МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ

Өмнөговь хэзээ тогтой болохыг Д.Зоригтоос асуу

Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцын найдвартай ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа. Станцын үндсэн тоноглолд үүссэн доголдлыг арилган хэвийн ажиллуулах, өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгөв. Энэ дагуу станцын турбогенераторт шинээр суурилуулах турбин, генераторын тоноглолыг яаралтай худалдан авч, гуравдугаар сарын 15-ны дотор угсарч дуусгах юм. Импортоор худалдан авах турбин, генераторын тоноглолын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн станцын үндсэн тоноглолын ажиллагааг тогтворжуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэр, компаниудаас нарийн мэргэжлийн, чадварлаг инженер, техникийн ажилтныг станцад түр хугацаагаар ажиллуулах болов. Хэдийгээр Даланзадгадын дулааны цахилгаан станц “0” зогсолт хийгээгүй ч тоноглолын хүчин чадлаас хамаарч оройн их ачааллын үед эрчим хүчийг 2-2,5 цаг хязгаарлаж байна. Үүний зэрэгцээ Тавантолгой-Даланзадгадын чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг түргэтгэх зорилгоор гүйцэтгэгч компанийн барилга угсралтын ажлын графикийг шинэчлэн тогтоож, шугамыг тавдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулахыг салбарын сайдад үүрэг болгов хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

noyon.mn

03:37 | Шошго: , , , | Дэлгэрэнгүй »

Өмнөговьчуудын 10 жил тэвчээртэй хүлээсэн бухимдал тэсэрлээ

Даланзадгад хотод энэ сарын 9-ний өдөр иргэдийн жагсаал болно гэсэн “бор шувуу” нисэв. Харин энэ өдөр ямар нэгэн жагсаал цуглаан бус уулзалт боллоо. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Дулааны цахилгаан станцын удирдлагуудыг иргэдтэй уулзуулж станцын өнөөгийн болон ирээдүйн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн үгийг сонссон юм. 


Аймгийн ҮЭХ-ны дарга Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Зоригт, Даланзадгадын Дулааны цахилгаан станцын дарга Т.Жаргалсайхан, ерөнхий инженер н.Отгонсүх, Дулаан хангамжийн газрын дарга н.Цэвэг нар уулзалтад оролцов. 



Дулааны цахилгаан станцын даргын ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд авсан Т.Жаргалсайхан дарга иргэдэд хандан “Сар хүрэхгүй хугацаанд багагүй бэрхшээлтэй тулгарлаа. Тэр ч бүү хэл, амь насанд заналхийлэн, гэр орны хаалга, цонх тогшдог, улмаар манай ажилчид руу дайрч давшилдаг, урам зоригийг нь мохоодог, өнөөдөр зарим нэг нь ажлаас гарах өргөдлөө бариад ирж байх жишээтэй хэмээн зовлонгоо тоочихдоо юуны төлөө жагсах гээд байгааг ойлгохгүй байна. “Станцын тоног төхөөрөмж муу байна эсвэл ажилчид нь муу ажиллаж байна гэж жагсах гээд байгаа юм уу. Станцын талаар болж бүтэхгүй байгаа зовлон их байна, цаашид хязгаарласаар байх болно. Цагаан сарын шинийн 1, 2-ны өдрүүдэд бүх хэрэглэгчдээ гэрэл цахилгаанаар бүтэн хангах бодол байна” гэв. 



Бухимдсан иргэд “Хаана ч зовлон байна. 10 жил гэрэл цахилгааны асуудал хэвийн болно хэмээн тэвчээртэй, итгэлтэй, утаа харж баярлан хүлээсэн. Одоо итгэл алдарч, төр засагтаа аймгийн удирдлагуудад голдоо ортол гомдож байна” гэж хэлэх үгээ олж ядан бухимдлаа илэрхийлсэн. Байгуулагдсан цагаасаа эхлээд өмнөговьчуудыг төдийгүй Засгийн газрыг багагүй зовоосон, Даланзадгадын дуулиант Дулааны цахилгаан станц өнөөдөр ч, хойшид ч ард иргэд хэрэглэгчдээ дааруулсаар, харанхуй орчинд шаналгасаар байх бололтой. 

СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ НАР ГАРАХААР ЭХЭЛДЭГ 



“Даан ч дээ, арай ч дээ” хэмээн хоолой нь сааралтах иргэдийн сэтгэл шаналж, гомдол нь бухимдал болон дотогшоо уйлж байна. Эрх мэдэлтнүүд, эрхмүүд ээ, ойрын хугацаанд ямар нэгэн гарц олж гэрэл гэгээ бий болгохгүй бол иргэд, ард түмэн чинь эрх нь зөрчигдөж, зүс нь бүрзийн, оюун нь хоосорч, орчлонгоос тасарч гүйцлээ. 



Харанхуйгаас үүдэн халдварт шар өвчин тархсан, гэмт хэрэг өсч байгаа, хүүхдийн сурлага муудлаа, иргэд эрүүл мэндээрээ хохирч, иргэд эдийн засгийн уналтад орж байгааг юу гэх вэ. Өмнөговьчуудыг дэндүү тайван, дэндүү хүлээцтэй хүмүүс гэдгийг монголчууд төдийгүй дэлхий мэддэг болж. Уул уурхайн арвин нөөц баялагтай, дэлхийг гайхшруулсан Оюутолгой, Тавантолгойн ордтой, түүнээс гадна цөөн бус уурхайтай хэр нь утаа харж баярлан, лааны гэрэлд бүртэлзэн, тэмтчиж, бусдын доог тохуу болж амьдрах гэж дээ. 



Гэрэл цахилгаан тасалдаж, доголдсоноос үүдсэн хохирол хэрээс хэтэрсэн… Сургуулийн өглөөний ээлжийн хүүхдүүд нар гартал хүлээж эхний нэг цагийн хичээл талаар болно. Энэ нь хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ хэмээн төрөөс төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг хэр нь харанхуй орчинд Өмнөговийн бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ явуулж чадахгүй, гэрэл цахилгаанд боогдон орлого, ашиггүй дампуурахад хүрлээ. 



Иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Гэтэл эмнэлэг нь цахилгаан тасарсан оношлогоо хийхгүй, байрны халаалт муугаас гэртээ тав тухгүй атирч байгаа нь өвчлөхгүй байхын аргагүй. “Ланд уначихаад лаа эрээд явж байдаг гэнэ” гэж бусдын инээд болж байгаа нь ч нууц биш. Ингээд тоочиж дуусашгүй… 



110 КВТ-ЫН ШУГМЫН АЖЛЫГ ХУГАЦААГ НЬ НААШЛУУЛЪЯ 



Улаанбаатар-Мандалговь–Тавантолгой– Оюутолгой чиглэлийн 220 квт-ын шугам Даланзадгадаар дайрч болох байсан. Гэтэл шууд Цогтцэций рүү татсан нь нүүрс рүүгээ л татаж байгаа хэрэг. 2012 оны долоодугаар сард орж ирэх 220 квт-ын шугамыг яаравчлуулах ямар боломж байна. Юун долоон сар. Бид тэр хүртэл энэ чигээрээ байх юм бол тэсэхгүй нь. Тавантолгойгоос Даланзадгад руу 110 квт-ын шугам татна гэсэн. 



Түүнийгээ яаравчлуулж хугацааг нь наашлуулмаар байна. Үнэнийг хэлэхэд, Өмнөговийн иргэдийг бодохгүй, зөвхөн нүүрс л бодож байна шүү дээ. Мандалговиос Даланзадгад руу ирэх боломж байсан. Энэ хурлаас ямар нэгэн шийдэлд хүрмээр байна. Гэтэл бид ний үгийг сонсож, шийдвэрлүүлэх түвшний нэг ч хүн ирээгүй байгааг юу гэж ойлгох вэ. Даланзадгадын иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн ИТХ болон аймгийн удирдлагуудаас нэг ч хүн хуралд ирээгүй байна. Өмнөговийн ард түмний итгэлийг хүлээж сонгогдчихоод бидний төлөө ажилласангүй. Дэндүү хүлээцтэй байлаа, одоо болсон. Увс, Өмнөговь аймгууд гэрэл цахилгааны асуудалтай байсан. 



Гэтэл Увс аймаг шийдчихсэн. Манайх хэвээрээ, улс орон даяар элдэв мэдээллийн бай болоод таг харанхуй сууж байна. Цахилгаан станцын ажилчдын хариуцлагагүйгээс болоод Даланзадгадын 20 мянган хүнийг хохироочихоод танай ажилчид ямар хариуцлага хүлээсэн юм. Иргэдийн цөхрөл туйлдаа хүрчихжээ. Түр хугацаанд үзэгдээд өнгөрөх гэрэл цахилгаанд чинь амжиж хоолоо хийж идмээр, ажлаа амжуулах хэрэгтэй биз дээ. 



Байгууллага, айл өрх, дэлгүүр, аж ахуйн нэгжүүд бүгд л мотор асаадаг. Хэдий болтол асаах юм бэ” хэмээн иргэд ээлж дараалан үгээ Тавантолгойгоос Даланзадгад руу ирэх 110 квт-ын шугамын ажлыг яаравчлуулж хугацааг нь наашлуулахыг аймаг даяараа хүсч байгаагаа хэлж “сонгууль болно шүү дарга нар аа” хэмээн анхааруулж байлаа. 

МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ЗУУНТАЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХИЙН ТУЛД ТЭМЦЭНЭ ГЭДГЭЭ ХЭЛЛЭЭ 



Т.Жаргалсайхан дарга иргэдийн асуултад товчхон бүрхэг хариулт өгч байлаа. Тухайлбал, Даланзадгадын дулааны цахилгаан станц хоногт 180 тонн нүүрс, 700 тонн ус ашигладаг. 68 ажилчин 24 цагаар ажилладаг. Иргэд зарим нэг газар гэрэл тасардаггүй гэсний хариуд нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эмнэлэг, радио станц, гүний ус зэрэг газрыг цахилгаанаар хангаж байх үүрэгтэй. 



“Тавантолгой” ХК-наас орж ирж байгаа мөнгийг би мэдэхгүй, алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй, өнөөдрийн энэхүү арга хэмжээ станцын өнөөгийн байдлын талаарх мэдээлэл учраас аймгийн удирдлагуудыг уриагүй. Өнгөрсөн жилд улсаас 1.8 тэрбум төгрөгийн татаас авсан. Бид нарыг хахууль авсан гэж үзэж байгаа бол холбогдох газарт нь шалгуулж болно. Нээлттэй байх үүднээс “Нээлттэй хаалга”-ны өдрийг жил бүр хийж байна хэмээн иргэдийн асуултад хариулт өгсөн. Байнгын доголдолтой явж ирсэн тус станцын талаарх яриа үүгээр дуусахгүй цаашид мэдээллийн эрин XXI зуун тайгаа хөл нийлүүлэн алхахын тулд тэмцэнэ гэдгээ ч иргэд хэлж байсан.



Ж.Сайнжаргал (Өмнөговь) 

06:48 | Шошго: , , , | Дэлгэрэнгүй »

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн 200.000 төгрөг олгогдоно


Өмнөговь аймгийн Ардчилсан намаас хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөрийн нэг болох “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд орон нутгийн иргэдэд 100 мянган төгрөг олгоод байгаа. Харин үлдсэн мөнгөн дүнг энэ ондоо багтаан ард иргэдэд олгох юм байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ удаад 200.000 төгрөгийг олгохоор төлөвлөжээ. Одоогийн байдлаар орон нутгийн төсвөөс 10 тэрбум төгрөгийг арилжааны банкинд байршуулаад байна. Аймгийн Засаг даргын тамгын газраас “Нутгийн хишиг” хөтөлбөрийг олгох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн иргэд, хөдөлмөрчдийн дунд шилжилт хөдөлгөөн их байгаа учраас Өмнөговь аймгийн харьяат, байнгын оршин суугч, “Нутгийн хишиг” олгогдох иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байна. Хөтөлбөрт хамрагдах иргэдийн бүртгэлийг бүрэн хийж дууссаны дараа энэ сардаа багтаан олгож эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: http://umnugobi.gov.mn

20:51 | Шошго: , , , , | Дэлгэрэнгүй »

Малчид нь цөхөрч, нинжа нар даварсаар

Өнөө жил Хонгор нутагт нар хур тэгширсэн, ус гол эргээ халин үерлэсэн дэлгэр сайхан зун айлчилж хүн ардын сэтгэл хангалуун, мал сүргийн зоо нуруу тэнэгэр төв хөдөөгүй сайхан зуншсан. Өнгөрөгч сарын 14-нөөс 2000 оны есдүгээр сарын 16-ныг бодогдуулам их цас ялангуяа Галуут, Баян-Овоо, аймгийн төв, Эрдэнэцогт, Шаргалжуутыг даялан орсон хэдий ч аравдугаар сар гарангуут цаг агаар налайж их цас газар дэлхийдээ шингэлээ. 
Энэ нь өвлийг сануулсан байгалийн дохио… Гэтэл манайхан өвөлдөө хэр бэлтгэсэн билээ. Энэ их цасны үеэр зун аргал түлш хатаагүй, орсон борооны улмаас аргал түлшгүй шахам зуссан малчид хамгийн түрүүнд гал алдах шахсан тухай мэдээлэл хаа сайгүй байна. Хөдөө сумдад өнгөрсөн жил хадлан, гар тэжээл чамлахааргүй сайн бэлтгэсэн. Харин өнөө жил тэр хэмжээнд хүрч чадсан уу гэдэг эргэлзээтэй байх шиг. 
Бид Баян-Овоо сумын удирдлагуудтай өвс тэжээл бэлтгэсэн хийгээд өвөлжилтөө нутаг бэлчээрийн хувьд хэрхэн зохицуулсан талаар ярилцсан юм. Тус сум 10 га-д хадлан тэжээл тариалснаас 40 тонн өвс, гар тэжээл 32 тонныг хураан авч улсын нөөцөд 10 шахам тонн өвс нөөцөлсөн байна. Харин энэ сумын малчин өрхүүд өөрсдийн нөөц бололцоондоо түшиглэн бололцооныхоо хэрээр хадлан, гар тэжээл, таанан зоодой гэх зэргээр базааж авсан юм. Мал аж ахуйн тухайд энэ сумын 132 мянган толгой мал өвөлжихөөс өөр аймаг сумын нутагт буюу Галуут, Эрдэнэцогт, Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир зэрэг сумдад бод, бог нийлсэн 20 шахам мянган мал өвөлжүүлэхээр урьдчилан ярилцаж тохирчээ. 
Тус сумынхны ялангуяа малчдын өмнө тулгамдсан асуудал бол нөгөө л алдарт гар аргаар алт олборлогчид хаа сайгүй газрын хэвлийг сүйтгэж малыг бэлчээргүй болгож буй дайсагнал аж. Малчид аймаг сумын удирдлагуудад дээрх нөхдүүдийн талаар дорвитой арга хэмжээ авч зохицуулалт хийж өгөхийг хүсч сууна. Цаг зүтгүүлж, цас зуд нүүрлэчихээгүй л бол өвлийг өнөтэй давчих боломж бий хэмээн ихэнх малчид нь өөдрөг сэтгэл өвөрлөж явна. Алтны төлөө амь бие юугаа ч өгөхөөс буцахааргүй улайрсан нинжа нар л байгалийн гамшгаас дутахааргүй хор хохирол учруулж байна. 
Бид байгаль цаг агаараас айхгүй байна. Харин энэ их олон нинжа нарын үйл ажиллагаанаас л айж байна гэсэн олон малчдын цөхрөлийг яалтай. Нийгмийн толь

04:40 | Шошго: , , , | Дэлгэрэнгүй »

“САУСГОБИ СЭНДС” ХХК ажилд урьж байна

Канадад төвтэй Саусгоби Рисорсиз компанийн Монгол дахь салбар “САУСГОБИ СЭНДС” ХХК дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна:


АГУУЛАХЫН МЕНЕЖЕР /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Бизнесийн удирдлага, Хангамж, Санхүү, Инженерийн чиглэлээр бакалавраас дээш боловсролтой байх 
2. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт агуулах, хангамжийн чиглэлээр /бараа материалын худалдан авалт, хадгалалт, , тээвэрлэлт, бараа материалын хяналт гэх мэт/ 5-аас дээш жил ажилласан туршлага, чадвартай байх. 
3. Баг зохион байгуулж удирдан ажиллаж байсан туршлагатай, Харилцааны болоод бичгийн өндөр чадвартай, аливаа асуудлыг шийдэхэд ёс зүйн болоод мэргэжлийн өндөр хэм хэмжээг баримталж аливаа асуудалд анхааралтай хянамгай ханддаг байх. 
4. Eclipse, AX зэрэг хангамж, агуулахын удирдлага зохицуулалтын тусгай программын талаар ойлголттой, хэрэглээний программууд дээр маш сайн ажилладаг байх. 
5. Англи хэлний аман болон бичгийн чадвартай байх. 
6. Хөдөө ажиллах боломжтой 


ХАНГАМЖИЙН АЖИЛТАН /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Бизнесийн удирдлага, Хангамж, Санхүүгийн чиглэлээр бакалавраас дээш боловсролтой 
2. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт агуулах, хангамжийн чиглэлээр /бараа материалын худалдан авалт, хадгалалт, , тээвэрлэлт, бараа материалын хяналт гэх мэт/ ажиллаж байсан бол сайн 
3. Англи хэлний мэдлэг сайн 
4. Харилцааны соёлтой 
5. хангамж, агуулахын удирдлага зохицуулалтын тусгай программын талаар ойлголттой, хэрэглээний программууд дээр маш сайн ажилладаг байх.
6. Хөдөө ажиллах боломжтой 


ХАНГАМЖИЙН НЯРАВ /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Уул уурхайн тоног төхөөрөмж,сэлбэг хэрэгслийн талаар зохих мэдлэгтэй. 
2. Агуулахад ажиллаж байсан сайн туршлагатай 
3. Хангамжийн ажлийн сайн мэдлэгтэй 
4. Англи хэл, Комьютерийн сайн мэдлэгтэй 
5. Хөдөө ажиллах боломжтой 


ЭЭЛЖИЙН ТОГООЧ /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Хоолны технологич мэргэжлээр их, дээд сургууль төгссөн эсвэл тогоочийн мэргэжлээр 1,2-р зэрэгтэй байх. 
2. 3-аас дээш жил халуун хоол болон нарийн боовны тогоочоор ажилласан туршлагатай. 
3. 100 ба түүнээс дээш хүний хоол амтлах; хариуцсан үүргээ аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, үр дүнтэйгээр гүйцэтгэх чадвартай. 
4. Хөдөө ажиллах боломжтой, багаар ажиллах чадвартай байх 


ТЕХНОЛОГИЙН ТУСЛАХ АЖИЛТАН /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Маркшейдерийн мэргэжил эзэмшсэн 
2. Уул уурхайн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал гэж үзнэ 
3. MS Excel, Autocad гэх мэт шаардагдах программуудыг маш сайн эзэмшсэн 
4. Жолооны Б ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх 


СУУРИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЦАХИЛГААНЫ АХЛАХ ИНЖЕНЕР 
Тавигдах шаардлага: 
1. Цахилгааны Инженер мэргэжилээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байхын зэрэгцээ Өндөр хүчдэлийн зэрэгтэй байх 
2. Уул уурхайн тоног төхөөрөмжийн цахилгааны инженерээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. 
3. Хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай, техникийн чиглэлийн зохих төвшний Англи хэлний мэдлэгтэй байх. 
4. Багийг зохион байгуулан удирдаж ажиллаж байсан туршлагатай, Харилцааны болоод бичгийн өндөр чадвартай, аливаа асуудлыг шийдэхэд ёс зүйн болоод мэргэжлийн өндөр хэм хэмжээг баримталж аливаа асуудалд анхааралтай хянамгай ханддаг байх. 
5. Монгол Улсын жолооны “B” ангилалтай үнэмлэхтэй байх. 


СУУРИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГЧ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн мэргэжилтэй. 
2. Хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Windows-ийн хэрэглээний програмууд болон Adobe, MS Project-ийн зохих мэдлэгтэй 
4. Аман болон бичгэн Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. 5. Харилцааны болон бичгээр харилцах өндөр чадвартай байх. 


MINE CARE СИСТЕМИЙН ЗОХИЦУУЛАГЧ /Ажлын байрны орон тоо-4/ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн мэргэжилтэй. 
2. Хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Windows-ийн хэрэглээний програмууд болон Adobe, MS Project-ийн зохих мэдлэгтэй 
4. Аман болон бичгэн Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. 
5. Харилцааны болон бичгээр харилцах өндөр чадвартай байх. 


ЗАСВАРЫН СУРГАГЧ /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн мэргэжлээр дээд боловсролтой 
2. Механикын чиглэлээр 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Яриа болон бичгийн англи хэлтэй бол давуу тал болно 
4. Багаар ажиллаж, бусдыгаа сургах чадвартай 
5. MS Windows болон Data програмуудыг ашиглах шадвартай 
6. Судалгааны аргачлалуудыг эзэмшсэн 
7. Илтгэх, харилцах чадвар өндөртэй 


ЗАСВАРЫН АХЛАХ МЕХАНИК /Ажлын байрны орон тоо-1/ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн мэргэжилээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй.
2. Урьд нь энэ чиглэлээр 4-с доошгүй жил ажилласан туршлагатай. 
3. Техникийн зураг зүй, гидравлик, хийн болон цахилгааны зураг схемийг ойлгодог. 
4. Техникийн Англи хэлний тодорхой мэдлэгтэй. 
5. Техник оношлогооны багаж хэрэгсэлтэй харьцах чадвартай. 
6. Үг яриа, харилцааны өндөр чадвартай, 
7. Баг хамт олон ахалж ажиллаж байсан туршлагатай. 


ХҮНД МЕХАНИЗМИЙН ЗАСВАРЧИН /Ажлын байрны орон тоо-15/ 
Тавигдах шаардлага: 
1. Автын Механик инженер мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх. 
2. Уул Уурхайн салбарт мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх. 
3. Багаар ажиллах чадвартай, Хөдөө ажиллах боломжтой. 
4. В болон С ангилалын жолооны үнэмлэхтэй байх. 


ХҮНД МЕХАНИЗМ ЦАХИЛГААНЧИН /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Автын цахилгаан болон Механик инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх. 
2. Уул Уурхай, Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгаанчин, цахилгааны инженерээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх. 
3. Багаар ажиллах чадвартай. 
4. Хөдөө ажиллах боломжтой. 
5. В болон С ангилалын жолооны үнэмлэхтэй байх 


КРАНЫ ОПЕРАТОР /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Жолооны С ангилалтай. Мэргэжлийн үнэмлэхтэй. 
2. 50тн-оос дээш даацын краныг 3-аас дээш жил барьсан туршлагатай. /Liebherr болон бусад автомат кран барьж байсан туршлагатай./ 
3. Хувийн зохион байгуулалт сайтай. 
4. Хөдөө ажиллах боломжтой. 


ХӨНГӨН ТЭРЭГНИЙ МЕХАНИК /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Механик инженерийн боловсролтой бол сайн 
2. Тухайн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Харилцааны чадвар сайтай 
4. Багаар ажиллах чадвартай 
5. Бие даан ажиллах чадвартай 
6. В болон С ангиллын жолооны үнэмлэхтэй 


TОКАРЬЧИН /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Токарийн суурь машины үнэмлэхтэй эсвэл тухайн чиглэлээр боловсрол эзэмшсэн дипломтой бол сайн 
2. Тухайн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай 
3. Харилцааны болон багаар ажиллах чадвартай 
4. Өндөр хариуцлагатай, зааваргүйгээр ажиллах чадвартай 
5. Санаачлага сайтай, засварын хэлтсийг суурь машины үйлчилгээгээр найдвартай хангах эрмэлзэлтэй 
6. Жолооны В болон С ангиллын үнэмлэхтэй 


КРАНЫ ОПЕРАТОР /Ажлын байрны орон тоо-2/ 
Тавигдах шаардлага: 
1. Жолооны С ангилалтай. Мэргэжлийн үнэмлэхтэй. 
2. 50тн-оос дээш даацын краныг 3-аас дээш жил барьсан туршлагатай. /Liebherr болон бусад автомат кран барьж байсан туршлагатай./ 
3. Хувийн зохион байгуулалт сайтай. 
4. Хөдөө ажиллах боломжтой. 


Ажилд орохыг хүссэн хүмүүс боловсролын үнэмлэх, Сертификат, Иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн 3 сард авахуулсан 1 хувь зурагтай ирж анкет бөглөх буюу өөрийн материалыг И-Мейл хаягаар явуулж болно. 
Ажилд орохыг хүссэн материалыг 2011 оны 10 дугаар сарын 27-ны оройн 17 цагаас өмнө хүлээж авна. 


Холбоо барих утас: 310775-3418, 99100461 
И-Мэйл: munkhbold.byamaa@southgobi.com 
“САУСГОБИ СЭНДС” ХХК-нийн Хүний Нөөцийн Газар. 
Монгол улс, Даланзадгад сум, 3-р баг Марал худалдааны төв, 2-р давхар

03:16 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

“Архигүй Монголын төлөө хамтдаа" аян Өмнөговь аймагт

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010-2011 оны шинэ он солигдох мөчид Сүү барин ард түмэнтэйгээ мэндчилж “үүнээс хойш миний баярын ширээнд архигүй байх болно” хэмээн Архи гоо сайханд зохицохгүй, Архи монголын бахархалтай зохицохгүй, 
Архи Монголчуудын амжилттай зохицохгүй хэмээн сүүн хундаг өргөсөн үе саяхан билээ. Монгол хүний амжилт бүтээлд архи гэдэг идээ зохицож нийлэхгүй байгаа нь маш олон жишээндээр харагддаг билээ. Одоо орчин цагт Улс орон маань хөгжлийн шинэ үе шатруу ахиж, дэвшиж байгаатай холбогдуулан Залуус бид ард иргэд бид архи хэтрүүлэн хэрэглэж ажилгүй орлоггүй байх нь бид бүхнээс хамааралтай болчихоод байгаа энэ цаг үед Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилан, “Архигүй Монголын төлөө хамтдаа” аянг 1 сарын хугацаатай 10 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Манай аймгийн хувьд Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж түүнийг дагасан эерэг ба сөрөг нөлөөллүүд гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Сосормаа, Архигүй Монгол хөдөлгөөний тэргүүн Г.Чинбат, Стресс тайлах төвийн тэргүүн Б.Батмөнх гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаад буцлаа. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаад, 
Архидан согтуурах талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгааг сайшаагаад Улсын хэмжээнд ховор байх Сэтгэц наркологийн тасгийг танай аймагт байхийг олж харлаа хэмээн Аймгийн удирдлагуудтай уулзаж яарилцаж, мөн дараагаар нь Ард иргэд хүүхэд багачуудтай уулзаж архины хор хөнөөлийн талаар сонирхолтой лекц уншиж ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байлаа. Ингээд аймагдээр ажиллаад Уул уурхай томоохон төсөл хэрэгжиж буй мөн хүн ам ихээр төвлөрч буй Цогтцэций, Ханбогд сумдаар 2 хоног ажиилаад ирлээ. 
Уул уурхайн бүтээн байгуулалт төсөл хөтөлбөр дагасан иргэдийн бөөгнөрөл, тэдгээрийн нийгмийн асуудал сум орон нутагт хор хөнөөлтэй байгаа асуудлын талаар иргэд олон нийттэй, нээлттэй хэлэлцэж тодорхой шийдвэр чиглэл гарган, ажиллахаар болоод буцлаа. Аймаг орон нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авч байлаа. 


Мэдээ: www.umnugobi.gov.mn

04:52 | Шошго: , , , , | Дэлгэрэнгүй »

Архигүй Монголын төлөө хамтдаа аян Өмнөговь аймагт

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010-2011 оны шинэ он солигдох мөчид Сүү барин ард түмэнтэйгээ мэндчилж “үүнээс хойш миний баярын ширээнд архигүй байх болно” хэмээн Архи гоо сайханд зохицохгүй, Архи монголын бахархалтай зохицохгүй, Архи Монголчуудын амжилттай зохицохгүй хэмээн сүүн хундаг өргөсөн үе саяхан билээ. 
Монгол хүний амжилт бүтээлд архи гэдэг идээ зохицож нийлэхгүй байгаа нь маш олон жишээндээр харагддаг билээ. Одоо орчин цагт Улс орон маань хөгжлийн шинэ үе шатруу ахиж, дэвшиж байгаатай холбогдуулан Залуус бид ард иргэд бид архи хэтрүүлэн хэрэглэж ажилгүй орлоггүй байх нь бид бүхнээс хамааралтай болчихоод байгаа энэ цаг үед Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилан, “Архигүй Монголын төлөө хамтдаа” аянг 1 сарын хугацаатай 10 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Манай аймгийн хувьд Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж түүнийг дагасан эерэг ба сөрөг нөлөөллүүд гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Сосормаа, Архигүй Монгол хөдөлгөөний тэргүүн Г.Чинбат, Стресс тайлах төвийн тэргүүн Б.Батмөнх гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаад буцлаа. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаад, Архидан согтуурах талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгааг сайшаагаад Улсын хэмжээнд ховор байх Сэтгэц наркологийн тасгийг танай аймагт байхийг олж харлаа хэмээн Аймгийн удирдлагуудтай уулзаж яарилцаж, мөн дараагаар нь Ард иргэд хүүхэд багачуудтай уулзаж архины хор хөнөөлийн талаар сонирхолтой лекц уншиж ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байлаа. 
Ингээд аймагдээр ажиллаад Уул уурхай томоохон төсөл хэрэгжиж буй мөн хүн ам ихээр төвлөрч буй Цогтцэций, Ханбогд сумдаар 2 хоног ажиилаад ирлээ. Уул уурхайн бүтээн байгуулалт төсөл хөтөлбөр дагасан иргэдийн бөөгнөрөл, тэдгээрийн нийгмийн асуудал сум орон нутагт хор хөнөөлтэй байгаа асуудлын талаар иргэд олон нийттэй, нээлттэй хэлэлцэж тодорхой шийдвэр чиглэл гарган, ажиллахаар болоод буцлаа. Аймаг орон нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авч байлаа. 

Мэдээ: www.umnugobi.gov.mn

04:52 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Ханбогд сум Засаг даргын тамгын газрын шинэ байрандаа орлоо

Өмөнговь аймгийн Ханбогд сумын хувьд Оюу Толгой уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Монголын болоод дэлхийд томоохон тооцогдож байгаа компани байрладаг гэдэг утгаараа чухал байршил, чухал сумдын нэг болоод байгаа билээ.
Аймаг орон нутгийн зүгээс сумынхаа ирээдүйн хот төлөвлөлтийг гаргаж цаашид ямар чиглэлээр хөгжиж уул уурхайн бүс нутаг болж хөгжих, сум орон нутгийн өөрөө удирдах ажлыг явуулахад ая тухтай, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх түргэн шуурхай  хүргэх иргэний танхим, сум орон нутгийн захиргааны байгууллагын тулгуур бүтцыг сайжруулах мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн ИТХурлын шийдвэрээр, Аймгийн засаг даргын захирамжиин дагуу орон нутгийн нөөц санг зарцуулах захирамж гарган орон нутгийн төсвөөс 327.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гарганУлаанбаатар хотын “Орсдос” ХХК-р 2010-2011 онд гүйцэтгэгчээр ажиллаж  энэ сарын билэгт сайн өдөр 2011-оны 11-р сарын 14-нд Ханбогдчууд шинэ Засаг даргын тамгын газрынхаа байранд нүүн орлоо. Үе үеийн Ханбогдчуудын хөгжил цэцэглэлт, орон нутаг, ард иргэдийн шийдвэр гаргаж нутаг орны захиргаа, удирдлагын бүхий л шийдвэр энэ л ордноос зөвхөн ханбогдчуудын төлөө гарж, үйл хэрэг нь бүтэмж сайн, ажил үйлс нь өөдрөг  шинэ хот цэцэглэн хөгжихийг ирсэн зочид төлөөлөгчид ерөөж байлаа.
Уг ордны хувьд 2 давхар Заал, контор нийлсэн 18 өрөөтэй 620 м2 талбай бүхий шинэ байр ашиглалтынд орлоо. Ордны төлөвлөлтийн талаар Засаг дарга, Тамгын газраас хуваарь гаргаж одоо бид бүхний ажиллах л үлдлээ гэж сэтгэл хангамжтай байлаа.

Мэдээ: www.umngobi.gov.mn

04:48 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

Ухаа худаг - Гашуунсухайтын замыг хүлээн авчээ



Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 245 км замыг “Энержи Ресурс” компани есдүгээр сарын сүүлээр буюу Цахилгаан станцын нээлтийн ёслолоос ердөө гуравхан хоногийн өмнө ашиглалтад оруулжээ. Уг замыг Улсын комисс албан ёсоор хүлээж авсан байна. 


“Энержи Ресурс” компанийн зам ашиглалтад орсноор Тавантолгойн шороон замаар нүүрс тээвэрлэдэг автомашинуудын талаас илүү хувь нь хатуу хучилттай замаар явах боломжтой болж байгаа юм. Мөн тээвэрлэлтийн явцад байнга тохиолддог тоосжилт, аваар осол, машины эвдрэл, зардал  зэрэг нь багасна. Шинэ замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэдэг. Ойрын 3-4 жилд Тавантолгойн зөвхөн Зүүн Цанхиас гэхэд жилд 15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Энержи Ресурс”-ийн замаар нүүрсээ тээвэрлэх гэрээ байгуулсан тухай холбогдох албан тушаалтан мэдэгдэж байв. 

Эх сурвалж: www.news.mn

03:38 | Шошго: , , | Дэлгэрэнгүй »

АТГ-ынхан Өмнөговьд ажиллав

Авлигатай тэмцэх газрынхан Өмнөговь аймагт ажиллаа. Тэд өчигдөр Даланзадгад суманд “Хариуцлагатай уул уурхай, ил тод байдлыг хангах нь” сэдэвт өдөрлөг зохион байгуулсан байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа энэ үеэр “Авлигын хорт үзэгдлийг таягдан хаях хэрэгтэй. Ингэж улс орноо авлигаас ангижруулан, нийгмээрээ цэвэр тунгалаг, санаа амар, уур бухимдалгүй аж төрөх сайхан цагийг аль болох хурдан цогцлооно. Аймгаа тогтвортой хөгжүүлэн ард түмнээ амаржуулан жаргаах үйлст бүх нийтээрээ эв эеийг хичээн нэгтгэн зүтгэж, хувь нэмрээ оруулья” хэмээн уриалсан байна.

А.Зул /www.news.mn/

00:24 | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Мэдээний архив

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн