МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

Шинэ жилийн мэндчилгээ


Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэхэн ирж буй 2010 оноо угтаарай

HAPPY NEW YEAR!!!

Хүндэтгэсэн: ӨМНӨГОВЬ.ИНФО

20:46 | Шошго: | Дэлгэрэнгүй »

2010 онд Иргэн бүрт 120 мянган төгрөгийн эрдэнийн хувь хүртээнэ

УИХ-ын чуулганы өчигдөр (12.30) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай болон Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолуудыг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Нэгдсэн хуралдааны ирц 64,5 хувьтай байсан бөгөөд дээрх тогтоолуудын төслийг 97,9-100 хувийн саналаар дэмжсэн юм.
Тогтоолуудын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороогоор тус бүр авч хэлэлцсэн бөгөөд дээрх байнгын хороодын хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг нь сонсч, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураахад гишүүд 65,2-88,9 хувийн саналаар дэмжин санал өгсөн юм.
Ийнхүү иргэнд хүртээх хишиг, хувийг 2 хувааж олгохын зэрэгцээ эхний ээлжинд 2010 оны 2 дугаар сарын 15-ны дотор 70 мянган төгрөг олгож, цаашид иргэнд хүртээх мөнгөн дүнгийн хэмжээг боломж гарсан нөхцөл бүрт нэмэгдүүлж байх нь зүйтэй гэсэн саналын томьёолол хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэг авсан.
Уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үед Ц.Баярсайхан, Л.Гантөмөр, Р.Гончигдорж, Д.Энхбат нарын гишүүд энэхүү арга хэмжээ нь инфляцид хэр нөлөөлөх талаар санаа зовж байгаагаа илэрхийлэн, ирэх жилийн хувьд 120 мянга гэдэг дээрээ хатуу зогсох, бүртгэлийг хэрэглэгддэг системд оруулах хэрэгтэй зэргээр саналаа хэлж байв.
Хүүхдийн мөнгийг зогсоосон, иргэдийн амьдрал ядуу байгаа учир ийнхүү дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэдэг дээр олонхи гишүүд санал нэг байсан ч, энэ нь улам барьцаа лавшруулсан улс төрийн авлига болж гүйцлээ гэсэн үгийг Д.Энхбат гишүүн хэлж байсан.
Энэ оны отгон чуулганы нэгдсэн хуралдаан иргэддээ хувь хишиг хүртээх асуудлыг санал нэгтэйгээр гар өргөн баталснаар өндөрлөлөө.
Мэдээний эх сурвалж: Factnews.mn

23:17 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

“БАЙГАЛЬД ЭВСЭГ - БАГАЧУУДЫН ХОЛБОО” ТББ-н товч танилцуулга



Бид “Байгальд эвсэг амьдралыг багачуудаар дамжуулан бүхэнд хүргэх ...” гэсэн эрхэм зорилготойгоор энэхүү холбоог 2007 оны 11 сарын 27 - нд үүсгэн байгуулсан билээ. Манай холбооны тэргүүнээр Х. Түмэндэлгэр, Удирдах зөвлөлийн гишүүдээр Өмнөговь аймгийн 3 - р сургуулийн түүх, газар зүйн багш, АБТА Х. Туяа, Булган сумын дунд сургуулийн захирал, АБТА Б. Цэвэлмаа, Гурвантэс сумын дунд сургуулийн хими - биологийн багш, АБТА Б. Батзул, МУИС Ургамлын ангийн магистрант Э. Мөнгөнтуяа, МУХУИСургуулийн Экологийн 4 ангийн оюутан М. Мөнхсайхан, Н. Ариунсанаа нарын ажил мэргэжлээрээ салбартаа дээгүүр үнэлэгддэг шилдэг тэргүүний багш, оюутнууд багтдаг. МУИС - ийн Газар зүй, геологийн факультетийн тэнхимийн эрхлэгч, докторант Г. Юмчмаа, МУИС- ын тэнхмийн эрхлэгч доктор, профессор, гавъяат багш Жамсран, биологийн ухааны доктор Суран нар зөвлөхөөр ажилладаг юм. Бид Монгол орны хэмжээнд үүсээд байгаа байгаль орчинтой зүй бус хандах хандлагын гол үндсийг иргэдийн экологийн боловсрол, мэдлэггүйн хар гай гэж үздэг юм. Иймээс бид энэхүү сөрөг үзэгдлийг багасгах хамгийн ирээдүйтэй, зөв гарцыг “ Бүх нийтийн экологийн боловсрол” хэмээн үзэж үүнийг багачуудаар дамжуулан бүх нийтэд хүргэхийг тэргүүн зорилтоо болгосон билээ. Холбоо нь удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй, нийт 300 орчим гишүүн сурагчидтай болоод байна. Тус холбоонд идэвхи санаачлагаар манлайлагч клубууд олон бий. Үүнд: Даланзадгад сумын арван жилийн III сургуулийн “Шонхор” Булган сумын “Алтайнхолойг”, Гурван тэс сумын “Хулан”, Сэврэй сумын “Ирвэс” зэрэг клубууд багтана. Бид үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн олон нийтийг хамарсан байгаль орчны нөхөн сэргээлт , сургалт танин мэдэхүй, мэдээ мэдээллийн чиглэлээр олон арвин ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Цаашид байгаль орчин үүсээд байгаа сөрөг буруулах, хулгайн анг таслан зогсоох, олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд санаачлага гарган ажиллах болно.
Харилцах хаяг:
Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг Даланзадгад зочид буудал 204 тоот
Х. Түмэндэлгэр /Холбооны тэргүүн/ утас:99074355
Н. Ариунсанаа /Холбооны гүйцэтгэх захирал/ утас:95144470
Б. Оюунцэцэг /Нарийн бичиг/ утас:99852645
E-mail хаяг:
tumen106@yahoo.com
s_sanaa55@yahoo.com

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус холбооны www.bebh.net вебсайтаар зочилно уу.

21:00 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Энержи Ресурс ХХК Өмнөговь аймгийн малчдад тусламж үзүүллээ


Манай малчид зун нь бороогүй гантай халуун болж, өвөл нь цаг хүндэрч зуд болсоор хэдэн жилийг ардаа орхиж байна. Энэ өвлийн хувьд олон жилийн дунджаас илүү хүйтэн, цаг муудах нь ойлгомжтой болоод байгаа юм. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Энержи ресурс компаний зүгээс манай аймгийн малчдад туслах зорилгоор 70сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж эхний ээлжинд 12000 боодол өвсийг хүлээлгэн өглөө. Энэ тусламжийн өвсийг Энержи ресурс компанийн үйл ажиллагаа явуулах Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумдын засаг дарга нарт хуваарилан өглөө. Аймгийн засаг даргын нөөцөнд 4000 боодол өвсийг оруулжээ. Дараагийн ээлжинд малын тэжээл тусламжаар өгөх болжээ.

21:20 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

"Таван Толгой" ХК-ийн танилцуулга



Өмнөговьчуудын бахархал болсон томоохон компаниудын нэг болох Таван Толгой ХК-ийн танилцуулгаг хүргэж байна. Тавантолгойн орд газар нь хуучин Тvшээт хан аймгийн Говь тvшээ гvний хошууны Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд ард байрладаг. Таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээн нэршсэн ажээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны дєрєвдvгээр сарын 18-ны тогтоолоор тус орд газрыг улсын болгож, Аж vйлдвэрийн яаманд шилжvvлснээр Дундговь аймаг дахь Цагаан-Овоогийн уурхайн нэг цэг болон анх найман хvний бvрэлдэхvvнтэй, 3000 тн нvvрс олборлон борлуулах улсын төлөвлөгөө хvлээн авч ажиллаж эхэлсэн тvvхтэй.

Тус цэгийн анхны даргаар Намхайдорж гэдэг хvн ажиллаж байсан бол, удаахь дарга нь Аж vйлдвэрийн яамнаас политехникум төгссөн С.Хvvхэнжавыг томилон ажиллуулсан байдаг. Энэ vеэс буюу 1967 оны тавдугаар сараас эхлэн бие даасан улсын vйлдвэр болж, уурхайн эхлэлтийн блансыг зохиожээ. Тус уурхай нь зах зээлийн нөхцөлд зохицон 1994 оны 12 дугаар сарын 05-ны Засгийн газрын өмч хувьчлалын комиссийн хурлын 42 тоот тогтоолоор төрийн өмч давамгайлсан Тавантолгой ХК болсон байна.
Одоогийн Тавантолгойн нvvрсний уурхайн орд газар нь өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт vйл ажиллагаагаа явуулж байна. Газарзvйн байршлын хувьд өмнөговь аймгийн төв Даланзадгадаас зvvн тийш 98 км, Цогтцэций сумаас 15 км, Улаанбаатараас 550 км-ын зайд далайн төвшнөөс дээш 1500-1830 метрийн өндөрлөгт оршдог.
Уг орд газар улсын хэмжээнд хамгийн томоохонд тооцогддог төдийгvй дэлхийн 10 том уурхайн нэг юм. Тус компани одоогийн байдлаар нийт 130 гаруй ажилтантай vйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд 2007 онд анх удаа өөрсдийн хvчээр нэг сая тонн нvvрс экспортод гаргасан билээ.
Тавантолгойн ордын хэмжээнд нvvрсний нийлбэр зузаан нь 191 метрт хvрдэг, нийт нvvрсний 16 давхрага нь 74.9 метр зузаантай, нийт нөөцийн хэмжээ нь зургаан тэрбум гаруй тонн, vvнээс хоёр тэрбум гаруй нь коксждог, өндөр чанартайд тооцогддог.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.tavantolgoi.mn сайтаас аваарай.

01:14 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Цасан болон шороон шуурга шуурч байна



Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурна гэж ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлж байсан. Өмнөговь аймгийн хувьд 23-ны оройноос эхлэн шуурч эхэлсэн бөгөөд салхины хурд 16м/с хүрч шуурч байсан бөгөөд зарим үед 24м/с хүртэл ширүүсч байлаа. Даланзадгад сумын засаг даргын захирамжийн дагуу 24нд бүх ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүд ажиллаагүй. Аймгийн онцгой байдлын хэлтэсээс анхааруулах болон сэрэмжлүүлэх мэдээллийг цаг тухай бүр нь ард иргэддээ өгч байлаа. Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоолоор салхины хурд 16 м/с ба түүнээс их үед , 6 цагаас дээш хугацаагаар цасан шуурга шуурах, эсвэл салхины хурд 28 м/с хүрэхэд онц аюултай буюу гамшигт үзэгдэл гэж үздэг учир та бүхэн аян замд явах, аливаа ажил төрөлөө зохицуулаарай

Dalanzadgad sum 2009-12-24

Dalanzadgad sum 2009-12-24

11:18 | Шошго: | Дэлгэрэнгүй »

2.5 тэрбум ам.доллар хууль бусаар шилжүүлэх байсныг оюутолгойн ТЭЗҮ-гээс илрүүлжээ

Оютолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцээд буцаасан. Энэ тухай Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга, Эрдэс баялгийн зөвлөлийн орлогч дарга М.Ариунбаяртай ярилцлаа.
-Эрдэс баялгийн зөвлөлөөс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний ТЭЗҮ-г буцаасан. Ямар шалтгаан байсан юм бэ?
-Хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, 19 сая тонн гэснээ эдийн засгийн тооцоогоо ТЭЗҮ-дээ тусгаагүй байсан. Хоёрдугаарт, хүдэр олборлолтын хувьд 100000-150000 тонн гэсэн хоёр хувилбар боловсруулжээ. 100000 тонн гэдэг нь усны хувьд боломжтой ч 150000 тоннын хувьд усны асуудлыг шийдээгүй, үндэслэлгүй байсан.
Гэрээнд заагдсанаар хүдэр олборлолт нь 58 сая тонн хүртэл гэсэн. Өөрөөр хэлбэл, өдөрт 150 орчим мянган тонн гэсэн үг л дээ. Гуравдугаарт, нөөц ашигласны төлбөр таван хувиас гадна дахин нөөц ашигласны хоёр хувийн татвар гаргаж ирээд, түүнийгээ толгой компанидаа төлнө гэж тусгасан байна лээ. Гэтэл нөөц ашигласны төлбөрийг зөвхөн Монгол Улсын Засгийн газарт л төлөх ёстой. Энэ нь хайгуулын ажлын тодорхой хэмжээний эрдсэл, зардалтай холбоотой төлбөр юм шиг байгаа юм. Гэтэл ийм төлбөрийнхөө асуудлыг нөөц ашигласны төлбөр гэх байдлаар ТЭЗҮ-д тусгаж болохгүй. Монгол Улстай байгуулсан гэрээ болон хуульд яаж заасан байна, яг түүгээрээ байх ёстой. Засгийн газар, хөрөнгө оруулагч талтай тохироогүй байж оруулсан зүйлийг бид зөвшөөрөхгүй. Дөрөвдүгээрт, бусдаар болон туслан гүйцэтгүүлэх ажлыг Монголын компаниудаар гүйцэтгүүлнэ гэснийг илүү тодруулах хэрэгтэй байна. Үүнээс гадна жижиг, сажиг зүйлс ч бий. Гэхдээ тэдгээр нь ТЭЗҮ-г буцаах үндсэн шалтгаан болохгүй.
-19 сая тонн гэдгийг яагаад тодорхой тусгаагүй юм бол?
-Энэ бол компанийн хариуцлагагүй үйл ажиллагаа гэж би хэлнэ. “Ордыг бүрэн, дүүрэн ашиглах ёстой” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн заалт бий. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бол дээрх зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой шүү гэдгийг хянан, шахах үүрэгтэй. Компанийн зүгээс энэ бүхнийг ойлгож хандсан
-Дээрхийг илрүүлээгүй байсан бол орд ашиглалтад нөлөөлөх байжээ?
-Мэргэжлийн үүднээс хэлэхэд 25 сая тонныг ашиглаж явах уулын технологийн горим нь магадгүй энэхүү 19 сая тоннын асуудал үнэ хэчнээн өссөн ч ашигтай байж болох байсан ч уулын ажлын чиглэлийг өөрчилж болохооргүй нөхцөлийг бүрдүүлж мэдэх юм. Тэгэхээр энэ бол их аюултай. Дэлхийн зах зээлийн ашигт малтмалын үнэ, уулын ажлын чиглэл, мөн технологийн шинэчлэл зэрэг өөрчлөгдөхөд нь бид алдаагаа засъя гэхэд магадгүй тэр нь ашиггүй болчихсон байж болзошгүй. Тиймээс л бид энэ бүхнийг урьдчилан харах ёстой.
-Эрдэс баялгийн зөвлөлөөс ийнхүү буцаагдсанаараа энэ ТЭЗҮ-г хангалтгүй гэж үзэж болох уу?
-Үгүй. Бороо гоулд, Нарийн сухайт, Тавантолгой дээр ч ийм асуудал гарч байсан. Мэргэжлийн төвшинд хийгдсэнийг тооцооллын төвшинд сонгож чадаагүй бол бид буцаана. Түүнээс биш гудамжны наймаачид шиг хулхидахтай адил юм хийвэл тэр нь явахгүй. Ер нь ТЭЗҮ-г буцааж, засах нь байдаг л зүйл.
-Оюутолгойн бүтээн байгуулалтад монгол компаниудаас үйлдвэрлэл, үйлчилгээний дийлэнхийг хүлээн авна гэж байсан. Гэтэл яагаад энэ бүхэн тодорхой бусаар ТЭЗҮ-д тусгагдсан юм бол?
-”Томоохон хэмжээний ажлыг бид гадаадын компаниудаар гүйцэтгүүлж болох юм” гэсэн утга санаа ТЭЗҮ-д байсан. Үүний хариуд бид “Ажлын том, жижгээс биш харин гэрээгээр хүлээсэн үүргээр Монголын компаниуд энд ажиллана. Учир нь дараа нь гэрээнд өөрчлөлт орж болно, тэр хүртэл Оюутолгой ордынхоо хувьд энэ бүхэн үйл ажиллагааных нь хууль байх ёстой” гэж үзсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ Үндсэн хууль гэж үзвэл ТЭЗҮ нь Оюутолгой ордын Ашигт малтмалын хууль гэсэн үг. Тиймээс л бид мөрдүүлэхийг шаардана.
-Гадаадынхнаар гүйцэтгүүлэхээр ажил байгаа юу. Тэр нь юу юу вэ?
-Үнэхээр гадаадынхнаар гүйцэтгүүлэхээр ажил байгаа бол тодорхой бичих ёстой. Гэтэл тэгэхгүй байна.
-Монгол компаниуд тэдгээр томоохон ажлыг гүйцэтгэж чадахгүй гэж үзсэнээс тэгж бичсэн байж болох уу?
-Үүнийг би үгүйсгэхгүй. Гэтэл монгол компаниудын чадал хүрэлцэхгүй байх эсэх нь өнөөдөр шууд дүгнэн хэлэх зүйл биш. Энэ асар том бүтээн байгуулалтад монгол компаниуд 100 хувь биш юм гэхэд хамтарч ажиллаж болно шүү дээ. Монголын компаниуд тэр томоохон ажлаас хийх боломжтой. Жишээ нь, хамгийн үнэтэй хөрөнгө бол оюун ухаан. Энэ ТЭЗҮ-г гадаадын 5-6 компани боловсруулсан. Үүнийг нь Монголын нөхцөлд тааруулан орчуулсан нь манай Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Уул уурхайн судалгааны төвийнхөн. Тэд маш том эрдэмтэд. Гэтэл Эрдэс баялгийн зөвлөлийнхөн ТЭЗҮ-д тусгагдсан зүйлс хангалтгүй байна гэдгийг судлаад гаргаж ирж чадсан нь бид тэднээс оюун ухаан, мэргэжлээрээ тэднээс дутахгүй юм байна гэдгийг харууллаа. Тэгэхээр бидэнд хүч чадал, хөрөнгө байна. Тэгэхээр бид энэ зайлшгүй зүйлийг ТЭЗҮ-д тусгуулж авах ёстой.
-Хөрөнгө оруулалтын гэрээ аравдугаар сарын 6-нд батлагдсан. Гэтэл гэрээний амин сүнс болсон ТЭЗҮ-г одоо яагаад хэлэлцэж байгааг эдийн засагчид ихээр шүүмжилж байна?
-Гэрээ бол Оюутолгой ордын ерөнхий параметрыг л тодорхойлж байгаа юм. Гурав магадгүй таван жилийн дараа дахиад энэ ТЭЗҮ өөрчлөгдөнө. Ордыг ашиглах явцад хэчнээн удаа өөрчлөгдөхийг ч хэлж мэдэхгүй байна. Өөрөөр бол эхлээд ТЭЗҮ-гээ баталчихаад гэрээгээ байгуулбал зэсийн үнэ хэлбэлзэхэд ахиад гэрээгээ өөрчлөх хэрэг гарах нь ээ, тийм үү. Энэ бол бас л сонин асуудал. Бид ерөнхий ажлаа хийчихсэн, одоо зөвхөн чимхлүүр зүйл рүүгээ ороод ТЭЗҮ-г илүү сайн болгоё гэж л байгаа юм.
-Нөөц ашигласны төлбөр таван хувиас гадна нөөц ашигласны төлбөр хоёр хувь гэсэн нэрээр төлбөрийг толгой компани руугаа шилжүүлэхээр тусгасан байсан. Яагаад тэгсэн юм бол?
-Хоёр хувь гэдэг бол ойролцоогоор 2,5 тэрбум ам.доллар. Ямар хууль, эрх зүйн зохицуулалтаар та бүхэн толгой компанидаа төлж байгаа хоёр хувийг яагаад нөөц ашигласны төлбөр гэж хэлээд байгааг асуухаар тайлбар тэд хэлэхгүй байгаа юм. Мэдээж, аль аль талдаа л төлбөр хуваарилж байгаа зүйл. Ийм зүйл байж болохыг би үгүйсгэхгүй ч компанийн зүгээс бидэнд энэ тухайд тодорхой тайлбар өгөөгүй. Хоёр хувийн нөөц ашигласны төлбөр гэж бичсэнийг би Монголын хуулиас хараагүй. Түүнээс биш манай хуульд заасан нөөц ашигласны таван хувийг үгүйсгэсэн зүйл биш юм шүү. Энэ 2,5 тэрбум ам.доллар нь гэрээ батлагдахаас өмнө гаргасан зардал юм шиг байгаа юм. Ямар ч гэсэн үүнийг хуулиар нөөц ашигласны хоёр хувийн татвар гэж нэрлэхгүй. Гэрээнд ч ийм заалт байхгүй

Мэдээний эх сурвалж: Зууны мэдээ

15:35 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Бид Twitter хэрэглэж эхэллээ




Өмнөговь.инфо вебийн албан ёсны жиргээ (Twitter) нээгдлээ. Хэрвээ та бүхэн жиргээ (Twitter) хэрэглэдэг бол бидний хаягийг нэмээрэй. Биднийг дагах хаяг: http://twitter.com/umnugovi , Холбогдох E-mail хаяг: umnugobi.info@yahoo.com , Холбоо барих утас: 976-96683643

15:08 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Цоглог супермаркетаас өндөг худалдаж авсан хүмүүс хорджээ




Сүүлийн жилүүдэд манай аймгийн өнгө төрх улам бүр сайжирч байгаа. Олон шинэ барилга шинэ худалдааны төвүүд ар араасаа үүдээ нээсээр байна. Тэдний нэг нь хүмүүсийн сайн мэдэх "Цоглог төв" билээ. Өчигдөр буюу 2009 оны 12 сарын 22-нд Цоглог супермаркетаас өндөг худалдан авсан иргэд хордлогонд орсон байна. Нэг гэр бүлийн 7 хүн хордож, 4 нь шөнөжин бөөлжиж, толгой өвдөж, яаралтай түргэн тусламж дуудсан байна. Одоогоор хордсон эдгээр хүмүүсээс өөр ямар хүмүүс хордсон нь тодорхойгүй бөгөөд аймгийн мэргэжлийн хяналтын газраас Цоглог супермаркетын бүх өндгийг битүүмжлэн хурааж аваад лабораторийн шинжилгээ хийж байгаа юм байна. Ер нь ард иргэд маань аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хэзээ хаана үйлдвэрлэсэн, хугацаа нь дууссан эсэх талаарх мэдээллийг заавал шалгаж авч байх нь таны гэр бүлийн эрүүл мэнд амь насны баталгаа болно.

13:22 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

GNU чөлөөт програм хангамжийн лиценз гэж юу вэ?


GNU GPL гэдэг нь GNU General Public License товчоор GPL. General-ерөнхий, Public-бүх нийтийн, License-лиценз гэсэн утгатай Англи үгний товчлол юм. GNU General Public License нь анхлан GNU хэмээх төсөлд зориулан Ричард Сталлман хэмээх хүний бичсэн, чөлөөт програм хангамжийн лицензэд өргөн ашиглагддаг лиценз юм.

GNU General Public License нь доорх 4 эрх чөлөөг танд олгодог. Үүнд:

* Програмыг ямар ч зорилгоор хүссэнээрээ ажилуулах эрхтэй
* Програмын эх кодоос суралцаж, хүссэнээрээ өөрчлөх боломжтой
* Програмыг хүссэн үедээ хуулбарлан, бусдад тараах боломжтой
* Хүсвэл өөрийн өөрчилсөн хувилбарыг нийтэд тараах болон хэвлэн гаргах эрхтэй

GNU General Public License-д

* та энэ програмыг өөрчилж болно,
* энэ програмыг хуулбарлаж болно,
* мөн та хуулбаруудаа нийтэд тарааж болно,
* өөрчилсөн хувилбараа ч нийтэд тарааж болно.

Гэхдээ нэг л нөхцөлтэйгөөр: таны тарааж буй ямар ч хувилбар яг ийм л лицензтэй байх ёстой бөгөөд эх код нь нээлттэй байх ёстой. Энэ нь програмыг танаас авсан хүн бүр яг тань шиг эрхийг эдлэх ёстой гэсэн үг юм.
GPL-ийн төрлүүд

Маш олон Чөлөөт Програм Хангамжийн лиценз байдаг. Учир нь дээрх 4 эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг л бол тэр нь Чөлөөт Програм Хангамжийн лиценз гэсэн үг юм.
GNU General Public License нь тэдгээрийн дотроос хамгийн анхны Чөлөөт Програм Хангамжийн лиценз юм.
Чөлөөт Програм Хангамжийн лицензийн ерөнхий 2 ангилал байдаг.

* Сopyleft лиценз
* Сopyleft биш лиценз

Copyleft лиценз нь бүх хэрэглэгчдийнхээ эрх чөлөөг идэвхтэйгээр өмгөөлдөг. Өөрөөр хэлбэл бидэнд зөвхөн дээрх 4 эрх чөлөөг олгоод зогсохгүй програмын хуулбарыг авсан хэрэглэгч бүр ижил эрх чөлөө эдлэх баталгааг өгдөг юм.
Copyleft лиценз бол код дундын этгээдээр дамжсан ч гэсэн уг этгээд танд кодыг дамжуулахдаа яг өөр шигээ эрхтэйгээр кодыг танд дамжуулж өгөх ёстой гэсэн үг юм.
GNU General Public License бол copyleft лиценз юм.

Copyleft биш лицензүүд нь дээр дурдсан 4 эрхийг олгодог боловч програмын өөрчлөгдсөн хувилбарыг бүхлээр нь чөлөөт биш байдлаар гаргахыг зөвшөөрдөг.

* GNU Lesser General Public License (LGPL) нь програм хангамжийн сангуудад анхлан зориулж гаргасан GPL-ийг өөрчилсөн хувилбар юм.
* GNU Free Documentation License нь анхлан GNU програм хангамжийн бичиг баримтуудад ашиглахаар гарсан юм.
* Affero General Public License (GNU AGPL) нь сүлжээний серверийн програм хангамжид зориулагдан гарсан мөн ижил лиценз юм.

GNU General Public License түүх

GPL-ыг 1989 онд GNU төслийн нэг хэсэг програмд ашиглахаар Ричард Сталлман бичжээ. Анх GPL нь GNU Emacs, GNU Debugger, GNU Compiler Collection зэрэг програмуудын дээр үеийн хувилбаруудад ашиглагдаж байсан хоорондоо төстэй лицензүүдийг нэгтгэх зорилготой үүсжээ.
Эдгээр лицензүүд нь одоогийн GPL-д дурдагдсан заалтуудтай төстэй заалтуудтай байсан боловч програм бүрд тусгайлан өөр өөр байв.
Сталлманы зорилго бол ямар ч төслүүд ашиглаж болохоор нэг лиценз бий болгох явдал байсан бөгөөд ингэснээр олон төслүүд кодоо дундаа ашиглах боломжтой болох учиртай байв.
2007 оны 8-р сар гэхэд Freshmeat сайтад мэдээлснээр чөлөөт програм хангамжуудын ойролцоогоор 65% нь буюу 43442 нь, SourceForge.net-д мэдээлснээр 2006 оны 1 сард төслүүдийн 68% нь GPL лицензийг ашиглаж байна хэмээн мэдээлж байжээ.
Red Hat Linux 7.1-аас явуулсан 2001 оны судалгаанд эх кодын 50% нь GPL лицензтэй байна хэмээн мэдээлж байжээ.
GNU General Public License хувилбарууд

GNU General Public License нь 3 хувилбартай

* Хувилбар 1 – 1989 онд Чөлөөт Програм Хангамжийн copyleft лицензээр GNU General Public License-ийн эхний хувилбар гарав.
* Хувилбар 2 – Ричард Сталманы хэлснээр GPLv2 дах гол өөрчлөлт нь “Эрх чөлөө эсвэл Үхэл” гэсэн ойлголт байлаа. Энэ нь хэрэв хэн нэгэн бусад хэрэглэгчдийн эрх чөлөөг хүндэтгэн үзэх нэрийдлээр (тухайлбал, хэрэв хуулийн шийдвэрээр програмыг зөвхөн 2-тын файл хэлбэрээр тараах тогтоол гарвал) GPL бүхий програм хангамжийг тараахыг хориглох ямар нэг хязгаарлалт нэмбэл програмыг тараах боломжгүй болно. Энэ нь GNU GPL-ийн эрх чөлөөнүүдийн нэг болох чөлөөтэй тараах эрхийг хориглоно гэсэн үг юм. Иймд Хувилбар 2 нь энэ асуудлыг шийдэж өгсөн.
* Хувилбар 3 – GNU GPLv3-т хийгдсэн гол өөрчлөлтүүд:
o Patent Licensing.
o “Tivoization.”
o Digital Rights Management (DRM).
o Additional Terms.
o Termination Cure Period.
o Patent Licensing. Хувилбар 3 нь GPL код тараагчдыг хэрэглэгчдийн эсрэг патентын дагуу зөрчил үүсгэн нэхэмжлэл хийхийг хориглож өгсөн. Мөн шинэ лиценз нь GPL кодыг ашиглан зөвхөн өөрсдийн хэрэглэгчдээсээ ашиг олдог, бусдаас нь тэгж чаддаггүй “хорон санаа” агуулсан патентийн лицензтэй компаниудыг GPL код тараахыг хориглосон.
o “Tivoization.” Энэхүү нэр томъёог Ричард Сталлман зохиожээ. Нээлттэй эх бүхий систем мөртлөө програмдаа өөрчлөлт хийхийг зөвшөөрдөггүй, өөрчлөлт хийхээс хамгаалсан техник хангамж ашиглах явдлыг ийнхүү нэрлэжээ. Tivo нь олонд танил болсон дижитал видео бичигч үйлдвэрлэгч бөгөөд өөртөө олон тооны GPL програмуудыг агуулдаг. Түүний дотоод програм хангамжид өөрчлөлт хийнгүүт функцийн ажиллагааг нь зогсоодог байхаар төхөөрөмжөө програмчилжээ. Энэ нь 1-р эрх чөлөө болох эх кодыг хүссэнээрээ өөрчлөх эрх чөлөөг хэрэглэгчид олгохгүй байна гэсэн үг юм. Tivo нь ихэвчлэн 2 төрлийн үл бүтэх зорилгоор ашиглагддаг. Үүнд:
+ Эхнийх нь тэд хэрэглэгчийг тандаж, хэрэглэгч юу үзэж байгааг өөрсөддөө илтгэдэг байхаар програмчилсан байдаг.
+ Хоёрдах нь хэрэглэгчийг Tivo-гүйгээр ямар ч TV програм хуулбарлахыг зөвшөөрдөггүй. Энэ нь “Digital Rights Management” –ийн нэг хэлбэр юм. Иймд GPL-ийн 3-р хувилбар нь tivoisation-ийг хориглодог байхаар зохиомжлогдсон.
o Digital Rights Management (DRM). АНУ-ийн Digital Millennium Copyright Act болон түүнтэй төстэй АНУ-ын биш хуулиуд нь зохиогчийн эрх бүхий ажлуудыг санаатайгаар хуулбарлах, хууль бусаар хандах зэрэг үйлдлүүдийг хориглодог. Иймэрхүү үйлдлүүдийг хянахын тулд “digital rights management” (DRM) технологийг ашигладаг. Энэ нь зөвхөн зөвшөөрөгдсөн дижитал файлуудыг татах үед хэмжээ болон файлын шинж чанаруудыг нь хянаж байдаг. Иймд GPL лиценз бүхий DRM програмууд таныг кодыг нь өөрчлөхийг зөвшөөрөхгүй байх тохиолдол байдаг. Учир нь хэрэглэгч уг програмын кодыг өөрчлөн ямар нэг хязгаарлалтгүй болгож болох учраас. Харин уг хувилбарт тэд GPL бүхий програмыг өөрчлөх юмуу түүн дээр нэмэн програм бичихийг тань хориглож чадахгүй гэсэн үг.

GNU Lesser General Public License (LGPL) гэж юу вэ? GPL & LGPL ялгаа

GNU Project нь сангуудад хэрэглэгддэг 2 үндсэн лицензтэй.

* Эхнийх нь GNU Lesser GPL
* Нөгөөх нь Жирийн GNU GPL

Энэ 2 лиценз нь хоорондоо маш их ялгаатай. Lesser GPL нь санг үнэтэй, чөлөөт бус програмд ашиглах боломжтой байдаг.
Харин Жирийн GNU GPL-ийг зөвхөн үнэгүй, чөлөөт програмуудад ашиглахыг зөвшөөрдөг байна.
LGPL-ийн нэг онцлог нь хэн ч LGPL бүхий програмыг GPL бүхий програм руу хөрвүүлж болдог.
Нийтлэг асуултууд

* Чөлөөт програм хангамж бүр GPL-ийг ашигладаг гэсэн үг үү?

Тийм биш. Чөлөөт програм хангамжийн өөр олон лиценз байдаг.

*
o Apache License, Version 2.0
o Artistic License 2.0
o Berkeley Database License
o Boost Software License
o Modified BSD License
o FreeBSD License
o Educational Community License 2.0
o …
* GPL нь өөрчилсөн хувилбарынхаа эх кодыг олон нийтэд түгээхийг шаарддаг уу?

GPL нь өөрийнхөө өөрчилсөн хувилбараа юмуу аль нэг хэсгийг нь нийтэд заавал тараахыг шаарддаггүй. Та заавал тараалгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд өөрчлөөд ашиглах боломжтой. Энэ нь байгууллагын хувьд ч хүчинтэй. Байгууллага өөрсдийн өөрчилсөн хувилбараа нийтэд тараалгүйгээр дотооддоо ашиглаад байх боломжтой.
Гэвч хэрэв та өөрчилсөн хувилбараа олон нийтэд ямар нэг хэлбэрээр тараах гэж байгаа бол GPL нь таныг өөрчилсөн эх кодоо мөн хэрэглэгчдэд ил байхыг шаардах болно.
Өөрчилсөн хувилбараа тараах эсэх нь таны л хэрэг юм.

* Хэрэв би хэн нэгнийг GPL бүхий програмтай болохыг нь мэдвэл түүнээс хуулбарыг нь надад өгөхийг шаардаж болох уу?

Үгүй. GPL нь түүнд хэрэв тэр өөрөө хүсвэл л програмынхаа хуулбарыг тараах эрхийг өгдөг. Хэрэв тэр хүсвэл програмаа тараахгүй байх эрхтэй.

* Би GPL бүхий програмд өөрчлөлт хийвэл өөрийнхөө өөрчлөлтөнд зохиогчийн эрх авах ёстой юу?

Та өөрчлөлтөндөө заавал зохиогчийн эрх авах шаардлагагүй. Ихэнх орнуудад энэ нь автоматаар хийгдчихдэг. Иймд хэрэв та өөрчлөлтөндөө зохиогчийн эрх авахыг хүсэхгүй байвал өөрийн өөрчлөлтийг ямар нэгэн олон нийтийн домэйнд байрлуулах хэрэгтэй.
Зохиогчийн эрх авсан ч бай, аваагүй ч бай та өөрчилсөн хувилбараа GPL лицензийн дор л гаргах ёстой.

* GPL нь програмын хуулбарыг зарахыг зөвшөөрөх үү?

GPL нь хүн бүрт үүнийг зөвшөөрнө. Хуулбарыг зарах эрх бол чөлөөт програм хангамжийн тодорхойлолтын нэг хэсэг юм.

* Миний сайтнаас GPL бүхий програмыг татахад нь төлбөртэй байж болох уу?

Тийм. Та програмын хуулбарыг тараахдаа хүссэн үнээ тогтоож болно. Хэрэв та бинариг нь татахаар тавьсан бол түүнд харгалзах эх кодыг мөн ижил хандалттайгаар тавих ёстой.
Ингэхдээ програмын эх кодыг татах төлбөр нь бинариг нь татах төлбөрөөс илүүгүй байх ёстой.

* Надаас GPL бүхий програмын хуулбарыг авсан хүнээс хуулбарыг тараахдаа надад заавал мэдэгдэж байх юмуу надад төлбөр төлж байхыг би шаардаж болох уу?

Болохгүй. Ийм зүйл шаардах нь програмыг чөлөөт гэсэн утгыг нь алдагдуулах учраас.
GPL бол чөлөөт програм хангамжийн лиценз, иймээс энэ лиценз нь хүмүүст програмыг ашиглаж, тараасныхаа төлөө ямар нэг төлбөр төлж байхыг зөвшөөрдөггүй.

* Хэрэв би GPL лицензтэй програмыг төлбөртэй тараавал олон нийтэд бас төлбөртэйгээр хүрэх ёстой юу?

Үгүй. Хэн нэгэн танд төлбөр төлж хуулбарыг авчихаад түүнийгээ олон нийтэд төлбөргүйгээр тарааж болно. Тухайлбал, хэн нэгэн танд төлбөр төлж хуулбарыг авчихаад түүнийгээ олон нийтийн сайт дээр тавьчих эрх түүнд бий.

* Яагаад GPL нь програмын хуулбар бүртээ GPL-ийн хуулбарыг багтаасан байхыг шаарддаг юм бэ?

Лицензийн хуулбарыг програмдаа багтаах нь маш чухал. Ингэснээр програмын хуулбарыг авсан хүн бүр өөрийнхөө эрхийг мэдэх боломжтой болох юм.
Та лиценкийг бүрэн эхээр нь багтаахын оронд лиценз бичигдсэн ямар нэг URL-ийг оруулчихъя хэмээн бодож байж магад. Гэвч 5 юмуу 10 жилийн дараа тэр URL хүчинтэй байх эсэх нь тодорхойгүй шүү дээ. 20 жилийн дараа гэхэд бидний мэдэх одоогийн байгаа URL-ууд байхгүй болчихож магадгүй шүү дээ.
Иймээс програмын хуулбарыг авсан хүн бүрт лицензийн хуулбар очих ёстой.

* Би зайгаа хэмнэхийн тулд GPL-ийн өмнөх үг юмуу лицензийг өөрийн програмдаа хэрхэн ашиглах талаар зааврыг нь алгасаж болох уу?

Өмнөх үг болон зааврууд нь бүгдээрээ GNU GPL-ийн нэгдмэл хэсгүүд учраас тэдгээрийг алгасаж болохгүй. Мөн GPL нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан учир GPL-ийг зөвхөн бүтнээр нь үг бүрчлэн хуулбарлахыг л зөвшөөрдөг.

* Хоёр лиценз хоорондоо “нийцтэй” (“compatible”) байх гэж юу гэсэн үг вэ?

2 програмыг нийлүүлж, нэгэн програм болгохын тулд танд эдгээр програмуудыг ингэж ашиглах зөвшөөрөл хэрэгтэй болно. Хэрэв эдгээр 2 програмын лицензүүд үүнийг зөвшөөрч байвал тэдгээр нь нийцтэй. Хэрэв лицензүүдийг нэгэн зэрэг хангах ямар ч арга байхгүй бол тэдгээр нь нийцгүй лицензүүд юм.
Зарим лицензүүдэд 2 модулыг хооронд нь холбох үйлдэл зөвшөөрөгдөх мөртлөө тэдгээрийн кодуудыг нэг модулд нэгтгэх нь зөвшөөрөгдөхгүй байж болдог.
Хэрэв та 2 тусдаа програмыг нэгэн системд суулгахыг хүсвэл энд лицензүүд хоорондоо нийцтэй байхыг шаардахгүй. Учир нь тэдгээрийг нэг том програм болгож нэгтгээгүй шүү дээ.

* Би чөлөөт бус сан ашигласан чөлөөт програм бичиж болох уу?

Хэрэв та үүнийг хийвэл таны програм бүтнээрээ чөлөөт орчинд ашиглагдахгүй болно. Хэрэв таны програм ямар нэг ажлыг гүйцэтгэхийн тулд чөлөөт бус санг ашигласан бол ийм ажлыг Чөлөөт Ертөнцөд хийж болохгүй.
Иймд та энэ санг ашиглахгүйгээр ажлаа хийх өөр арга байхгүй юу? Энэ санг өөр чөлөөт сангаар орлуулж болохгүй гэж үү? гэсэн асуултуудыг өөртөө тавиарай.

* Би GPL бүхий програмын хуулбарыг өөр лицензтэйгээр авсан гэх хэн нэгнийг мэдэх юм байна. Энэ нь боломжтой юу?

GNU GPL нь хэрэглэгчдэд програмдаа өөр лиценз хавсаргахыг зөвшөөрдөггүй. Гэвч зохиогчийн эрхийг эзэмшигч нь програмаа хэд хэдэн ялгаатай зэрэгцээ лицензтэйгээр гаргаж болдог. Тэр лицензүүдийнх нь нэг нь GNU GPL байж болдог.

* Би өөрийн бичсэн програмаа GNU GPL лицензтэйгээр гаргахыг хүсч байгаа боловч энэ програмынхтай яг адилхан эх кодыг чөлөөт бус програмд бас ашиглахыг хүсч байгаа юм л даа. Энэ нь боломжтой юу?

Хуулийн дагуу бол ингэхэд ямар нэг саад байхгүй. Хэрэв та кодын зохиогчийн эрхийг эзэмшигч бол та түүнийг хэдэн ч ялгаатай лицензээр, хэдэн ч удаа рилийз хийж болно.

* Миний програмыг ашиглан гаргасан гаралтыг мөн GPL болгох арга бий юу? Тухайлбал, хэрэв миний програм техник хангамжийн дизайныг зохиомжлоход ашиглагддаг бол түүнээс гарч ирсэн дизайнуудыг бас чөлөөт байхыг би шаардаж болох уу?

Энэ бол хуулиар боломжгүй зүйл юм. Хэрэв хэрэглэгч таны програмыг өөрийн өгөгдлийг оруулах юмуу хөрвүүлэхэд ашиглаж байгаа бол гарсан гаралтын зохиогчийн эрх нь түүнд харъяалагдах болохоос танд биш юм.
Харин, хэрэв гаралтанд гарч буй ямар нэг гаралт нь таны програмын текстээс тодорхой хэсгийг хуулбарлаж байгаа бол та энэ талаар ярьж болох юм.

Мэдээний эх сурвалж: Dusal.net

03:49 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Булган сумын нутагт авсан гэрэл зураг (Б.Алтансүх)

Гэрэл зураг сонирхогч Б.Алтансүх найзын маань Өмнөговь аймгийн Булган сумаар аялж явахдаа авсан зургуудаас түүвэрлэн та бүхэндээ үзүүлж байна.















03:32 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Нутгийн хишиг удахгүй олгогдоно

2008 онд Өмнөговь аймгийн Ардчилсан нам орон нутгийн сонгуульд “Нутгийн хишиг” 500 000 төгрөгийг иргэн бүрт олгоно гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцсон билээ. Үүний дагуу 2009-2012 онд хэрэгжих засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх 2009 оны үндсэн чиглэлд суулгагдсан мөрийн хөтөлбөрийнхөө биелэлт болгож “Нутгийн хишиг”-ийн дээж болох 50 000 төгрөгийг Сар шинийн баярын өмнө, эдийн засгийн хямралтай байх үед орон нутгийн иргэддээ олгож байсныг хүмүүс санаж байгаа. Тэгвэл одоо тун удахгүй 2-р үе шатны мөнгийг өгч эхлэх сурагтай. Үүнтэй холбогдуулан хүмүүс бичиг баримтын зөрчлөө арилган, мөнгө тавьж эхлэх өдрийг хүлээж сууна. Ямартай ч шинэ жилийн баяраас өмнө бүх ажлыг зохион байгуулахыг аймгийн засаг даргын зүгээс бүх сумдын засаг дарга нарт үүрэг болгосон байна.

23:39 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

A хүрээний H1N1 вирусын цар тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Урьдчилан сэргийлэлт:
Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:
  • Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах (гар, ханцуй боломжтой зүйлсээр)
  • Гараа сайтар савандаж угаах
  • Орж гарахдаа бэлдэж тавьсан давсны уусмал, царван зэргээр хоолой амаа зайлж байх.
  • Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх.
  • Нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх.
  • Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Хангалттай унтаж амарч, ядрахгүй байх.
  • Суугаа ажилтай хүмүүс аль болох хөдөлгөөн хязгаарлалгүй дасгал хөдөлгөөн хийж биеийн үйл ажиллагааг ойр ойрхон хугацаанд сэргээж байх.
  • Гэр орон, албан тасалгаандаа өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байх
  • 2 цаг тутамд 10-15 минут цонхоо онгойлгож агааржуулж байх. (Жаахан хүүхэдтэй тохиолдолд хүүхдээ нөгөө өрөөнд оруулаад өрөөг агааржуулаад буцаж цонхоо хааж хэвийн дулаантай болгоод хүүхдээ оруулаад нөгөө өрөөгөө агааржуулах. Боломжгүй бол илүү ойрхон хугацаанд бага багаар агааржуулах эсвэл хүүхдийг дулаан хувцаслаж, ам хамрыг таглан өрөөг агааржуулах.)
  • Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан газар руу зорчихгүй байх.
  • Олон хүн цугласан газраар аль болох сэлгүүцэхгүй байх.
  • Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх.
  • Ханиад хүрсэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмч, харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
Өвчний үед илрэх шинж тэмдгүүд:

Нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүд илэрнэ.

Эмчилгээ /өвдсөн байж болзошгүй тохиолдолд авах арга хэмжээ/:
  • Сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг зөвлөж байна.
  • Вирусын эсрэг халдвар учир аль болох эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотик төрлийн эм хэрэглэхгүй байх! Антибиотик нь вирусын эсрэг огт үйлчилдэггүй бөгөөд эсрэгээрээ хүний дархлалын системийг дарангуйлдаг.
  • Гэр бүлийнхнээс аль болох тусгаарлах, өвчтөнд маск зүүлгэх, маскийг 2 цаг тутамд сольж байх. (даавуун маск угааж индүүдэн хэрэглэх нь дээр. Учир нь гадуур зарагдаж буй 1 удаагийн маскнууд харшил өгч байна гэсэн яриа байгаа.)
  • Гэр бүлийн гишүүд болон өвчтөн гараа тогтмол сайтар савандаж угаах.
  • Гэртээ  чийгтэй цэвэрлэгээ  хийж, 2 цаг тутам агааржуулалт хийх.
  • Ханиаж, найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хогийн саванд хаях.
  • Орж гарахдаа бэлдэж тавьсан давс эсвэл содтой ус, царван зэргээр хоолой амаа зайлж байх.
  • Хэрвээ танд дээрх шинж, тэмдэг илэрвэл, эсвэл хүүхдэд тань илэрвэл 7 хоногийн хугацаанд гэртээ гадагш гаралгүй эмчилгээ хийж, хэвтрийн дэглэм сахиж байх. Гэртээ байх хугацаанд өрхийн эмч дуудаж үзүүлж зөвлөгөө авч болно. Ажил, сургуулийн чөлөөг харъяа өрхийн эмч олгох болно.
  • Хүүхэд өвдсөн бол сургуулийн захиргаанд мэдэгдэх, эмчид үзүүлэх



    -Хэрэв хүүхэд ханиад томуугаар өвдсөн бол хүүхдээ сургуульд явуулахгүй байх
    -Халууралт намжасны 2 болон түнээс дээш хоногийн дараа явуулах
    -Хүүхдийн хувийн ариун цэврийн хангах зүйл үүнд: амны альчуур, маск зэргээр хангах


  • Амин дэмээр баялаг, илчлэг сайтай халуун хоол хүнс витамин хэрэглэх. Ялангуяа  халуун аарц, сүү, аньс, чацарганы шүүс, сармис, сонгинотой шөл хэрэглэх. Хүйтэн хоол хүнс, уух зүйлс хэрэглэхгүй байх.
  • Хангалттай унтаж амарч байх.

01:43 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Twitter.com вебсайт Ираны халдлаганд өртжээ

Сүүлийн үед дэлхий нийтийн сонирхолыг хүчтэй татаж байгаа сайт бол яах аргагүй twitter.com билээ. Товчхондоо Twitter гэдэг нь 140 тэмдэгтэд багтаан блог хөтлөдөг Микроблоггерийн сайт юм.






























Харин өнөөдөр энэ сайт Iranian Cyber Army-ийн халдлаганд өртсөн байна. Ираны талаас энэ халдлагатай ямар нэгэн байдлаар холбоогүй гэж мэдэгдээд байгаа ч яг үнэндээ хаанаас ямар зорилготой халдлага хийсэн нь одоогоор бүрэн тогтоогдоогүй шалгалтын явцдаа үргэлжилж байна.

01:22 | Шошго: | Дэлгэрэнгүй »

2080 онд Хөвсгөл, Хэнтийгээс бусад нутаг цөлжинө


Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал энэ эрчээрээ явбал 2080 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь цөлжихөөр байна. Үлдэх хэсэг буюу Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Хэнтий нурууны багахан хэсэг хэвээрээ үлдэх аж.
Одоогийн байдлаар улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа. Ихэвчлэн говь, хээрийн бүсэд төдийгүй ойт хээрийн бүс цөлжиж байна. Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувийг цөлжилтөд өртөмхий эмзэг, хэт хуурай, хуурай болон хагас хуурай бүс нутаг эзэлдэг. Сүүлийн арван жилийн хугацаанд монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3.4 хувиар ихэсч, цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн хэмжээ 5.4, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгджээ.
Б.Оюун

11:11 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БАДРАА: ОРОН НУТГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫН ДАГУУ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДТАЙ ЯРИЛЦАЖ БАЙГАА ХЭДИЙ Ч ОДООГООР БИЕЛЛЭЭ ОЛСОН ЗҮЙЛ АЛГА БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын тэргүүнүүд Өмнөговь аймгийн цаг үе, өвөлжилт, мөн сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайтай холбоотой асуудлаар тус аймгийн зарим газар нутгуудаар аялан явж, малчид болон уул уурхайн компаниудын ажил байдалтай танилцсан юм. Мөн сүүлийн үед орд баялгийг тойрсон элдэв хардлага, сэрдлэгэ мэдээллийн хэрэгсэлүүдээр ихээхэн цацагдаж байгаа билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахаар аймгийн засаг дарга Б.Бадраатай уулзаж ярилцснаа толилуулж байна.

- Сайн байна уу? Орон нутгийн хэмжээнд өвөлжилт нэлээд хүндрэлтэй болоод байна? Одоогоор ямар арга хэмжээ авч байгаа вэ? Саяхан шадар сайд тэргүүтэй ажлын хэсэг ирээд явлаа? Энэ үеэр ямар ямар асуудал яригдсан бэ?      
- Өмнөговь аймгийн хэмжээнд малын өвөлжилт их хүндрэлтэй байна. Зундаа бороо орсонгүй, одоо ингээд цас шуураад эхэлчихсэн, мал бол нэлээд хорогдож байна. Өнөөдрийн хэмжээгээр 12000 орчим мал хорогдчихоод байгаа. Бидний хувьд зүгээр суусангүй, хөрш зэргэлдээ Баяннуур, Рашаан аймгуудтай уулзаж, өвс тэжээлийн гэрээ хийсэн. Зүүн талаар Гашуун сухайт, хилийн боомтоор хэд хоногийн дараа 1000 тонн өвс, 1000 тонн тэжээл орж ирнэ. Мөн Рашаан аймгийн Хүрмэний нутагт байдаг Өлзий-Цагаандэл уулын боомтыг түр нээхээр Засгийн газар шийдэж байгаа юм. Энэ асуудал албан ёсоор шийдэгдвэл бас 1000 тонн өвс, тэжээл орж ирэх болно. Энэ бол тийм хангалттай тоо биш ч гэлээ аймаг орон нутаг чадлынхаа хэмжээгээр оруулж ирсэн өвс, тэжээлээ сум, багууддаа хуваарилана. Цаашлаад цаг хүндэрвэл аймаг, орон нутаг улсын нөөцөөс өвс, тэжээл худалдаж авах, тэргүүлэгчидтэйгээ яриад төсвийн тодотголд 200 сая төгрөг батлуулж авсан. Дараагийн нэг асуудал бол төв суурин газрын хөгжлийн бэлтгэл ажлын асуудал яригддаг. Энэ нь Дулааны цахилгаан станцын урьдчилсан засварыг хийсэн. Одоогоор станц маань гэнэтийн ямар нэг осол, саатал гарчихгүй бол таг зогсчихгүй байх гэж найдаж байгаа. Мөн саяхан Монгол Улсын шадар сайд С. Алтанхуяг  Гашуун сухайт хилийн боомт дээр ажилласан. Гашуун сухайт хилийн боомтыг тохижуулах, өргөтгөх, гарч байгаа нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх болон хоёрдугаар заалийн асуудлыг яаралтай барьж, иргэдийн боомтоор үйлчлүүлэх нөхцөл бололцоог хангах, тэдний амрах байр, орон сууц, хооллож ундлах гуанз, цайны газар зэргийн байр савыг барих гэх мэт хотхоны асуудлыг яаралтай шийдэх талаар ярисан. Мөн тэргүүн шадар сайдад орон нутагт бэрхшээлтэй байгаа, гаалиар орж ирж буй асуудлууд, одоо энэ тусламжийн журмаар орж ирж байгаа өвс, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг бид холбогдох хүмүүст ярилаа. Иймэрхүү байдалтай байна. Тэргүүн шадар сайдын хувьд бол тавьсан асуудлуудын тодорхой нэг асуудлыг шийдсэн.

- Отроор яваа малчдад маань эн тэргүүнд тулгамдаж байгаа ямар асуудал байна?  Тухайн нутаг орны зүгээс бэлчээр, ус гээд ямар нэг татвар, татаасны дарамт, шахалт хэр байна вэ?
- Өмнөговь аймгийн хэмжээгээр 400 орчим өрхийн 200 гаруй толгой мал Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад өвөлжиж байна. Бид тухайн газруудад отрын штаб байгуулаад тэнд төвлөрсөн отрын айлуудад холбоо тавьж, тэндээсээ аймаг, орон нутагтайгаа холбогдох асуудлыг анхаарч ажиллаж байгаа. Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний хувьд бол мэдээж очсон газрынх нь эрүүл мэндийн байгууллага манай оторчдод үйлчлэх үүрэгтэй, тийм хууль тогтоомж, хэм хэмжээ бол байх ёстой. Малын хувьд малын эмч ажиллуулах, тэр төв штаб дээрээ хүмүүсийг байлгах ажлыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөөд байна. Дундговь аймгийнхан бол өөрсдөө олон жил отор нүүдлийг хийсэн хүмүүс учраас зовлон бэрхшээлийг сайн ойлгож, тэнд өвөлжиж байгаа отрын малчдад  өвөлжөө бууц, ус бэлчээрний хүндрэл үндсэндээ гайгүй байна. Өөр бусад аймгуудын хувьд бас тодорхой хэмжээний үнэ хөлстэйгээр өвөлжөө бууц, хонд зэргээ түрээслүүлж байна. Дээр нь отроор очсон аймаг, сумдынхан тодорхой хураамж авна гэсэн асуудал яригдаж байна лээ.

- Малчдын өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан хандивын данс нээсэн. Энэ хандивт уул уурхайн компаниуд хэр бодитой оролцож байна?
- Таван толгой уурхайгаас Цогтцэций суманд 400 боодол өгсөн. Бас тодорхой хэмжээнд отор нүүдэл хийж яваа зарим малчдад мөнгөн тусламж үзүүлээд байна. Цаашид Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад хүсэлт тавиад ярилцаж байгаа юм. Тэдгээр компаниуд онц байдал, өвөлжилтөд ийм ийм замаар ингэж, ингэж туслая гэж ярьцгааж байгаа боловч яг биеллээ олсон зүйл одоогоор алга. Бид энэ асуудлаар дахин ярих болно.Нэгэнт Өмнөговь аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн учраас уул уурхайн компаниуд маань говьчууддаа туслах байх аа гэж найдаж байгаа! Мөн Ерөнхий сайд С. Батболд Дундговь аймагт оторлож буй Өмнөговь аймгийн малчидтай уулзаж, хандив тусламжаа үзүүлсэн юм. Энэ уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч. Батчулуун очиж, одоогийн өвөлжилтийн байдлын талаар товч мэдээлэл хийж, цаашдаа авах арга хэмжээний талаар тодорхой саналуудыг боловсруулан өргөн барьж, зарим нэг шийдвэрт хүрлээ. Отроор яваа малчид, мөн нутаг орондоо өвөлжиж буй малчид хөдөлмөрчидтэйгээ уулзаж, тэндээс гарсан дүгнэлт, санаачилгууд дээр үндэслэн есөн чиглэл бүхий ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

- Байгалийн баялаг, орд газраараа олны анхааралд буй нутаг орны удирдлагын хувьд та бүхний талаар зарим нэг хардлагын өнгө аястай асуудлууд их гарах болжээ?
- Ер нь бол энэ хүнд, хэцүү цаг үед хамтраад аймаг, орон нутгийнхаа төлөө тийм тийм зүйлүүдийг хийж байгаа нь зөв зүйтэй байна. Энэ талд ийм дутагдал байна, үүнийг ийм замаар шийдвэл дээр гэсэн зөвлөмж, урмын үг хайрладаг олон хүмүүс, мөн урьд өмнө удирдлагаар ажиллаж байсан арвин туршлагатай ахмадууд олон байгаад би талархаж явдаг. Гэвч үүний хажуугаар янз янзын сонин хэвлэлээр хүний нэр хүндийг зориудаар гутаан доромжлох гэсэн байдлаар элдэв янзаар бичдэг, муулдаг ийм аргаа барсан ажил байна. Ялангуяа Сэрүүлэг сонины вэб сайт дээр маш их хэмжээгээр муулж, гүтгэн доромжилсон нь хэрээс хэтэрсэн зүйл байгаа учраас арга буюу бид Сэрүүлэг сонинг  Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан байгаа. Хуулийнх  нь дагуу шалгуулаад үнэхээр тэгж идээд, уугаад байдаг юм бол тэр хүмүүст нь арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв үнэхээр ийм асуудал байхгүй бол ажил хийх гэж зүтгэж байгаа нэгэндээ туслаж дэмжихийн оронд элдэв явуургүй бусармаг үйлдэл хийж байгаа тэдгээр хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэх учиртай. Бидний хувьд ард иргэддээ "Нутгийн хишиг" гэж 50 мянган төгрөг тарааснаас болж, аймгийн удирдлагыг болон Таван толгой ХХК-ыг янз янзаар шалгаж байсан. Сүүлдээ ийм аргад шилжээд хамаг юмыг хувааж идчихсэн болгож бичээд тэр битгий Таван толгойг төрийн мэдэлд авья! Орон нутгийн 51 хувийн өмчтэй байсаар атал төрийн өмчид авна гэсэн яриа гаргаад яваад байгаа нь үнэхээр байж болохгүй асуудал юм. Ийм учраас хуулийн байгууллага үнэн мөнийг нь олоод ажил, үйлсийг маань хэвийн, тайван нөхцөлд явуулаасай гэдэгт найдаж байна. Гэхдээ бид энэ бүхнийг нэг их хүнд хүлээж аваад "бид ингэж байгаагүй, тэгж байгаагүй. Тэр тэгээд байвал тэгчих юмсан" гээд байхгүй. Тийм зав ч бидэнд алга. Харин дээр ярисан гурав дөрвөн зүйлийнхээ тал дээр онцгой анхааран  ажиллаж, ард иргэдийнхээ хүнд хэцүү байдлаас аль болох хуваалцахын төлөө туйлширна уу гэхээс юун энэ хэрүүл хэлцэл хийгээд, чи тэгсэн, би ингэсэн, чи муухай, сайхан гээд явах зав өнөөдөр үндсэндээ алга гэдгийг онцлон хэлье!

            - Нутаг орондоо баялаг олборлодгийн хувьд нутгийн иргэд хувь хүртэх эрхтэй нь яах аргагүй зөв. Харин аймгийн удардлагууд та бүгдийг хэт намын харьяалалд автан манай нутагт байгаа баялаг юм чинь зөвхөн манай аймгийн иргэд л хувь хүртэх ёстой гэж явцуурч байна гэсэн шүүмжлэх тал ажигллагддаг. Зүй нь аливаа байгалийн баялаг Монголын нийт ард түмний өмч гэж үзэх ёстой хэмээж байна? Энд та ямар хариулт өгөх вэ?
- Яахав дээ. Таван толгой уурхайг ашиглаж эхэлснээс хойш 43 жилийн нүүр үзэж байна. Анхны үед эндээс нүүрс авах газар бараг байхгүй шахам, татвар татаасаа ч төлж дийлэхгүй зарим нэг газрынхаа хэмжээг багасган, буцааж өгч байсан хүнд үеүд бол байсан. Сүүлийн жилүүдэд Таван толгой ХХК-ий ашиг орлого нь нэмэгдээд, экспортод нүүрс гаргаж ирснээс хойш хүн бүхэн түүнийг сонирхдог, тэр зүгт хошуурдаг болчихсон юм шүү дээ. Тэгэхээр бид юу гэж үзэж байна вэ гэхээр Таван толгой ХХК-ий 51 хувь нь орон нутгийн өмч л юм бол энэ нь Өмнөговь аймгийн өмч гэсэн үг. Тийм болохоор эндээс олсон ашгаасаа нутгийн иргэдэд "Нутгийн хишиг" гээд хэдхэн төгрөг тараагаад өгөхөд буруудах зүйл огтхон ч байхгүй. Яагаад бид анх "Нутгийн хишиг"-ийг санаачилсан бэ гэхээр нэгэнтээ Өмнөговь аймагт уул уурхай их хэмжээгээр хөгжинө гэдэг бол зайлшгүй сөрөг нөлөө гарч ирж байгаа. Зам, харгуй, газар нутаг дээгүүр нүүрс зөөж буй машинууд хөрсийг хэрхэн сүйтгэж байгаа билээ? Тоосжилт ямар хэмжээтэй үүсч байгаа билээ? Тэр хавьд нутаглаж буй малчдын эрх ашиг яаж зөрчигдөж байгаа билээ? Малын эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа билээ? гээд олон хохирлыг амсч байгаа нь зөвхөн Өмнөговьчууд шүү дээ. Тэрнээс биш хаа байгаа Хөвсгөл, Увсын иргэд энэ шороо, тоос, нүүрсний утаанд дарагдсан юм биш. Ийм учраас энд төрж өссөн уугуул иргэд энэ хохирлыг дарагдуулах хувийг хүртээхэд давуу эрхтэй байх ёстой гэж би бодож энэ хөтөлбөрийг гаргасан. Одоо ч гэсэн ингэж л үзэж байна. Бусдаар бол харь хамаагүй хол аймгийн нөхдүүд юун тэр говь гэхгүй зөвхөн өнөөдөр Таван толгой, Оюутолгой ашигтай боллоо гээд ирэхээр Өмнөговьд хайртай болчихоод байгаа болохоос ер нь говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр гээд яридаг байсан улс одоо тэр өмчийг нийтээрээ авна, юун тэр хэдхэн хүнд өгөх гэцгээж байна. Гарах хор уршгийг нь бие сэтгэлээрээ амсдагаараа Өмнөговьчууд тэднээс давуу авах хэрэгтэй.
С.СУМЬЯА

Мэдээний эх сурвалж: Монцамэ

01:35 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Өмнөговь аймгийн танилцуулга


Өмнөговь аймаг 1931 онд байгуулагдсан, 165,0 мянган ам дөрвөлжин километр нутагтай, 46,3 мянган хүн амтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгуудтай хөрш оршдог бөгөөд өмнө талаараа 700 км газраар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Альшаа аймгуудтай хиллэж, хилийн 2 боомтоор гадаад худалдаа эрхэлж байна. Засаг захиргааны нэгжийн хувьд 15 сум, 53 багтай, 2244 төрийн албан хаагчтай, 2006 онд нийт 1155747 толгой мал тоологдож 34223 толгойгоор өссөн бөгөөд сумд нь аймгийн төвөөс 28-326 км зайд оршдог, дэлхийд алдартай говь, уул нуруу, байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газар нь аялал жуулчлал хөгжих бололцоог олгож байдаг юм. Байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах бодлогын уялдааг сайжруулж, цөлжилтийг бууруулах, байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ойжуулах, мод тарих ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон 195 га талбайд ойжуулалт хийж, “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам” батлуулан хэрэгжүүлсж 12 сумын 68 иргэн, 25 аж ахуйн нэгж, байгууллагатай 84.0 мянган мод тарих гэрээ байгуулсан нь шинэлэг ажил болсон бөгөөд 2006 нийт 160.0 мянган мод тарьснаас 99.0 мянган мод ургаж 2006 онд Байгаль орчны яамнаас зарласан “Байгаль орчин-бодит ажил” аянд тус аймаг тэргүүн байранд шалгарсан юм.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө оруулалтын чанартай томоохон ажлуудыг 2006 онд хийж гүйцэтгэсэн ба улсын төвлөрсөн төсөвт 1.2 тэрбум төгрөгийн орлого оруулж төсвийн орлогын давсан хэсгээрээ 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2005 оныхоос 2.7 дахин өссөн байна. Гадаад, дотоод төсөл хөтөлбөрийн болон улс, орон нутгийн 2251.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь улсын хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос 1.6 дахин өсч нийт хөрөнгө оруулалтын 43.3 хувийг орон нутгийн хөрөнгө оруулалт эзэлж байгаа юм. Ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж тэдэнтэй хамтран ажилласнаар 2005 онд 310, 2006 онд 326 иргэдийг ажил мэргэжлийн сургалтад хамруулж, 2005 онд 650, 2006 онд 1094 иргэдийг тус тус ажлын байранд зуучилж, нийт 1744 ажлын байраар хангаж, ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр 299 шинэ ажлын байр бий болгоод байна.

Засгийн газраас иргэдийн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж өнгөрөгч онд 18766 хүүхдэд мөнгөн тэтгэмж, 312.4 сая төгрөг, шинээр төрсөн 738 хүүхдэд мөнгөн тэтгэмж 73.8 сая төгрөг, шинээр гэр бүл болсон 516 өрхөд мөнгөн тусламж 257.6 сая төгрөг олгосон бол 2007 оны эхний улиралд тэтгэмжид зориулж 395.2 сая төгрөг олгогдсоноос хүүхдийн тэтгэмжид 176.7 сая төгрөг буюу 18977 хүүхэд хамрагдаж, шинээр төрсөн 223 хүүхдэд 22.3 сая төгрөг, 49 шинэ гэр бүлд 24.5 сая төгрөг, алдарт эхийн одонтой 2561 эхчүүдэд 168.5 сая төгрөгийн тэтгэмжийг тус тус олгоод байна. Тус аймагт 2004 оны сүүлээр бүх сум багийг хамарсан ядуурал, ажилгүйдлийн судалгааг явуулахад 1906 өрхийн 8711 хүн ядуу, 1114 өрхийн 5387 хүн нэн ядуу гэсэн судалгаа гарч энэ байдалд дүгнэлт хийж “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлсэн бөгөөд уул уурхайн салбар хөгжих боломж бүрдэж, дэд бүтцийн салбарт ирээдүйд чиглэсэн олон асуудлууд шийдвэрлэгдсэнээр аймгийн ажилгүйдэл ядуурлын түвшин 2006 оны эцэст нийт өрхийн 23.6 хувь, хүн амын 28.1 хувь нь ядуу ба нэн ядуу гэсэн дүнтэй гарсан нь 2004 оны жилийн эцэстэй харьцуулахад нэн ядуу өрх 102, нэн ядуу хүн 1116-аар буурсан юм.

Өмнөговь аймгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://umnugobi.gov.mn сайтаас үзнэ үү.

00:10 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Сурталчилгаа байрлуулах

A байрлал:
Вэб сайтын нүүр хуудсан дээр 595х270 pixel хэмжээтэй байрлах баннер /4 солигдоно/
/Үнэ сард 50.000₮/

B байрлал:
Вэб сайтын баруун дээд талд 300х250 pixel хэмжээтэй бүх хуудсан дээр байрлах баннер
/Үнэ сард 90.000₮/

C байрлал:
Вэб сайтын баруун талд 150х300 pixel хэмжээтэй бүх хуудсан дээр байрлах баннер
/Үнэ сард 65.000₮/




D байрлал:
Вэб сайтын баруун талд 468х60 pixel хэмжээтэй бүх хуудсан дээр байрлах баннер
/Үнэ сард 65.000₮/

E, F, G байрлал:
Веб сайтын хамгийн доод хэсэгт 300х250 pixel хэмжээтэй бүх хуудсан дээр байрлах баннер
/Үнэ сард 50.000₮/
H байрлал:
Веб сайтын мэдээний дэлгэрэнгүйг уншихад доод хэсэгт 550х150 pixel хэмжээтэй  байрлах баннер
/Үнэ сард 40.000₮/




Манай сайтад 10 сараар сурталчилгаа байрлуулах гэрээ хийвэл бид 2 сарын турш ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байрлуулах болно. Ингэснээр та 10 сарын төлбөр төлснөөр нэг жилийн хугацаатай сурталчилгаа байршуулах боломжтой болохоос гадна байгууллагынхаа шинэ соргог мэдээллийг манай сайтад оруулах боломжтой юм.

Манай хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Сумын ЗДТГазар 26 тоот
Харилцах утас: 976-96683643
Э-мэйл: admin@umnugobi.info , umnugobi.info@yahoo.com
Yahoo ID: umnugobi.info

16:42 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Нас уртасгах уламжлалт зан үйл, хоол унд

Урт насалж, удаан жаргах нь хэн нэгний хүслээр болдоггүй. Харин тухайн хүнээс нөр их байнгын хөдөлмөр тэмцэл, тэсвэр хатуужлыг шаардсаны үр дүнд өөрийн насыг уртасгаж чаддаг.
Хүнийг урт наслуулах олон төрлийн зан үйл, дадал заншил, туршлага дасгал байдаг. Хувь хүний бие махбодыг бусадтай адилтгаж үзэж болохгүй. Хүн нь хийн, шарын, бадганы чанартай оршин байдаг хэмээн монголын эртний анагаах ухаанд тодорхойлсон байдаг. Энэхүү олон зуун жилийн туршид бодит амьдралаас судалж гаргасан анагаах ухааны увидсаас сонсогч та бүхэндээ толилуулж байна.
Хүн бүрийн амьдралыг хүмүүсийн нийтлэг амьдралаас салган хүний ажиллах, амрах, байгаль цаг ууртай зөв харьцах, зохицох, идэх уух, биеэ авч яваа байдалтай холбон үзэх учиртай. Биеэ зөв авч явах ухааныг эзэмшиж биелүүлж явбал эрт өтөлж, богино наслахгүй байх бүрэн боломж бий. Хүний бие махбодод хамгийн хүнд өвчин болох хавдрын эс, хий, шар, бадгана өвчний эсүүд угаасаа л байдаг. Харин хувь хүнээс шалтгаалж бие, махбодод урвал, хямрал явагдаж эдгээр аюулт өвчин үүсдэг байна.
Иймээс урт насалж, удаан жаргах нь өөрийн биеэ хэрхэн зөв авч явснаас хамаарна. Жишээ нь: хүний бие, хэл, сэтгэлийн гурван үйл нь таван цул, зургаан сав, долоон тамирыг хөгжүүлэх, тамирыг зохицуулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үндсэн гол сэжим юм. Энэ нь ердөө л хүний өдөр тутмын амьдрал дахь үйл ажиллагаа болохоор зөв зохистой, уламжлалт зан үйл, дадал заншлаар явж чадвал . Иймд залуу, эрүүл саруул явахаасаа “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал”  гэдэг ардын цэцэн үгийг амьдрал дээр хэвшүүлж сурах нь хамгаас чухал юм. Тэгвэл амьдралын явц дундаа унтаж, хэвтэх, ууж идэх, ажлаа зөв зохицуулснаас бүх зүйл шалтгаална.
Ажил хөдөлмөр хийхгүй, хэтэрхий унтаж хэвтээд байвал биед бадгана арвижиж, толгой эргэн, нүд бүрэлзэж, дотор балартах байдал илэрч, хавагнаж, улмаар хижиг үүсэх аюултай. Иймд биеэ нандин авч явах, ярих хэлэх, сэтгэлийн хөдөлгөөнд зөв дүгнэлттэй хандаж явах ёстой. Хүний нас ахихыг даган хий махбодь дийлэнх болдог байна. Бас ядарч зүдрэх, нойр алдах, шим тэжээл дутагдах, уушгины архаг ханиад ба удаан архагшсан зүрхний өвчин, цусны даралтанд нэрвэгдэх явдал бишгүй тохиолддог. Энэ нь хий махбодь дүрээсээ гурван гэмийн (хий, шар, бадгана) хямралыг үүсгэж, ходоодны галын илчийг бууруулан эрт өтлүүлэх явцыг түргэтгэдэг байна. Эрт өтлөхөөс сэргийлэх, эрүүл саруул явахад зөв зохистой хоол унд хэрэглэх нь шийдвэрлэх үүрэгтэй.
Шинжлэх ухааны нотолгоогоор био хэмнэл нь бүх бие махбодод байдаг болохоор өвчин туслаа гэдэг нь био хэмнэл алдагдсан гэсэн үг. Тэгвэл чухам хэдийд ямар хэмжээтэй хооллох вэ? гэдэг ч учиртай асуудал болж таарна. Хоолны 30 хувийг өглөө, 40 хувийг өдөр, 30 хувийг орой идэж хэрэглэх нь илүү тохиромжтой. “Өглөөний хоолыг өөрөө ид, Өдрийн хоолыг нөхөртэйгээ хуваа, Оройн хоолоо дайсандаа өг″  гэж манай өтгөс буурлууд ярьдаг ч учиртай. Бас жилийн дөрвөн улиралд дасан зохицож, сэтгэл санаа оюун ухаан, бие бялдрын тэнхээ суулгах хоол унд хэрэглэхийг эрхэмлэж чадвал бие эрүүл, нас урт, жаргал их байна гэдэг нь ортой үнэн. Эрс тэс цаг ууртай манай орны хүмүүсийн бие махбодод уураг, өөх тос, нүүрс ус, амин дэмүүд онцгой шаардлагатай нь мэдээж. Тэгэхдээ хоногт хэрэглэх уургийн хэмжээ нь уг хүний хөдөлгөөний идэвх, амьдрах орчин, нөхцөл цаг агаар зэргээс шууд хамаарна.
Уургийн хэмжээнээс гадна чанар чухал. Учир нь амьтны гаралтай уураг нь амьдралын чухал амин хүчлээр баялаг байдаг болохоор хоногт хэрэглэх уургийн 60 хувь нь амьтны гаралтай байх жишээтэй. Энергийн эх булаг бол өөх. Иймд өөхийг уусгадаг амин дэмээр бие махбодыг хангаж, хоолны амт чанарыг сайжруулдаг хүнсний зүйлийн найрлаганд ихээхэн анхаарч, өөх тосны хэмжээ нь хоногт шаардагдах илчлэгийн 25 хувийг хангахуйц байх ёстой. Гэхдээ хүнсний өөхний хэмжээ хэтэрхий их бол цусанд өөхний хүчил нэмэгдэж холостерин их болсноор зүрхний хэвийн ажиллагаанд муугаар нөлөөлөх болон судас хатуурдаг тул болгоомжлох хэрэгтэй. Ямар ч насны хүмүүст эрдэс бодис дутагдсанаас яс сийрэгжиж, цус багасна. Энэ эрдэс бодис нь хүнсний ногоо жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүнд элбэг байдаг. Энэ бүхэнд дүгнэлт хийж биед тохиромжтой хоол ундыг ойр ойрхон, бага багаар идэж байвал шингэц сайн болохоос гадна ходоод муудахаас сэргийлж чаддаг болохыг шинжлэх ухаан баталжээ.
Гэхдээ хоол ундны хэмжээ хэтэрхий бага байвал цул сав гэмтэж, хүч тамир сулран, өнгө зүс буурч, өвчин үүсэхэд хүргэдэг. Бас хэтэрхий их бол хоол шингэхгүй шүлс арвижих ба хийн суваг хаагаад ходоодны галын илч буурч гэм бүхнийг үүсгэнэ. Иймд хоол ундыг ходоодны галын илчтэй тэнцүүлэн ходоодны дөрөвний хоёрт хоол, нэгд нь унд, үлдэх хэсгийг хоосон үлдээхээр багцаалж байвал сайн гэлцдэг. Орчин үеийн нөхцөлд дасан зохицохоос гадна өдөр шөнөгүй ажиллагаатай байдаг ходоод гэдсээ бодоод уламжлалт ёсоор махыг зуны цагт бага, өвөл цагт илүү, хавар намрын цагт тохируулан хэрэглэх нь зүйтэй.
Мах хэтрүүлж их иддэг хүний ходоод эрт муудаж, уур уцаар ихтэй байхаас гадна эрт өтөлнө. Үр тариа, будаа, ногоо хэрэглэдэг хүний араншин зөөлөн намуун байдаг гэдгийг зарим орны эрдэмтэд нотолж байгааг сонирхоход илүүдэхгүй. Манай орны нөхцөлд өвөл хүний биеийн шар усны сүв хаагдсанаар хүйтэн хий их болдог тул хоол унд багадвал тамир тэнхээ муудна. Иймд амтлаг, исгэлэн, давслагийг гол болгохоос гадна илчлэг мах, цагаан идээг илүү хэрэглэхийг шаардана. Зуны цагт хур ус элбэг, орон сууц чийглэг байдаг болохоор сүү, айраг, тараг, бүлээн тослог идээ ундаа илүү зохино. Ямар ч малын сүү халуун чанартай тул бүр илүү тохиромжтой.
Хаврын цагт бадгана хөөгдөн дотор хурж, ходоодны илч буурах тул гашуун, эхүүн амтыг голлож хэрэглэ. Энд шар тос хонины мах тохиромжоор сайн байдаг. Намрын цаг наранд хэт шарагдвал зунд хурсан шар ус хөлдөж болохоос болгоомжилж хоол ундыг тохируулснаар таны бие организмыг өвөлд дасгаж эхэлнэ. Намар орой болсон хойно хүйтэн айраг, тараг хэтрүүлж хэрэглэх нь янз бүрийн өвчин үүсгэдэг. Европ маягаар хооллох нь манай орны цаг уурын нөхцөлд таарахгүй байх нь бий. Жишээ нь: зөөлөн цаг ууртай оронд нэг хоёрдугаар хоолны дараа хүйтэн компот, ундаа уудаг. Гэтэл өөх тостой, халуун хоол иддэг монгол хүн үүнийг дууриавал заримдаа ходоодонд царцалт, түгжрэл үүсдэгийг анхаар. Хоол ундны шим долоон тунгалагийн эх сурвалж болж хүний биеийг тэжээн, амьдралын нэгэн чухал түлхүүр болох хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гэхдээ хоол ундныхаа төрөл зүйл, хэрэглэх ёс, чанар зэргийг сайн анхаарч байх ёстой. Хоол ундандаа үр тариа, мах, өөх тос, ногоо жимс ба боловсруулсан зүйлүүд оруулах нь зохистой. Олон төрлийн хоол унднаас манай орны нөхцөлд тохируулж махны талаар сайн ойлголттой байж хэрэглэх нь танд тустай.
Махны талаар: Мах бол тамир тэнхээ өгөх гол зүйл юм. Гэхдээ мах л бол мах гэж болохгүй. Хуурай газрын амьтны мах хөнгөн сэрүүн, ширүүн чанартай. Хий халуун ба бадгана халууныг арилгана. Хоёр нутагтны мах нь амт чанар төгс, бадгана хий хавсарсан халуун, хүйтэн хий хавсарсан өвчин бүхнийг арилгахад туслана. Хонины мах: Амтлаг, тослог, бүлээн чанартай, шингэхэд хялбар, тамирыг сэлбэх, хүчийг нэмэх, хий болон бадгана хий хавсарсан гэмийг арилгаж тамирыг үүсгэж, идэх дур сонирхлыг нээх чадалтай байдаг байна.
Үхрийн мах: Амтлаг, тослог, сэрүүн чанартай, биеийг тэнхээжүүлэх, хижиг ханиад, хий хавсарсан халууныг дардаг. Жил өнжсөн бол /борцолсон/ хийг дарах үйлдлээр бүр сайн болдог байна.
Адууны мах: Амтлаг, халуун болохоор илчийг үүсгэх, бөөр бэлхүүсний хүйтэн шар усыг арилгах үйлдэлтэй.
Тэмээний мах: Амтлаг бөгөөд хорыг тайлах, хижгээс сэргийлэх үйлдэлтэй.
Шувууны мах: Хүнд, тослог чанартай тул долоон тамирын хамгийн сүүлийн дуслыг арвижуулах, шархыг барилдуулах үйлдэлтэй.
Тарваганы мах: Тослог, хүнд, бүлээн чанартай тул хүйтэн, хий, ходоодны өвчин, бөөр бэлхүүс, толгойн өвчнийг эмчлэх үйлдэлтэй. Энэ бүхнээс монгол хүнд монгол малын мах нь хамгаас илүү чухал болно. Харин цуснаас мах хүнд, махнаас өөх хүнд, өөхнөөс яс хүнд, яснаас чөмөг хүнд. Ерөнхийдөө гадар мах нь хөнгөн, дотор мах нь хүнд гэж ном сударт өгүүлсэн байдаг. Мах идэх шаардлагатай Монголын эрс тэс цаг уурын онцлогийг мартаж болохгүй бөгөөд цагаан идээг махтайгаа хослон хэрэглэх нь бүр илүү сайн. Тосны ба цагаан идээний зүйлд шар тос, чөмөгний тос, өрөм, хурууд, бяслаг, ааруул ээзгий, уураг зэрэг орно. Тосны зүйлүүд нь хүнд сэрүүн чанартай хийг дарах үйлдэлтэй. Шар тос, хольсон тос бүхэн эрдэмтэй. Шар тосыг өглөө өлөн дээрээ хааяа идвэл хийн ханиадыг дарах, өвөл идвэл хүйтэнд тэсвэртэй болох, зун идвэл ам цангахаас сэргийлж чадна.
Ундааны талаар:  Ундаа нь хүнд маш чухал хэрэгцээтэй бодис. Түүнд төрөл бүрийн малын сүү, айраг, ус, цай, шөл зэрэг орно. Аль ч ундаа зөв зохистой хэрэглэж байвал өвчин бүхнийг арилгах увдистай, буруу хэрэглэвэл гэм бүхнийг үүсгэх уршигтай. Манай орны сүрэг мал нь уудам нутгийнхаа хөх тэнгэрийн дор, хөрст алтан дэлхий дээр гэж шүлэг зохиолд гардагчлан шүр сувд шиг таран бэлчээрлэж, түмэн өнгийн ургамал цэцгийг идэж, цэнгэг ус ундааг гол мөрнөөс шууд ундаалж, биеэрээ агаар мандлаас нь амьсгаалж явдгаараа онцлогтой. Энэ чанараараа байшин хашаанд жилийн бүх улиралд байж, техникээр бэлтгэсэн тэжээл ундыг бэлэнчлэн иддэг малаас олон зүйлээр давуу талтай ажээ. Бүх хоол ундаа өөрийн хүчээр байгалиас чадал заан иддэг малын ашиг шим нь арвин, өөх тос, үс, ноос нь хүний бүх хэрэгцээг хангахад онцгой тохиромжтой.
Хүн төрөлхтнийг бишрүүлсэн гайхамшигт шидэт эм бол шимт малаас гардаг мөнх цагаан сүү билээ. Хүний ертөнцийн амь амьдралыг мянга мянган жилээр тэжээн тэтгэж, урт удаан наслуулж ирсэн сүүг хэрэглэдэггүй амьд амьтан бараг л байхгүй. Шимт малын энэ бүтээгдэхүүнийг ямар ч улиралд, ямар ч хэлбэрээр ашиглаж болдог. Малын сүүг сүүгээр нь борлуулан ашиглахад чанар нь төдийлөн алдагддаггүй. Үүнд: Малын дотроос ингэ, гүү, үнээ, ямааны сүүг зуны эхэн сард долоо, ес, 14 хоногоор курс эмчилгээний журмаар уухад ядаргаа, элдэв архаг өвчин, хордлогыг тайлж дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна. Эдгээр сүүг уухдаа газар дээр нь өглөө, оройн цагаар нэг удаад 150 гр-аар ууна.
Сүүнд орж эмчилгээ хийж болдог. Ямар ч малын сүүнд ялангуяа үнээний сүүнд тусгай жор найрлагаар орно. Нэг удаад 2-5 л сүүг биеийнхээ градусаас арай илүү халаагаад орно. Орохдоо хийг дээш нь хөөргөхгүйн тулд, мөн сүүг дээдлэн хүндлэх үүднээс 100 гр сүү ууж, толгойгоо хөнгөн угаана. Алчуурыг (самбай) дал мөрөөрөө ороогоод өөр хэсэг алчуураар байнга сүүгээ сэлбэж шавшина. Ийм байдлаар нэг өнжөөд орох ба гурав, тав, долоо хоногоор курс эмчилгээ болдог. Сүүнд 20 минутаас илүү орж болохгүй. Сүүнд ороод гармагц хөнжилдөө орж нэг аяга шөл ууж хэвтэж амраарай. Энэ нь биеийн алжаалыг тайлах, хордлого арилгах шилдэг эмчилгээ болох ба архаг хууч өвчин бүрийг эмчлэхэд онцгой нөлөөлнө. Асар их хүчтэй тул салхи цохиулах, гам алдахаас болгоомжлох хэрэгтэй. Эх хүний гал уурагтай зүйрлэм чадалтай гүүний сүүнд ч ийм маягаар орж болдог.
Монгол адууны шимээс айраг нь дэлхийд ховор эм. Айргийг ихээр хэтрүүлэн уухад зүрх, бөөр, давсагны системийн   үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх нь ч бий. Хөдөлгөөн багатай хүний нэг өдрийн уух шингэний хэмжээ нь 1.5 литр гэж шинжлэх ухаанд тодорхойлжээ. Хүн бүр өөртөө байгаа энерги, амин дэмийг зөв зарцуулж арга билиг, таван махбодын үүднээс дархлалаа хамгаалж явах хэрэгтэй юм. Хүний биед энерги, уураг, тосны хүчил дутагдах үед ганц нөхөж чадах зүйл нь гүүний айраг. Эрдэмтдийн тодорхойлсноор гүүний айргийн тосонд 14 зүйлийн хүчил байна. Монгол айраг бол физик-химийн найрлагаараа эмэгтэй хүний хөхний сүүтэй адилавтар бөгөөд бүрэлдэхүүнээрээ амин хүчлээр баялаг байдаг байна. Сүүнд А, В, В2, РР ба бусад амин дэмүүд элбэг ажээ. Биеэ эмчлэх журмаар уух гэж байгаа бол их уухад гол нь биш, хэмжээтэй, шаардлагатай эмээ даруулж ууж болно. Айргийг долдугаар сарын 15-наас есдүгээр сарын нэгнийг хүртэл хугацаанд тогтмол эмчилгээний журмаар уувал илүү сайн. Халуун чанарын өвчтэй бол сүү ууж болох боловч зөв исгэсэн, шинэхэн иссэн айраг шиг ховор эм үгүй билээ.
Д.Өлзийсайхан

17:17 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжид хэрхэн хамрагдах вэ?

Удахгүй сарын дараа хичээл эхэлнэ. Оюутан залуусын  санаа зовоох асуудал сургалтын төлбөр байдаг. Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны сургалтын төрийн сангийн зээлд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг хүргэе. Төрийн сангийн зээл болон буцалтгүй тусламжийг олгохдоо  Монгол Улсын Засгийн Газрын 2008.05.14-ний өдрийн 177-р тогтоолыг мөрдлөг болгож байна. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагад суралцагчдын  сургалтын төлбөрийн  зээлд хагас өнчин суралцагч, ядуу өрхийн суралцагч,  /Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой/, Малчин өрхийн суралцагч, / бод малыг бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 хүртэл толгой мал/, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид хамрагдах боломжтой. Сургалтын төлбөрийн зээл хүсэгчид нь суралцагчийн өргөдөл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, БСШУЯ-ны эрхийн бичиг /томилолт/, эцэг эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар /1-д заасан суралцагчид/Өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон албан ёсны бичиг /2-д заасан суралцагчид/Өрхийн нэг гишүүнд ногдох малын тоо, малчин өрх болохыг тодорхойлсон албан ёсны бичиг /3-д заасан суралцагчид/Хоёр жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харъяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /4-т заасан суралцагчид/ ,сургуулийн болон дүнгийн тодорхойлолт, зээлийг буцаан төлөхөө нотолсон баталгаа зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийн гэрээг сунгана.Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчдын оронд нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа тухайн сургуулийн суралцагчийг шинээр сонгон гэрээ хийнэ. Зээл авахыг хүссэн суралцагч нь материалаа бүрдүүлж есдүгээр сарын 1-ний дотор сургуульдаа өгнө. Хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгуулллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь төрийн буцалтгүй тусламжид хамрагдах элсэгч, , суралцагчийг жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр багтаан шалгаруулж, дүгнэлтийг сургалтын төрийн санд хүргүүлнэ.Суралцагч нь сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш таван жилийн дотор төлнө.Суралцагч хөдөлмөрийн гэрээ байгуулснаас эхлэн түүний үндсэн цалин болон бусад орлогын 50 хүртэл хувиар тооцон зээлийг эргэн төлж болно.Төгсөгч сургалтын төлбөрийн зээлийг хугацаанаас нь өмнө болно.Суралцагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд түүнийг зээлийн төлбөрөөс чөлөөлнө СТС-ын зээлээр суралцагч нийслэлд төсвийн байгуулллагад таваас доошгүй жил, орон нутагт төсвийн байгууллагад гурваас доошгүй тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллласан тохиолдолд түүнийг зээлийн төлбөрөөс чөлөөлнө.Суралцагч зээлийн гэрээгээ зөрчсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт СТС-д буцаан төлнө. Мөн төрийн сангийн буцалтгүй тусламжид Улсын хэмжээний олимпиадад эхний гурван байр эзэлсэн суралцагчид, Олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан  тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцсон суралцагч, бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй буюу эцэг, эх хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч, нэн ядуу өрхийн суралцагчид / Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингийн 50 хувиас доогуур орлоготой/, малчин өрхийн суралцагчид / бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 50 хүртэл толгой мал/, хоёр улсын Засгийн Газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын иргэн суралцагч, Сургуулиа төгссөний дараа орон нутагт гурваас дээш жил ажиллахаар гэрээ байгуулсан суралцагч, / Сүүлийн хоёр жилийн төлбөр/Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон аймгийн Засаг дарагын Тамгын газартай багуулсан гэрээ /9-д заасан суралцагчид/ буцалтгүй тусламжид хамрагдах бөгөөд дээр заасан бичиг баримтуудыг бүрдүүлэх юм байна. Энд нэг зүйлийг онцлоход нэгдүгээр курсийн оюутан хамрагдахгүй аж.

Санхүүжилтийн хэмжээ
Мэргэжлийн чиглэл Бакалаврын боловсрол
1 Боловсрол судлал, багш 520.0
2 Хүмүүнлэг,нийгмийн ухаан, бизнес, хууль зүй, нийгмийн  хамгаалал, үйлчилгээний хүрээ 350.0
3 Байгалийн ухаан 470.0

Компьютерийн ухаан 620.0
4 Хөдөө аж ахуй, ойн аж ахуй 570.0
5 Техникийн шинжлэх ухаан 620.0

Бүх төрлийн тээвэр 620.0
6 Урлаг 650.0
7 Эрүүл мэнд 620.0

Нийгмийн хангамж 350.0

Сувилахуй 350.0

17:54 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмжээ

Төрийн болон хувийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр энэ хичээлийн жилд тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Улсын сургуулиудын төлбөр дунджаар хэдий хэмжээний байхыг дараах хүснэгтээс харна уу.

Их, дээд сургуулиуд Төлбөр /төгрөгөөр/
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 820.000-980.000
Шинжлэх ухаан, технологийн их сургууль 767.000-990.000 /нэг кредит нь 32.240 төгрөг/
Монгол Улсын боловсролын их сургууль 516.000-795.000
Хөдөө аж ахуйн их сургууль 450.000-700.000
Батлан хамгаалахын их сургууль 450.000-800.000
Соёл урлагийн их сургууль 850.000
Санхүү, эдийн засгийн дээд сургууль 1.600.000-2.400.000
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль 1.000.000
Цагдаагийн академи 620.000

17:22 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Өршөөлийн хуулиар Өмнөговийн 13 хүн суллагдлаа

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй өршөөлийн хуулиар Өмнөговь аймгийн иргэн 13 хүн хугацаанаасаа өмнө суллагдлаа. Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хүмүүсийн харъяалагдах цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө. Мөн хоригдож буй зарим хүмүүсийн эдлэх ялаас 3 жилийг хасч ялыг хөнгөрүүлсэн байна. Амьдралдаа алдсан алдаагаа давтахгүй, ирээдүйдээ итгэлтэй сайн сайхан амьдрахыг дээрх суллагдсан хүмүүстээ Өмнөговь.Инфо сайтын зүгээс хүсч баяр хүргэж байна.

17:56 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Umnugobi.info туршилтын хувилбар

Мэдээлэл технологийн эрин үед амьдарч буй говьчууддаа зориулсан мэдээний бас нэгэн гарцыг шинээр нээж байгаадаа баяртай байна. Бидний энэхүү ажилд та бүхний үнэтэй санал зөвлөгөө, шүүмж маш их хэрэгтэй байгаа бөгөөд энэхүү вебсайтаас ямар төрлийн мэдээлэл авч байх тухайгаа бидэнтэй холбоо барьж хэлээрэй. Баярлалаа







Та бидний нутгаа гэсэн сэтгэл, эвсэг хамтын ажиллагаа, үнэтэй санал зөвөлгөө  амжилтанд хүрч говь нутаг, улс орны маань ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхний ажилд өндөр амжилт хүсье!

03:44 | Шошго: | Дэлгэрэнгүй »

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook