төгссөнөөс илүү амьдралд хэрэг болохуйц мэргэжлийг би хаанаас эзэмшиж болох вэ гэдэгт анхаардаг болжээ. Энэ бол төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын бас нэг үр дүн. Суралцагчдын тооны хувьд энэ жил 44681 суралцагч сурч байна. Тэдний 19700 нь шинэ суралцагчид. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 15,3 хувиар өссөн үзүүлэлт байна. Таван жилийн өмнөхтэй харьцуулах юм бол хоёр дахин өссөн гэсэн үг. Тэгэхээр нааштай зөв хандлага гарч байна. 
- Ажил олгогчид өнөөдөр ажилтан, ажилчин авахдаа өөрсдийн өндөр шалгуурыг тавих болсон. Иймд тэдний шаардлагад нийцэх мэргэжилтэн бэлтгэх боломжтой гэж ойлгож болох уу. Мөн ажиллах хүчин дутагдалтай салбарыг оношилж, тэр дагуудаа мэргэжилтэн бэлтгэх бодлого барьж байгаа юу? 
- Ерөөсөө энэ салбарт барьж байгаа Засгийн газрын гол бодлого бол хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжилтнийг богино хугацаанд нийлүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал. Энэ бол ядууралтай тэмцэх даруухан мөртлөө хамгийн дөт, үр өгөөжтэй арга зам. Нэгэнт эрх зүйн орчин бүрдэж, Засгийн газраас бодлогын тэргүүлэх түвшинд дэмжиж, бүтээн босгох томоохон хөтөлбөрүүдтэй уялдаж, гадаадын төсөл хөтөлбөр өргөжиж, хөрөнгө оруулах сонирхол өсч байгаа энэ таатай боломжийг төр, хувийн хэвшлийнхэн нэгдмэл байр суурь дээр байж, бүрнээ ашиглах ёстой гэж хэлмээр байна. Үүнд, Үндэсний зөвлөл, салбар зөвлөлүүд гол анхаарлаа хандуулна. Товчоор МСҮТ төгссөн мэргэжилтнээ бүгдийг нь ажлын байртай болгохын төлөө л төр бодлого хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тиймээс сургалтын үйл явцад ажил олгогчдыг татан оролцуулах замаар олон асуудлыг шийдвэрлэж эхэлсэн. 
- Хамгийн их эрэлттэй, төгсөөд ажилтай болох боломжтой ямар мэргэжил байгаа вэ? 
- Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталж, Тавантолгойн орд газрын бүтээн байгуулалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор уул уурхайн нарийн мэргэшсэн ажилчин хамгийн их эрэлттэй байгаа. Мөн тэдгээр бүтээн байгуулалтыг дагаад барилга, үйлдвэр, үйлчилгээний ажилтан ч олноор хэрэгтэй. Энэ чиглэлээр яамнаас гэрээ байгуулаад боловсон хүчний бэлтгэлдээ анхаарч байна. Манай сайд Ё.Отгонбаяр “Оюутолгой” ХХК-ны удирдлагатай гэрээнд гарын үсэг зурж, ажил эрхлээгүй 3300 залууг аймгуудад тогтоосон квотын дагуу сургалтад хамруулах ажлыг өнөөдөр эхлүүлээд байгааг би томоохон захиалгын үндсэн дээр мэргэжлийн боловсролын сургалтыг зохион байгуулах шинэчлэлийн томоохон эхлэл гэж хэлмээр байна. 
- Ажил олгогчид ажилтандаа ёс зүйн өндөр шаардлага тавих нь бий. Манай залуусын хувьд гологдох бас нэг шалтгаан нь энэ байдаг. Иймд энэ сэдэвт хэр анхаарал хандуулж байна? 
- Энэ асуудлыг онцлон анхаарч байгаа. Зөвхөн ерөнхий эрдэм болон мэргэжлийн хичээлийн зэрэгцээ сэтгэл зүй, харилцааны соёл, хөдөлмөрийн сахилга, хариуцлагын талаарх агуулгыг сургалтын хөтөлбөрт баяжуулж оруулна. Мөн багш нарын чадварын асуудал ч чухлаар тавигдаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд энэ салбарт 2033 багш ажиллаж байгааг нэмэгдүүлж 3000-д хүргэнэ. Дээр нь МСҮТ-үүдийн сургалтын менежер, гол мэргэжлийн багш нар болон дадлагын багш нарыг чадавхжуулах сургалтад хамруулж эхэлсэн, ер нь мэргэшлийг дээшлүүлэх тогтолцоог төлөвшүүлэхээр ажиллаж байна. 
- Монголын мянганы сорилтын сангаас энэ салбарт тодорхой төсөл хэрэгжүүлж байгаа. Та үр дүнг нь хэрхэн тодорхойлох вэ. Сүүлийн үед олон төсөл хэрэгжүүлээд байдаг үр дүн нь харагдахгүй байна гэдэг яриа нэлээд их том сэдэв болоод байгаа? 
- Монголын мянганы сорилтын сангаас Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн эхний хэсэг болох Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг чадавхжуулах, шинэ тогтолцоог бий болгоход зориулж, 22.1 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Мөн уг төслийг 20.0 гаруй сая доллараар өргөтгөсөн. Энэ төслийг бид багш, ажилчдыг нь чадавхжуулах төдийгүй сургуулиудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулах юм. Төслөөс мэргэжлийн боловсролын чадавхийг бэхжүүлэх талаар багагүй ажил хийсэн. Үндэсний ажиллах хүчний эрэлтийг бодитой тодорхойлж, ажил олгогчид эздийн шаардлагад нийцэхүйц боловсон хүчин бэлтгэх зорилтын хэрэгжүүлэхэд ММСС-ийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөлтэй хамтран ажиллаж байна.  
- Төслийн үр дүнг та хэрхэн үнэлж байгааг сонирхоё
- МБСТ богино хугацаанд ихийг хийж амжуулсныг тэмдэглэх нь зүйтэй. Гол нь цаашдаа монгол улсын эдийн засгийн хөгжилд мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ тогтолцоо, чанар үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулах юм. Гарааны амжилтаа барианы амжилт болгож хадгалахын тулд ажил олгогчид, төр засаг, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлмээр байна. 

Б. Урантуяа

10:22 | Шошго: , , , | Дэлгэрэнгүй »

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook